ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Энхмөнх божу

Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг Анчир ХХК-ийн зүүн талд

99028110 88028165

mdooee1@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Компанийн свот шинжилгээ

-Үйл ажиллагаа тогтворжсон

-Бараа бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд танигдсан

-Орон нутгийнхаа Дорнод гурил, Халхголын зөгийн бал, Дорнод өндөг зэрэг түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгдэг.

 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор 5 ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн бейкери, хоолны газар байгуулан 3-5 ажилтанг нэмж ажиллуулахаар төлөвлөж байна.

Түүхэн замнал

2011 онд Энхмөнх нарийн боовны цехийг байгуулж боорцог, бууз, банш хийж эхэлсэн. 2013 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж 18 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. 2016 оны 04 сараас "Энхмөнх божу" ХХК болон ажиллаж байна. 

Эрхэм зорилго

Өглөө бүр үйлдвэрээсээ 

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

-Талх, нарийн боовны үйлдвэрлэл

-Хоол үйлдвэрлэл

 

Гаргасан амжилт

-2014 онд ХАҮТанхимаас "Шилдэг үйлдвэрлэгч"

-"Сар шинийн өнгө-2014"-өөс "Шилдэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч"

-Улаанзагалмайн хорооноос "Хүмүүнлэгийн манлайлагч байгууллага"

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд ээлтэй. Хүний эрүүл мэндэд тустай

 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Үйлдвэрийн байрыг бүрэн засвар хийж өргөтгөлийг 2014 онд хийсэн.

2016 онд шинээр салбар нээн хоол үйлдвэрлэл, нэрийн барааны дэлгүүрийн чиглэлээр ажиллуулж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

-2013, 2014 онд Хэрлэн сумын 4 дүгээр багийн өрх толгойлсон 2 иргэнийг гэртэй болгосон.

-2 ажилчинг мэргэжил дээшлүүлсэн, 2 ажилтныг жолооны курсст сургасан.

-Багийнхаа 6 ахмад настанд жил бүр цагаан сарын гарын бэлэг өгдөг. Мөн хүүхдийн баярын өдрөөр багийнхаа хүүхдүүдэд гарын бэлэг жил бүр өгч хэвшсэн.

-Асрамжийн газрын ахмадуудыг жил бүр сар шинийн өмнө үсийг нь засуулж, компанийхаа гэрийн бэлэг өгдөг.  

Ирээдүйн зорилт

Аймагтаа тэргүүний үйлдвэрлэгч болох

Байгууллагын хаяг
Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг Анчир ХХК-ийн зүүн талд
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Цэрэндолгор 99028110, 88028165 mdooee1@yahoo.com
Нарийн боов Нарийн боов Нарийн боов Нарийн боов
234201: Нарийн боов "Энхмөнх /9 төрөл/"

Хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд тохируулан савласан өглөө бүр шинэ амт чанараар ялгарсан бүтээгдэхүүн юм. 

Бялуу Бялуу Бялуу Бялуу
234203: Бялуу "Энхмөнх"

Та бүхний тэмдэглэлт өдрийн баярын ширээг чимэх Аарцтай, кофетой, цөцгийтэй, энгийн 4 төрлийн бялууг өнгө, загвар, чимэглэлийн өргөн сонголт, хүссэн хэмжээгээр үйлдвэрлэн борлуулж байна.

Банш, бууз, хуушуур Банш, бууз, хуушуур Банш, бууз, хуушуур
239991: Банш, бууз, хуушуур "Энхмөнх"

Үхэр, хонины махыг гараар татаж, амталсан ээжийн гарын хоолыг санагдуулам хүн бүрийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн юм.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ