ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Улпан

Баян-Өлгий аймаг Булган сум 4-р баг, Жаргалант с төв төв

99425528

ulpan@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Тус сум нь газарзүйн байршлын хувьд төвөөс алслагдсан, харьцангуй олон хүн амтай сум юм. Тус сумынхны өдөр тутмын хэрэгцээг хангах талх нарийн боовыг аймгийн төвөөс тээвэрлэн авчирдаг байсан.  Мөн эдгээр нарийн боовны үнэ харьцангуй өндөр байдаг. Цөөн хэдэн өрх гэрүүд талх хийдэг ч хүн ам нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй тус сумын талхны хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүйн дээр олон тоогоор үйлдвэрлэх хүчин чадал байдаггүйн улмаас нэгж бүтээгдэхүүнд ноогдох ахиу зардал өсч үүний улмаас хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа талх хотоос тээвэрлэгдэж байгаа талх, нарийн боовтой өрсөлдөхүйц үнэ санал болгож чаддаггүй. Эдгээр эрэлт хэрэгцээнд тулгуурлан талх, нарийн боов үйлдвэрлэх цех байгуулан ажиллуулах нь ажлын байрыг шинээр бий болгох зорилгоор 2010 онд Улпан ХХК-ийг байгуулсан юм. Манай талх нарийн боовны цех нь төрөл бүрийн булочка, коржик, боорцог,кекс болон талх зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Мөн Сургуулийн дотуур байранд амьдардаг сурагчдад болон үдийн цайны хөтөлбөрт талх, нарийн боовоо нийлүүлж байна.

Эрхэм зорилго

Сумандаа тэргүүлэгч талх, нарийн боовны үйлдвэр байх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Талх нарийн боовны үйлдвэрлэл, худалдаа

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Нийт 3 ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна

Компанийн свот шинжилгээ

Давуу тал

Мэргэжлийн ажиллах хүчинтэй

Талх, нарийн боовны тоног төхөөрөмжтэй

Сул тал

Бүтээгдэхүүний нэр төрөл цөөн

Боломж

ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх

бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх

Аюул

Өрсөлдөөн нэмэгдэх

Түүхий эдийн үнэ өсөх

Гаргасан амжилт

Ард иргэдийн талархалыг хүлээсэн нь бидний амжилт юм.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

байгаль орчинд сөрөг нөлөөгүй

эрүүл, чанартай түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Талх, нарийн боовны цехийн байртай

Компанийн нийгмийн хариуцлага

Цаашид ажилчдаа нийгмийн даатгалд хамруулах

Ирээдүйн зорилт

үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, сумдын иргэдийг Улаанбаатар хотын томоохон талх, нарийн боовны үйлдвэрүүдээс дутахааргүй амтат, тэжээллэг талх, нарийн боовоор хангах.

Байгууллагын хаяг
Баян-Өлгий аймаг Булган сум 4-р баг, Жаргалант с төв төв
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Бахытбек 99425528 ulpan@yahoo.com
Нарийн боов
234201: Нарийн боов "талх нарийн боов"

Төрөл бүрийн талх нарийн боовыг чанар, стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна.

Талх
234300: Талх "талх"

Төрөл бүрийн талх нарийн боовыг чанар, стандартад нийцүүлэн үйлдвэрлэж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ