ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Алаг дэвсэг

Говь-Алтай аймаг Эрдэнэ сум 2-р баг, Цэцэг нуур Сумын төв

91992211

alagdevseg@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

 2003 оноос эхлэн хувиараа гутал үйлдвэрлэж эхэлсэн. 2012 оноос сум орон нутгийн барилгын материалын хэргцээг хангах зорилгоор блокнб цехийг байгуулсан. 2014 онд гэр бүлийн хүний хамт "Алаг дэвсэг" ХХК байгуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөтгөөд байна. Бид 2003 оноос эхлэн  гутал, арьсан эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл худалдааны чиглэлээр байгуулагдан 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.Манай Компани орон нутгийн зах зээл дээр гоёлын болон өдөр тутмын гутал чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байгаа хөдөөгийн цөөхөн компанийн нэг юм. Түүхий эд материалын хувьд БНХАУ, ОХУ болон дотоодын арьс боловсруулах үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн түүхий эд материалаар төрөл бүрийн загварын гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн хүсэлтээр гутлын засварын үйлчилгээ хийдэг. Бид хөдөө орон нутгийн иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнүүдийг чанартай түүхий эд материал ашиглан үйлдвэрлэдэг.  Манай хамт олон  барилгын үйлдвэрлэлийн бараа материал болох  хүрмэн блок,  замын хашлага, хавтан зэргийг Монгол Улсад мөрдөгдөж буй "Барилгын материал үйлдвэрлэлийн стандарт"-ын дагуу үйлдвэрлэж байна.

Эрхэм зорилго

Үйлвэртээ шинэ технологийг  нэвтрүүлэн, аймаг орон нутгийн тэргүүлэгч компани болохыг зорьж байна. Сум орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж өнгө үзэмжийг сайжруулах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Гутал үйлдвэрлэл

Барилгын материал үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Компаний үйл ажиллагаа улирлын чанартай явагддаг. Бид 10-1 сар хүртэл гутал, 5-9 сар хүртэл барилгын материал үйлдвэрлэн сумын зах зээлд нийлүүлдэг. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг тул ажлын ачаалал ихтэй үед ажилчид нэмж авч ажиллуулдаг.

Компанийн свот шинжилгээ

100% өөрсдийн хөрөнгө оруулалтаар байгуулсан.Туршлагатай, мэргэжлийн ажилтнуудтай.Зах зээлд танигдсан 13 жилийн туршлагатай. Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ хэрэглэгчийн санааг тусган өнгө материалын өргөн сонголттойгоор биед эвтэйхэн зөвхөн танд зориулсан цор ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн бид зах зээлд зохих хүрээний харилцагч, үйлчлүүлэгчидтэй. Ямар ч гутлын улыг ширээр хийдэг давуу талтай.

Гаргасан амжилт

2015 онд Алтай түншлэл-2015 үзэсгэлэн худалдааны Шилдэг барилгын материал үйлдвэрлэгчээр шалгарсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Манай компани гол бодлого бол  хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй, байгаль орчныг хор хохирол учируулахгүй үйлдвэрлэл явуулах. Энэ зорилтын хүрээнд бид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тогтмол хийлгэдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Сумын орон нутгийн гудамж талбайн заюар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажилд оролцон явган хүн, байгууллагуудад гадна талын замын хавтан нийлүүлсэн. Мөн бид өөрийн үйлдвэрийн байр амины орон сууцыг өөрийн үйлдвэрийн блоккоор барьсан.

Компанийн нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлагын хүрээнд бид сум орон нутгаас зохион байгуулж хандив тусламжийн болон зохион байгуулалтын ажилд идэвхитэй оролцдог. мөн бид татвар нийгмийн даалтгалын шимтгэлийг тогтмол төлдөг. 

Ирээдүйн зорилт

Үйлдвэрээ өргөжүүлж, монголын зах  зээлд тодорхой хэмжээний байр суурь эзлэх.

Байгууллагын хаяг
Говь-Алтай аймаг Эрдэнэ сум 2-р баг, Цэцэг нуур Сумын төв
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Мөнхбаяр 91992211 alagdevseg@yahoo.com
Хүрмэн блок Хүрмэн блок Хүрмэн блок
375403: Хүрмэн блок "Блок"

Манай үйлдвэр нь зам талбайн тохижолт,барилга угсаралт, хашаа зэрэг бүтээн байгуулалтын ажилд зориулж өргөн сонголт, хямд үнэтэйгээр  блокийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлж байна. Манай блок нь хөнгөн дулаан хадгалах чадвар сайтайгаараа онцлог давуу талтай юм.

Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк
293305: Савхин гутал, ботинк "Гутал"

Бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ хэрэглэгчийн санааг тусган өнгө материалын өргөн сонголттойгоор биед эвтэйхэн зөвхөн танд зориулсан цор ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эмэгтэй, эрэгтэй хүүхдийн гоёлын болон захилгаар гутал үйлдвэрлэдэг. 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ