Манай компани нь 2014 онд анх 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. 2014 онд нийт борлуулалт 5 сая төгрөг Макс групын Ганбаатарын дэмжлэгтэйгээр тоног төхөөрөмж суурьлуулагдсан. Уламжлалт технологиор хонины ноос зулж, шахаж эсгий үйлдвэрлэдэг. Эсгий бүтээгдэхүүн эдэлж хэрэглэхэд бат бөх, зузаан, дулаанаа сайн хадгалдаг, халуунд сэрүүхэн, хүүтэнд дулаан байдаг онцлогтой. Эсгийгээр гутал, хувцас, уут сав, ширдэг, дэвсгэр, уналга ачилганы тохом, гэрийн дээвэр туурга гээд амьдрал ахуйд хэрэгцээтэй олон зүйлийг хийж болдог. Үйлдвэрийн газраас шууд худалдан авахаар ирэх нь хэрэглэгчдэд дөт байна. Учир манай бүтээгдэхүүний ихэнх хэрэглэгчид маань хөдөө суманд гэрт амьдардаг хэрэглэгчид буюу хөдөөгийн малчид юм. Нөгөө талаас үндсэн түүхий эд материал татан авах материалын зардал бага. Сүүлийн үед барилгын дулаалгыг эсгийгээр хийж байгаа нь эсгийний эрэлтийг улам нэмэгдүүлж байна.
Орон нутгийн түүхий эдийн нөөц, ажиллах хүчний боломжид тулгуурлан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Бид эсгийний үйлдвэрт ажиллах ажиллагсадыг хамтран ажиллах сонирхол, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан сонгон авдаг. Түүнчлэн ажиллагсадыг Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулдаг мэргэжил олгох сургалтад хамруулсан. Нийтдээ 6 ажилтантайгаар үйл ажиллагагаа явуулж байна. Үүнд: Менежер 1, нягтлан бодогч 1, ажиллагсад 4. Өдөр тутмын үйл ажиллагааг менежер удирдана.
Эсгий бол их онцлогтой бүтээгдэхүүн. Хүний биед их сайн нөлөөтэй, цусны эргэлтийг сайжруулж, нуруу бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болсон ба байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй болсон байна. Монголчууд эрт үеэс эсгийг хэрэглэж ирсэн уламжлалтай улс. Сүүлийн үед гадаадынхан ч бас эсгий бүтээгдэхүүнийг их сонирхдог болсон. Эсгий нь хүний биед сөрөг муу нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогддог.
Хөдөө орон нутагт түүхий эд болох ноосны олдоц сайн хямд байдаг учраас үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллахад томоохон эерэг нөлөө үзүүлдэг. Мөн хөдөө сумдад ажлын байр хангалтгүй байдаг учраас нутгийн иргэдийг ажлын байраар хангаж ажиллуулснаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх цаашлаад улсын төсөвд орлогын албан татвар төлж хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгаагаараа сайн талтай.
Ноосоор эсгий эдлэл хийж, өрхийн хэрэглээгээ хангахаас гадна зарж борлуулан орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн тогтмол үйлдвэрлэл явуулан, орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр үзүүлэн ажиллана.
Говь-Алтай аймаг Баян-Уул сум 5-р баг, Баянговь төв 10-01
279211: Эсгий "гэрийн эсгий"
Манай үйлдвэр нь уламжлалт аргаар эсгий үйлдвэрлэн зах зээлд, хэрэглэгчдэд хүргэж байна. Бид өөрийн үйлдвэрийн эсгийг чанар сайтай 20-30 жилийн эдэлгээтэй даах чанартай үйлдвэрлэж байна. Мөн бид эсгий гудас, эсгий таавчик, дохом зэрэг бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр үйлдвэрлэж байна.Монголчууд эрт үеэс эсгийг хэрэглэж ирсэн уламжлалтай улс. Сүүлийн үед гадаадынхан ч бас эсгий бүтээгдэхүүнийг их сонирхдог болсон.