ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Хялганат залуус

Булган аймаг Хангал сум 4-р баг, Хялганат хялганат тосгон ойчдын 4-0 тоот

99888053

tukaas1211@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Хялганат залуус ХХК 2009 онд 2 бүрэлдэхүүн байгуулагдан өргөжин улирлын ажилд 2-3 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Сум дундын ойн ангитай хамтран мод үржүүлэг нөхөн сэргээх мод модн материал үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

Эрхэм зорилго

Өрхийн орлогоо нэмэгдүүлж нутгийн иргэдийг ажлын байраар хангах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Зүсмэл модон материал үйлдвэрлэх Ойд арчилгаа цэвэрлэгээний огтлол хийх замаар бэлтгэсэн модоор эцсийн бүтээгдэхүүн хийж зах зээлд нийлүүлэх, худалдаа үйлчилгээ, барилгын салбаруудтай хамтарч ажилладаг

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор захирал зөвлөх инженер  уулын бригад хөрөө рам зүсвэрийн хэсэг гэсэн зохион байгуулалттайгаар ажиллаж байна. МОМҮЭХ болон аймгийн МСҮТ-тэй хамтран мэргэжилтэн ажилтан бэлтгэн ажиллуулдаг.

Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт

2015 онд Хялганат сумын 40 жилийн ойн баярын үер Шилдэг хандивлагч ААН

 

 

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Ойд арчилгаа цэвэрлэгээний огтлол хийх нь ойн хэвийн өсөлт бойжилтнод туслан болц гүйцэлтийн хугацааг түргэсгэх, ойг цэвэрхэн болгох, цэвэр ой  нь ойн хортон шавьжны өсөж олшрох нөхцлийг багасгах, ойн түимэр гарсан тохиолдолд шаталтын зэрэг бага байх сайн талтай.  Модон эдлэл бат бөх эдэлгээ удаантай байхаас гадна хүний биед ямар ч эсрэг нөлөөгүй

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

ажилчдын гал тогоо, амрах байр, хөрөөрамын битүү саравч барьж ашиглалтанд орууллаа. Техник тоног төхөөрөмжиндөө шинэчлэл хийж цагаалгийн трактор, ачааны машинтай болсон.

Компанийн нийгмийн хариуцлага

ойжуулалтын ажлаа өөрсдийн хүчээр хийж эхлээд байна. Мөн сумын төвийн бунхан толгойн орчмын  цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арчилж тордох ажлыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлж байна. Сумын өрх толгойлсон эмэгтэй болон өндөр настан өрхүүдэд түлшний модыг нь буулгаж өгдөг

Ирээдүйн зорилт

Орон нутагтаа орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, байгаль орчинд ээлтэй үйлдвэр шинээр бий болгон, ажлын байр нэмэгдүүлж, орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахаас гадна ой модны үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна.

Байгууллагын хаяг
Булган аймаг Хангал сум 4-р баг, Хялганат хялганат тосгон ойчдын 4-0 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Gantuya 99888053 tukaas1211@yahoo.com
Зүсмэл материал Зүсмэл материал
311002: Зүсмэл материал "палк"

Иргэн таны хүссэн хэмжээгээр зүсэж үйлчилнэ

Зүсмэл материал
311002: Зүсмэл материал "бруус"

Иргэн таны хүссэн хэмжээгээр зүсэж үйлчилнэ

Зүсмэл материал Зүсмэл материал
311002: Зүсмэл материал "банз"

Иргэн таны хүссэн хэмжээгээр зүсэж үйлчилнэ



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ