ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Вакуум мод

Баян-Өлгий аймаг Өлгий сум 1-р баг, Хуст арал 16 тоот

99410014

mardabek@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай байгууллага үйл ажиллагаагаа анх 2003 онд  1ажилчинтайгаар модон эдлэлийн жижиг цехээр эхэлсэн бөгөөд өөрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн. Одоогийн байдлаар 3 ажилчинтайгаар тогтвортой ажиллаж байна. 

Бид модон эдлэлийн үйлдвэртээ орчин үеийн хийц загвартай модон материалтай тавилга эд хогшил, эсгий гэрийн хаалга, байшингийн хаалга, цонх, төрөл бүрийн модон эдлэл үйлдвэрлэхээс гадна сүүлийн 3 жилд модон рамтай вакуум цонх, хаалга, модон материалтай төрөл бүрийн ханын шүүгээ, гар сийлбэртэй модон эдлэл зэрэг бүтээгдэхшшнээ аймагтаа анхлан зах зээлд гаргаснаар өөрсдийн зах зээлд эзлэх байр суурь, үйл ажиллагааныхаа цар хүрээг зохих шатанд өргөжүүлэ, өөрийн гэсэн имидж, хэрэглэгчидтэй үйлдвэр болон төлөвшлөө.

2008 оноос эхлэн үйлдвэрийнхээ гол материал болох нарсан банзыг Хөвсгөл аймгийн түншүүдээсээ шууд татан авч үйлдвэртээ хэрэглэх болсноор үйлдвэрийн материаллаг зардлын эзлэх хувийг тодорхой хэмжээгээр багасгаж чадсан ба  үйлдвэрийн хэрэгцээнээс илүү гарсан хэсгийг зах зээлд харьцангуй хямд үнээр гаргна арилжиж байна. 

Манай хамт олон өөрийн ажилчиддаа өөрийн үйлдвэрийн хэрэгцээт бүтээгдэхүүнээр байнга хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг ба нэн ядуу бүлэгт байнга туслан ажиллахыг эрхэмлэдэг.

Эрхэм зорилго

Хэрэглэгчдийн итгэл даасан найдвартай түнш байх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Барилгын модон хийц эд ангийн үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

3 ажилчинтай

Компанийн свот шинжилгээ

Давуу тал

Үйлдвэрийн байртай

Зах зээлд танигдсан

Ажиллах хүчинтэй

Сул тал

Өрсөлдөөн их

Түүхий эдээс хамааралтай

Шинэ техник технологи дутмаг

Боломж

Зах зээлээ өргөжүүлэх

Иргэдийн худалдан авах чадвар дээшлэх

Шинэ технологи нэвтрүүлэх

Аюул

Өрсөлдөөн улам нэмэгдэх

Түүхий эдийн үнэ өсөх

Гаргасан амжилт

байхгүй

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн учир эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Үйлдвэрийн байртай

Компанийн нийгмийн хариуцлага

Манай хамт олон өөрийн ажилчиддаа өөрийн үйлдвэрийн хэрэгцээт бүтээгдэхүүнээр байнга хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг ба нэн ядуу бүлэгт байнга туслан ажиллахыг эрхэмлэдэг.

Цаашид ажилчдаа нийгмийн даатгалд хамруулах

Ирээдүйн зорилт

Үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, салбарынхаа тэргүүлэгч компани болох

Байгууллагын хаяг
Баян-Өлгий аймаг Өлгий сум 1-р баг, Хуст арал 16 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Ардабек 99410014 mardabek@yahoo.com
Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх
316002: Барилгын хаалга, цонх "Вакуум цонх хаалга"

Дулаан хадгалах чадвар өндөр,байгалийн эрс уур амьсгалын сөрөг нөөлөнд тэсвэртэй, дахин засварлах боломжтой, цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн учир эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.

Захиалагчийн хүсэлтээр хүссэн хэмжээ, загвараар хийнэ.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ