ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Давст-Оргил БГБХН

Дорнод аймаг Хэрлэн сум 2-р баг дэнж 4-8

95153285

enhsaihan1177@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Дорнод аймгийн Хүнсний комбинат 1970-аад оноос Сангийн далайн давсны цех ажиллуулж давс олборлож эхэлсэн ба 1998 оноос үйлдвэр ажиллахаа больж хувь хүн иргэд багаар хүнсэнд зориулан олборлож байсан. 2000 оны 8 сараас Давст оргил БГБХН байгуулагдаж өнөөг хүртэл нуураас давс олборлож жил бүр 300-500 тонн давс олборлон борлуулж байна.

 

 

Эрхэм зорилго

Экологийн цэвэр давсыг бид үйлдвэрлэнэ.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хүнсний давс олборлох, худалдан борлуулах

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Давсны цехдээ  ажилчдын ажиллах нөхцлийг ханган тав тухтай орчин бүрдүүлсэн.

Олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд жил бүр 1-2 хүнээр  ажлын байраа өргөжүүлнэ.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал:

-Ажилчид санаа зорилго нэгтэй

- тусгай зөвшөөрөлтэй

-80 жилийн нөөцтэй, байгалийн баялаг

Гаргасан амжилт

Олборлолтын тоо хэмжээ нэмэгдэж байгаа.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчин эрүүл мэндэд ээлтэй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Склад барьж байгуулсан. Шошго бүхий савлагаатай болсон.

Компанийн нийгмийн хариуцлага

Аж ахуйн нэгжийн орлогын татвар, газрын болон нөөц ашигласны төлбөр, Хүн амын орлогын албан татвар зэрэг шатвар төлж байнгын болон түр ажиллагчдад цалинг нь тогтмол өгч ажилладаг. Ажилчдын хүүхдэд болох Хэрлэн сумын 2-р багийн хүүхдэд бэлэг өгдөг.

Ирээдүйн зорилт

Экологийн цэвэр давсны  маркетингийн үйл ажиллагааг өргөжүүлж /хаяг, шошго, реклам, борлуулалтын суваг/ борлуулалтаа нэмэгдүүлнэ.

Байгууллагын хаяг
Дорнод аймаг Хэрлэн сум 2-р баг дэнж 4-8
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Энхсайхан 95153285 enhsaihan1177@gmail.com
Давс олборлолт
162000: Давс олборлолт "Дорнод давс"

Дорнод аймгийн Халхгол сумын Сангийн далай нуураас усан сангийн аргаар байгалийн цэвэр хоолны давсыг  жил бүрийн 4-7, 9-11 саруудад олборлодог. Хүнсний болон техникийн ангилалаар гаргаж байна.

Цэвэр хоолны давсыг савлаж худалдаанд нийлүүлдэг бөгөөд техникийн давсыг цахилгаан станцууд, зам барилгын компаниуд арьс ширний үйлдвэрт борлуулдаг.

 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ