ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Дорнодгалуут хоршоо

Дорнод аймаг Цагаан-Овоо сум 6-р баг, Хөөвөр Тамгын газрын байр

96

uuriintuya.ishgeedei@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

      Байгаль орчинд хор нөлөөгүй,

Түүхэн замнал

                Тус хоршоо нь Монгол Улсын Өмч хувьчлалын хуулийн дагуу Цагаан-Овоо сумын Галуут нэгдэл тарахад  1992 оны 11-р сард үүсгэн байгуулагчдын санаачлагаар анх 90 гаруй өрхтэй "Галуут" ХК болон зохион байгуулагдсан юм.

               Үүний дараа 1998 онд УИХ-аар батлагдсан хоршооны тухай шинэ хууулиар болон Монголын ХАА-н хоршоологчдын Үндэсний холбооны v их хурлын шийдвэрийн дагуу шинэчилсэн зохион байгуулалтанд шилжиж " Дорнод Галуут" хоршоо болон бүтцийн өөрчлөлт хийж зохион байгуулагдан одоог хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Эрхэм зорилго

       Үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөтгөж, иргэд, гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, сум орон нутгийн хэмжээнд ажлын байр нэмэгдүүлэх, нутгийн бренд бий болгох. 

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

        Тус хоршоо  нь мал аж ахуй, гадаад дотоод  худалдаа эрхлэхээс гадна сумын төвд хүнсний дэлгүүр, цайны газар, шатахуун түгээх станц, ундаа талх нарийн боовны жижиг цех, "Гүн Цэнгэлэг" ахмадын амралт сувилалын газар, гахай үржүүлэх, хөдөөгийн нөхцөлд нядалгаа хийх бэлэн бүтээгдэхүүн хадгалах, малын гаралтай түүхий эдэд анхан шатны тордолт, боловсруулалт хийх бүтээгдэхүүн боловсруулалтын цех, 10 га талбайд төмс байцаа, хүлэмжийн ногоо бусад хүнсний ногоо тарих зэрэг туслах үйлдвэрлэл үйлчилгэээ эрхэлж байна.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

         Тус хоршоо нь 160  гаруй өрхтэй, 350-аад гишүүдтэй, 9 тэргүүлэгч 3 хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнтэй, 3000 орчим малтай үйл ажиллагаагаа явуулж байна. 

         Хоршооны дарга, нягтлан бодогч, нярав, худалдааны болон үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнууд зэрэг 8-10 байнгын ажилтантай байна.

Компанийн свот шинжилгээ

   -Хуучин нэгдлийн суурин дээр байгуулагдаж одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

  - Малчид болон гишүүдийн идэвхи оролцоо өндөр

  - Малчдын гар дээрээс цэвэр эрүүл бүтээгдэхүүнийг дотооддоо нийлүүлдэг

Гаргасан амжилт

 Сумын -2007 онд " Найдвартай татвар төлөгч"          Аймаг - 2007онд " Тэргүүний хоршоо"                  Улсын - 2008онд " Улсын тэргүүний хоршоо"

                - 2012онд " Шилдэг хандивлагч"                                    - 2009 онд "Эрүүл хүнс" 1-р байр                             - 2010онд  МҮХХолбоо 

                - 2015онд " Шидэг хүнс үйлдвэрлэгч"                           - 2011онд "Найдвартай татвар төлөгч"

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

        -" Гүн Цэнгэлэг" ахмадын амралт сувилалын газрыг цаашдаа аялал жуулчлалын бааз болгох 

         -  ХАА-н гаралтай бүтээгдэхүүнээр объект бий болгох

Компанийн нийгмийн хариуцлага

        Тус хоршоо нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хоршооны тухай хууль, Иргэний хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж дүрмийг мөрдлөгө болгодог.

Ирээдүйн зорилт

           Дорнод Галуут хоршооны стратеги төлөвлөгөө боловсруулан түүнийгээ бүрэн хэрэгжүүлж, Хоршооны гишүүд малчдынхаа шдэвхитэй үйл ажиллагааны дэмжлэгтэйгээр санхүүгийн хүчин чадлаа улам нэмэгдүүлж ард, иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэхийн төлөө ажиллана.

Байгууллагын хаяг
Дорнод аймаг Цагаан-Овоо сум 6-р баг, Хөөвөр Тамгын газрын байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Дуламханд 96582114 uuriintuya.ishgeedei@yahoo.com
Самнасан хонины ноос
261501: Самнасан хонины ноос "хонины ноос"

Малчдын гар дээрээс авсан 1-р зэргийн ноос.

Самнасан ноолуур
261601: Самнасан ноолуур "ноолуур"

нарийн ширхэгт сайн ноолуур

Бүх төрлийн ногооны консерв
213901: Бүх төрлийн ногооны консерв "төмс"

нутгийн сортын төмс

Адууны мах
211181: Адууны мах "адууны мах"

эрүүл шимт мах.

Үхрийн мах
211120: Үхрийн мах "Үхрийн мах"

эрүүл шимт мах.

Ямааны мах
211171: Ямааны мах "яамааны мах"

эрүүл шимт мах.

Хонины мах
211161: Хонины мах "Хонины мах"

эрүүл шимт мах.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ