ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

велдресс ххк

Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо 30-р байрны подваль

99099938 98888995

ganbaatar99@hotmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

ЗАХИРАЛ

МЕНЕЖЕР

ЭСГҮҮРЧИН

ОЁДОЛЧИД

ТУСЛАХ АЖИЛЧИН

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

ОЁДЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

ГАДААД ХУДАЛДАА

Компанийн нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллагсдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэхэд байнга анхаарна. Ажлын байрны тоогоо нэмэгдүүлж, өрх толгойлсон эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй, мэргэжилгүй эмэгтэйчүүдийг сургаж дадлагажуулан авч ажиллуулахыг төлөвлөж байна. 

Ирээдүйн зорилт

Монголоор овоглосон дэлхийд нэр хүндтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгмийн хариуцлага, өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн шилдэг татвар төлөгч топ компани болохын төлөө тууштай ажиллана.

Түүхэн замнал

Пүрэвжав овогтой Ганчимэг миний бие 2003 оноос эхлэн хувиараа оёдол хийж эхэлсэн бөгөөд 2010.01.01-нд ,,Велдресс,, ХХК-ийг үүсгэн байгуулж гоёлын хувцас, хавар намрын пальто, ажлын болон дүрэмт хувцас үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүллэн ажиллаж байна. Бидний олон жилийн үйл ажиллагааны туршлага, ажилчдын ур чадвар, манай бүтээгдэхүүний чанар, загвар дизайн дотоодын хэрэглэгчдийн таашаалд хүрч, эрэлт нэмэгдэж байгаа болно. 

Эрхэм зорилго

Манай компани нь үйлдвэрлэлээ өргөжүүлэн, импортын бүтээгдэхүүнээс давсан чанартай, монгол хүний биед тохирсон хувцас үйлдвэрлэн дотоодын зах зээлийг хангах, хамгаалах , ба бүтээгдэхүүнээ байнга сайжруулан экспортод гарган дэлхийд нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүн болгох , нийгмийн хариуцлагаа дээдэлж шинээр ажлын байр олныг бий болгон, ажиллагсдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэхэд ямагт анхаарч , үндэсний манлай үйлдвэр болохын төлөө чармайн ажиллах болно.

Компанийн свот шинжилгээ

Үйлдвэрлэлийн орчинд хийсэн SWOT шинжилгээ

Давуу талууд:

Зах зээлээ УБ хот болон орон нутагт тэлж

чадсан

Чадварлаг ажиллах хүчинтэй

Шинэ     техник,      технологийг     байнга нэвтрүүлсээр ирсэн

Тогтмол борлуулалтын сувагтай

Өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж чадсан

Дэд   бүтэц   сайн   хөгжсөн   бүс   нутагт байршиж байгаа

Үнийн хувьд импортоор орж ирж байгаа

бараанаас харьцангуй хямд

Сул талууд:

Санхүүгийн асуудлаа дангаараа шийдвэрлэх боломжгүй

Түрээсийн байранд үйл ажиллагаа

явуулдаг бөгөөд жилээс жилд түрээсийн

төлбөр өсөж байгаа тул ажлын байр барих

шаардлагатай

Боломжууд:

Дотооддоо үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүн зах зээл олонд танигдаж хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа Төрөөс татварын болон НДШ-ийн шатлалыг   бууруулсан зэрэг бизнесийн орчин сайжирч байгаа.

Бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх бүрэн боломжтой Гадаадын зах зээлд гарах боломжтой

Аюул занал, эрсдэлүүд:

Томоохон өрсөлдөгчид

Хэрэглэгчдийн худалдан авах чадвар

буурах

Инфляцийн өсөлт

Валютын ханшийн өсөлт

Эдийн засгийн хямрал

Бусад механик болон байгалийн эрсдэл

гамшиг

Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Манай үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд нь цэвэр ноосон болон ноолуурын холимог орцтой даавуугаар үйлдвэрлэгдэх бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд ээлтэй ,байгаль орчинд сөрөг нөлөөгүй ба монгол хүний биеийн онцлогт тохирсон болно.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Бид өөрийн үйлдвэрийн байр цогцолбор бариснаар ажилчдаа цэвэр, тохилог аюулгүй ажиллах нөхцлийг бүрэн хангах болно. Мөн манай ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд эхчүүд тул тохирсон  хүүхдийн цэцэрлэг, амрах чийрэгжүүлэх өрөө,бие засах газар, душ саун, цайны газрыг нэн түрүүнд байгуулах зорилттой байна.  

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо 30-р байрны подваль
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
ганчимэг 99099938,98888995 ganbaatar99@hotmail.com
Ажлын хувцас
282318: Ажлын хувцас "ажлын хувцас"

Үйлдвэрийн ажлын хувцас   хэмжээ 36-56

Оёмол плате, банзал
282254: Оёмол плате, банзал "эрэгтэй эмэгтэй хослол"

Эмэгтэй хослол  хэмжээ 44-52

Оёмол пальто Оёмол пальто Оёмол пальто Оёмол пальто
282251: Оёмол пальто "хавар намрын пальто"

Эмэгтэй хүний хавар намрын кашмерин пальто- хэмжээ 55-66-77-88-99-110-120



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ