ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Акмара

Баян-Өлгий аймаг Алтанцөгц сум 4-р баг, Цагаан түнгэ, сумын төв сумын төв

99416235

m_gulia@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Акмара ХХК нь 2009 онд байгуулагдсан. Сүү, цагаан идээ боловсруулах, талх нарийн боов үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Талх нарийн боов үйлдвэрлэдэг жижиг цехтэй бөгөөд сумын сургуулийн сурагчдын үдийн цайны хөтөлбөрийн хэрэгцээг хангаж байна. Булочка, гөөхий, коврешки, кекс зэрэг 8 төрлийн нарийн боов үйлдвэрлэж байна. Мөн тус үйлдвэр нь 32 үнээ, 18, тэмээ, 5 гүү зэрэг малаа өсгөн үржүүлэн сумын иргэдийн сүү, айраг, тараг, хоормог зэргийг боловсруулан сумын болон аймгийн иргэдийн хэрэгцээг ханган ажиллаж байна.

Эрхэм зорилго

Сумын иргэдийн сүү, цагаан идээ болон талх, нарийн боовны хэрэгцээг хангах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Сүү, цагаан идээ боловсруулах

Талх, нарийн боовны үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Нийт 2 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна

Компанийн свот шинжилгээ

Давуу тал

Малын тоо толгой их

Өөрсдөө хадлангаа бэлтгэдэг

Сул тал

Сүүг боловсруулан савлахад хадгалах арга технологи эзэмшээгүй

Аймгийн төвөөс хол

Боломж

Сүү цагаан идээг боловсруулан гаргах

Малын тоо толгойг нэмэгдүүлэх

Аюул

Ган гачиг

Малын өвчин

Гаргасан амжилт

2014 онд Сүү цагаан үзэсгэлэн худалдаанаас Алтан медаль хүртсэн

2015 онд Сумын шилдэг ажил олгогч

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй.

 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Үнээний байрыг зориулалтыг дагуу тохижуулах, талх нарийн боовны цехээ стандартад нийцүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

Компанийн нийгмийн хариуцлага

Цаашид ажилчидаа нийгмийн даатгалд хамруулах төлөвлөгөөтэй.

Ирээдүйн зорилт

Талх, нарийн боовны цехээ өргөжүүлэх, бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүүлэх

Сүүг боловсруулан цагаан идээг савлан гаргах

Байгууллагын хаяг
Баян-Өлгий аймаг Алтанцөгц сум 4-р баг, Цагаан түнгэ, сумын төв сумын төв
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Шаймурат 99416235 m_gulia@yahoo.com
Боловсруулсан шингэн сүү
221100: Боловсруулсан шингэн сүү "сүү"

Тэжээллэг, ямар нэгэн хольцгүй үнээний цэвэр сүү

Нарийн боов
234201: Нарийн боов "нарийн боов"

8 төрлийн талх нарийн боов үйлдвэрлэж байна. Үүнд:

Булочка

Самартай кекс

Төрөл бүрийн кекс

Гөөхий 

Сүүтэй боов

Үзэмтэй боов

Давхараат



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ