ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Хараат-Өгөөмөр

Говь-Алтай аймаг Эрдэнэ сум 4-р баг, Өлзийт 4-1 тоот

86162188

Kharaatuguumur@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай компани нь 2013 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд 3 ажилтантай. Манай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол зорилго бол байгалийн шавхагдах нөөц болох нүүрсийг хаягдалгүй ашиглах, байгальд хоргүй, гүйцэт шатдаг түлш үйлдвэрлэх юм. Бид жилд 3000-5000 ширхэг түлш үйлдвэрлэн сумын иргэдэд нийлүүлдэг. 

Эрхэм зорилго

Түлшний шинэ хэрэглээг болгох, агаарын бохирдлыг багасгах, агаарын бохирдолын улмаас учирсан нийгмийн хүнд асуудлыг шийдэх аймаг орон нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Утаагүй түлш үйлдвэрлэх

Худалдаа үйлчилгээ

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Компани 3 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Компани нь захирал, үйлдвэрийн 2 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Компанийн свот шинжилгээ

Манай компани гол давуу тал бол байгалийн шавхагдах нөөц болох нүүрсийг хаягдалгүй ашиглах, байгальд хоргүй, гүйцэт шатдаг түлш үйлдвэрлэдэг. Бид хүний биед хор нөлөөгүй,  байгаль экологи ээлтэй үйл ажилллагаа явуулдаг. Манай компани:

  • Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг байнга судалдаг
  • Түүхий эд материалын тасалдалаас үүсэх эрсдэлийг гаргахгүй 
  • Түүхий эд материалын байнгын нөөцтөй
  • Үйлчлүүлэгчиддээ захиалгын дагуу хурдан шуурхай үйлчилдэг


  •  
Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Манай компани байгалийн шавхагдах нөөц болох нүүрсийг хаягдалгүй ашиглах, байгальд хоргүй, гүйцэт шатдаг түлш үйлдвэрлэдэг. Бид хүний биед хор нөлөөгүй,  байгаль экологи ээлтэй үйл ажилллагаа явуулдаг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2012 онд үйлдвэрийн байрыг барьж ашиглалтад оруулсан. 2015 онд үйлдвэрийн байрын гадна талд блокон хашаа хатгасан

Компанийн нийгмийн хариуцлага

Байгаль орчин хүн ардын эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ нийгмийн өмнө хүлээж бас нэг чхал хариуцлага бол орон нутгийн төсөвт татвар төвлөрүүлэх юм. Бид холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийг тогттмол төлж байна Энэ нь орон нутгийн эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна.

Ирээдүйн зорилт

Байгаль орчин хүн ардын эрүүл мэнд нийгэм эдийн засгийн ач холбогдол, нүүрсээс ялгарах олон давуу талуудыг хүмүүст бүрэн таниулах, өөрийн гэсэн зах зээл бий болон амьдралд нэвтрүүлэх зорилго тавин ажиллах болно. Мөн кокжсон нүүрсний үйлдвэр байгуулах.

Байгууллагын хаяг
Говь-Алтай аймаг Эрдэнэ сум 4-р баг, Өлзийт 4-1 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Лхагвасүрэн 96631663 Kharaatuguumur@yahoo.com
Нүүрсэн шахмал түлш
331005: Нүүрсэн шахмал түлш "Шахмал түлш"
  • Утаа тортог ялгаралт байхгүй учир агаарын бохирдол эрүүл мэндийн асуудал эерэгээр нөлөөлнө.
  • Бүрэн шаталт явагдаж илчлэг нь нүүрнээс 2-2,5 дахин их, шаталт нь 7-10 цаг үргэлжилж, дулаанаа удаан хадгална
  • Нүүрснээс 2 дахин бага хэрэглэгдэх бөгөөд шахмал түлш нь 2,5-3 тн хэрэглэх бөгөөд үнийн хувьд ойролцоо байна.
  • Нүүрс хэрэглэдэггүй дулааны улиралд мод түлэхээс шахмал түлш хэрэглэх нь эдийн засгийн хувьд ашигтай. 1 кг шахмал 4кг модтой тэнцэнэ
  • Хаягдал хог гарахгүй
  • Үнэ хямд
  • Шатаж дууссаны дараа үнс үлдэхгүй
  • Хөө тортог байхгүй учир орчноо бохирдуулахгүй маш цэвэрхэн


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ