Орчин үеийн дэвшилтэт
2013 онд ХБНГУ-н “IBG Monforts” компанид үйлдвэрлэсэн ургамлын тосны тоног төхөөрөмжийг ашигладаг.
Орчин үеийн дэвшилтэт
2013 онд ХБНГУ-н “IBG Monforts” компанид үйлдвэрлэсэн ургамлын тосны тоног төхөөрөмжийг ашигладаг.
“Арвин хур” ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг, үзэсгэлэнт Сэлэнгэ мөрний урд хөвөөнд орших газар тариалангийн үржил шимт хөрс бүхий Боонгийн тохойд усалгаатай тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор 2005 онд 1721 га тариалангийн талбай, дөрвөн ДТ-75 трактор, нэг эксковатортойгоор үүсэн байгуулагдсан түүхтэй.
Манай компани нь 2005 онд Сэлэнгэ мөрнөөс салбарлуулан 17км урт усалгааны суваг, сумын төвөөс 13км өндөр хүчдлийн шугам татаж, 2006 онд 330 га-ийн 3ш, 2007 онд 300 га-ийн 2ш, 2008 онд 330 га-ийн 3ш, нийт 960га талбай услах хүчин чадал бүхий 8 цогц бороожуулагч төхөөрөмжийг тус тус ашиглалтанд оруулан, хөдөө аж ахуйн орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэл хийснээр дундаж ургац нь га-гаас 15-20 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломж бүрдсэн байна.
Тариалангийн 6000 гаруй га эргэлтийн талбайтай ба сүүлийн жилүүдэд жилд дунджаар 2500-3500га талбайд тариалалт явуулж 3400-5500тн ургац хураан авч Монгол Улсын Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан, гурилын үйлдвэр болон томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад чанартай үрийн болон таваарын улаан буудайг нийлүүлэх зорилгоо ханган үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирснээр хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын тэргүүлэгч компаний нэг болж чадсан байна.
2008 оноос эрчимжсэн мал аж ахуй, 2009 оноос байгалийн цэвэр бал гаргаж авах зөгийн аж ахуй, 2013 оноос ургамлын тосны үйлдвэр, гурвалжин будаа хальслах үйлдвэр, хагас боловсруулсан төмсний үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулан “Арвин Хур” нэрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна.
Нэр | Утас | Цахим хуудас |
Чойгонжав | 94077388 | bn_garav79@yahoo.com |
215430: Ургамлын тос "Арвин хур ургамлын тос"
Арвин Хур “Канола” Монгол ургамлын тос
Омега – 3 болон Омега – 6 эрүүл мэндийг дэмжих харьцаа бүхий хүчилээр баялаг Канолагийн үрнээс хүйтнээр шахах аргаар гаргаж авсан байгалийн цэвэр ургамлын тос. Хадгалалтын хугацааг уртасгах химийн бодис мөн шингэрүүлэгч ороогүй.