ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Номиншилтгээн констракшн

Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 3-р баг, Бичигт 1-ийн 0019 тоот

98989833

boldooitaly.1968@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Чанарын баталгаатай шахмал түлш үйлдвэрлэх, бизнесээ  өргөжүүлэх ажлын байрийг нэмэгдүүлэх, дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

 “Номин шилтгээн констракшн” ХХК-ийн “ Шахмал түлшний үйлдвэр” өргөтгөх  төслийн зорилго, зорилт нь агаарын бохирдлыг бууруулж хүн таатай эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэх юм.  Энэ төсөл хэрэгжсэнээр 26  хүнийг байнгын ажлын байраар хангана.

Компанийн свот шинжилгээ

Одоогоор Ховд аймагт шахмал түлш үйлдвэрлэдэг  ААН байгууллага, иргэд үгүй.

Шаардлагатай тоног төхөөрөмж  БНХАУ-аас , нүүрсийг Хөшөөтийн уурхайгаас авахаар тооцоолсон. Хөшөөтийн уурхайтай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан.

 Мөн нам даралтын зуухтай аж ахуйн нэгж байгууллагууд 5740 тн нүүрс, айл өрхийн хэмжээнд 28544 тн нүүрсийг жилдээ шатааж байна.Тооллогын дүнгээс харахад ердийн галлагаатай пийшинд 28544 тн нүүрс шатааж сумын төвийн нэг өрх жилдээ 2.5-3 тн нүүрс, аймгийн төвийн нэг өрх жилдээ 3-3.5 тн нүүрс хэрэглэж байна. Төвлөрсөн уурын зуух нь жилдээ 18000-22000 тн нүүрс хэрэглэж байна.

Бид жилдээ 12000 тонн шахмал түлш үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх бөгөөд 6 дахь жилээс үйлдвэрлэх шахмал түлшний хэмжээг 14,400 тонн гэж тооцоолсон нь Ховд аймгийн нийт зах зээлийн 35  хувийг хангахаар байгаа нь цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна.

Хууль, эрх зүйн орчин

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг  гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай Монгол Улсын хууль гарсан. Мөн  үйлдвэрлэгчдэд  хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь  чухал ач холбогдолтой цаг үеэ олсон төр засгийн дэмжлэг боллоо гэж үйлдвэрлэгчдийн зүгээс  үзэж байна.

   2.2.5 ДСБА-ийн шинжилгээ

Давуу тал (дотоод)

Сул тал (дотоод)

  • Мэргэжлийн ур чадвар сайтай ажилчидтай.
  • Хэрэглэгчдэдээ ойр, сайн харилцаа холбоотой.
  • Аж ахуйг эрхлэх ур чадвар сайтай.
  • Стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй.

 

  • Үйлдвэрээ өргөжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр дутмаг.

Боломж (гадаад)

Аюул (гадаад)

  • Бага хүүтэй төслийн зээлд хамрагдах боломжтой.
  • Агаарын бохирдлыг бууруулах талаар төр засгаас ихээхэн анхаарал хандуулж байгаа.
  • Албан байгууллага, айл өрхүүд хэрэглэхэд хялбар болсон.
  • Зорилтот зах зээлийн багтаамж сайн.
  • Орон нутгийн удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлдэг.
  • Бензин шатахууны үнийн өсөлт.
  • Эдийн засгийн орчны тогтворгүй байдал.
  • Хүмүүсийн амьжиргааны түвшингийн бууралт.
  • Эдийн засгийн хямрал.

 

   2.2.6 Эрсдлийн судалгаа ба менежмент

д/д

Үйл ажиллагаа

Эрсдэл

Бууруулах арга зам

1

Үйлдвэрлэлд бэлтгэх

(түүхий эд нийлүүлэгчид, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж гэх мэттэй холбоотой)

 

 

Бэлтгэн нийлүүлэгч шаардлагатай тоо хэмжээгээр нийлүүлэхгүй байх

 

Ганц бус олон тооны найдвартай бэлтгэн нийлүүлэгчтэй харилцаа холбоо тогтоон ажиллах

2

Үйлдвэрлэл

(үйлдвэрлэлийн явцад)

 

Тоног төхөөрөмжийн эвдрэл гарах

 

Даатгалд хамрагдах

Тоног төхөөрөмжийн засварыг тухай      бүр хийж явах

3

 

 

Борлуулалт (түгээх суваг, худалдан авагчид г.м.)

 

 

Борлуулалт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх, Худалдан авагчид зээлээр бараа бүтээгдхүүн авбал төлөхгүй байх явдал

 

Борлуулалтыг идэвхжүүлэхийн тулд үнийн болон тоо хэмжээний хөнгөлөлт үзүүлэх

 

 

4

 

 

Санхүү

(Санхүүгийн эх үүсвэр, хөрвөх чадвар, төлбөрийн чадвар г.м.)

 

 

Хөрөнгө мөнгийг тооцоолоогүй зүйлд зарцуулсанаас зайлшгүй шаардлагатай зардлыг санхжүүлэх эх үүсвэр дутагдах

 

 

Мөнгийг төсөвлөсөний дагуу хэмнэлттэйгээр үр ашигтай захиран зарцуулах, хяналт тавих

5

Зах зээл

(Өрсөлдөгчид, зах зээлийн нөхцөл байдал, хууль эрх зүйн асуудлууд г.м.)

- Зах зээл дээр үндсэн болон туслах түүхий эдийн үнэ өсөх

1. Байгууллагын нэр хүндийг өсгөх, засвар үйлчилгээний чанарыг сайжруулах.

2. Түүхий эдийг нөөцлөн хадгалах боломжтой.

Гаргасан амжилт

Жаргалант сумын шилдэг -10 аж ахуйн нэгжээр 2017 онд шалгарсан шилдэг аж ахуйн нэгж 

Түүхэн замнал

Товч түүх. “Номин шилтээн констракшн” ХХК нь 2013 оноос гадаад худалдаа, барилгын материалын худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2015 онд хур хог байсан 5,8 га газрыг 33,1 сая төгрөгийн санхүүжилтээр цэвэрлэж өөрийн эзэмшилд авч Шахмал түлшний үйлдвэрээ барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 1-р сарын 27 нд ашиглалтанд оруулж албан ёсоор нээлтээ хийсэн. Өнгөрсөн хугацаанд 1000 тн шахмал түлш үйлдвэрлэж зах зээлд борлуулсан нь хэрэглэгчдэд танигдаж өндөр үнэлгээ авсан.  

 

 

Эрхэм зорилго

Бизнесийн зорилго: Утаа бага ялгаруулдаг дулаан сайн барьдаг сайн чанарын шахмал түлш үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, хотын агаарын бохирдлыг бууруулах замаар компаний ашиг орлогыг нэмэгдүүлэхэд оршино.

Зорилт:

  • Үйлдвэрээ өргөжүүлэх , чанарын баталгаатай, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх
  •  Аймгийн сумуудын  хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх
  •  Үйлдвэрийг бий болгосноор дагавар үйлдвэрлэл, үйлчилгээний компаниуд бий болгох боломжийг бүрдүүлэх
  • Алсдаа шахмал түлшний  үйлдвэрээ түшиглэн дэвшилтэт технологи нэвтрүүлж сайжруулах.

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

   Ховд хотын агаарын чанарын төлөв байдал: Агаарын чанар муудах гол шалтгаан нь байгалийн талаас хонхор хотгор газар байрладаг, өвлийн улиралд газрын гадаргуу орчим их хүйтэн, өндөрсөх тутам дулаардаг температурын урвуу үе тогтдог тул агаарын солилцоо суларч агаар бохирддог. Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхүүд, тээврийн хэрэгсэл, шатахуун түгээх станцууд, уурын зуухны утаа тортог зэрэг нь голлон эзэлдэг.

Агаар бохирдуулах эх үүсвэрийн улсын тооллогын дүнгээс үзэхэд аймгийн хэмжээнд дулааны станц 2, нам даралтын зуух 32 , 6635 айл өрхтэй бөгөөд айл өрхийн 2000 гаруй өрх нь орон сууцанд амьдардаг.

Мөн нам даралтын зуухтай аж ахуйн нэгж байгууллагууд 5740 тн нүүрс, айл өрхийн хэмжээнд 28544 тн нүүрсийг жилдээ шатааж байна.Тооллогын дүнгээс харахад ердийн галлагаатай пийшинд 28544 тн нүүрс шатааж сумын төвийн нэг өрх жилдээ 2.5-3 тн нүүрс, аймгийн төвийн нэг өрх жилдээ 3-3.5 тн нүүрс хэрэглэж байна. Төвлөрсөн уурын зуух нь жилдээ 18000-22000 тн нүүрс хэрэглэж байна.

Мөн өвлийн улиралд бүх аж ахуйн нэгж, албан байгууллага, уурын зуухнууд, айл өрхүүдийн галлагаа эхэлдэгээс агаарын хүхэрлэг хийн хэмжээ 10-3 дугаар саруудын хооронд ихэсдэг.

Ховд аймгийн УЦУОШТ-ийн Байгаль орчны хянах харуулыг 2004 оны 05 сарын 19-нд Байгаль орчны шинжилгээний лаборатори болгон өргөжүүлсэн.           

Тус лаборатори агаарт агуулагдаж байгаа нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхэрлэг хий, хэмжээг өдөр тутам тогтоосон цэгээс 08, 14, 20 цагуудад  дээж авч шинжилгээг хийж гүйцэтгэж байна. Агаарын бохирдол MNS 4582 : 2007 стандартыг мөрдөн ажиллаж байгаа.

Орон нутгийн харуулуудын агаар дахь хүхэрлэг хий болон азотын давхар ислийн жилийн дундаж агууламжийг графикаас харахад азотын давхар ислийн дундаж агууламж нь 0.052 мг/м3, хамгийн их нь 0.082 мг/м3 хүрч агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламжийн хэмжээнд хүрсэн байна.

 Ховд аймгийн хүн амын нийт өвчлөл дотор амьсгалын замын өвчлөл хамгийн их байдаг. Ховд хотод аймгийн хүн амын 38.1% нь оршин суудаг ба аймгийн нийт амьсгалын замын өвчлөл дотор Ховд хотын хүн амын өвчлөл 47.9%-ийг эзэлж байна. Үүнээс 0-9 насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл харьцангуй өндөр байгаа ба нийт өвчлөлийн 52.1%-ийг эзэлж байгаа юм.

Энэхүү судалгаанаас харахад Ховд аймагт утаа бага ялгаруулдаг шаталт сайтай стандартын шаардлага хангасан шахмал түлшний үйлдвэр байгуулах хэрэгтэй байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Өөрийн үйлдвэрийн байртай,нийгмийн хариуцлагаа ухамсарлан  аймаг сумын бүтээн байгуулалт манай ХХК идэвхтэй оролцдог. 

Компанийн нийгмийн хариуцлага

Өөрийн ажилчдын нийгтийн асуудлыг бүрэн шийдвэрлэж ажиллаж байна.

Ирээдүйн зорилт

Бизнесийн зорилго: Утаа бага ялгаруулдаг дулаан сайн барьдаг сайн чанарын шахмал түлш үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, хотын агаарын бохирдлыг бууруулах замаар компаний ашиг орлогыг нэмэгдүүлэхэд оршино. 

Байгууллагын хаяг
Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 3-р баг, Бичигт 1-ийн 0019 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Батболд 98989833 boldooitaly.1968@yahoo.com
Нүүрсэн шахмал түлш Нүүрсэн шахмал түлш Нүүрсэн шахмал түлш Нүүрсэн шахмал түлш
331005: Нүүрсэн шахмал түлш "Шахмал түлш"

 Мөн нам даралтын зуухтай аж ахуйн нэгж байгууллагууд 5740 тн нүүрс, айл өрхийн хэмжээнд 28544 тн нүүрсийг жилдээ шатааж байна.Тооллогын дүнгээс харахад ердийн галлагаатай пийшинд 28544 тн нүүрс шатааж сумын төвийн нэг өрх жилдээ 2.5-3 тн нүүрс, аймгийн төвийн нэг өрх жилдээ 3-3.5 тн нүүрс хэрэглэж байна. Төвлөрсөн уурын зуух нь жилдээ 18000-22000 тн нүүрс хэрэглэж байна.

Бид жилдээ 12000 тонн шахмал түлш үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх бөгөөд 6 дахь жилээс үйлдвэрлэх шахмал түлшний хэмжээг 14,400 тонн гэж тооцоолсон нь Ховд аймгийн нийт зах зээлийн 35  хувийг хангаж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ