ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

ТАЙМЛЕСС ХХК

Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг ӨӨРИЙН БАЙР

99070676

SUGAR_MUNGUU@YAHOO.CO.UK

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Таймлесс ХХК нь 2007 онд  анх “Худалдааны зуучлал “ бүртгэлтэйгээр эсгий бүтээгдэхүүн худалдан авч экспортонд  гаргах замаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.  Норвеги улсын Това компанитай худалдааны гэрээ байгуулан  Сэлэнгэ аймгийн “Шилмэл эсгий “ компанид үйлдвэрлэлийн захиалга нийлүүлсэнээр анхны жилдээ 3500 хос шаахай борлуулсан түүхтэй.

 

            Захиалагч-үйлдвэрлэгчийг холбох, тэдний  санаа бодлыг нэгтгэн, харилцаа холбоог хангах, түүхий эд материалыг бэлтгэн нийлүүлэх, чанарын удирдлагыг авч явах зэрэг зохион байгуулалтын ажлын зэрэгцээ хоёр улсын хэл соёл, бизнесийн ёс зүй, итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцан хамаарлыг илүү гүнзгий түвшинд мэдэрч, оролцох зайлшгүй шаардлагатайг ухааран, компаниа үйлдвэрлэл эрхлэх нь зүйтэйг ухаарсан юм.

2007 оны сүүлчээр эхний ажилчдыг сургаж бэлтгэсэнээр 2008 оны эхний улиралд 10-аад ажилчидтай үйлдвэрлэлээ эхэлж улмаар 2009 он гэхэд ажлын байрыг даруй 2 дахин нэмэгдүүлэн, 2012 онд 40 ажилчинтай жилдээ 18 000 хос шаахай үйлдвэрлэн экспортонд гаргажээ.

2014 он гэхэд Норвеги улсад 2 том сүлжээ болох ‘’Euro shoe’’ болон “XXL” –ийн 400 гаруй дэлгүүрүүдэд манай бараа бүтээгдэхүүн худалдаалагдах болсон бөгөөд эдүгээ 50 гаруй ажилчидтайгаар 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

 Сүүлийн 3 жилийн хугацаанд гар ажиллагааг хөнгөвчилж, механикжуулах замаар үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын байрыг алгуурхан  нэмэгдүүлсэнээр жилд      25 000- 28 000  хос шаахай үйлдвэрлэж Норвеги, Швед, Герман, Дани, АНУ-дад экспортолж байна.

 Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх , үргүй зардлыг багасгах, түүхий эдийн хаягдлыг дахин үйлдвэрлэлд ашиглах үүднээс Улаанбаатар хотод хийгддэг байсан ноос самнах, будах боловсруулалтыг дотооддоо хийхийг зорьж 2009 оноос хөрөнгө оруулалт хийж самнах, будах машин суурилуулсанаар ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх чухал суурь болсон гэж үздэг. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх үүднээс дамжлагаар хөдөлмөр зохион байгуулалтыг хийж, бага багаар гар ажиллагаанаас механик шийдэл рүү хөгжүүлсэнээр ажиллагсдын биеийн тодорхой хэсгүүдэд хэт ачаалал өгөх, эрүүл мэндэд сөрөг үр дагавар өгөхөөс урьдчилан сэргийлэх гол нөхцөл болж байна.

2015 онд ХАБЭА-н чиглэлээр олон ажил зохион байгуулж ажилласанаас  хэвлэх, будах цехийн агааржуулалтын асуудлыг шийдвэрлэхэд 20 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж шийдвэрлэлээ.

            Нийт ажиллагсдыг ХАБЭА-н сургалтанд хамруулж, ажиллагсдад нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцас хангахад зориулж 2.5 сая төгрөгийн, ажиллагсдын амралтын өрөөг тохижуулахад 1.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ажилласан байна.

                        Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах, түүнчлэн осол        гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд, тоног төхөөрөмжүүдийн аюулгүй        байдлыг хангаж хаалт, хашилт хийж тогтмол зааварчилгаагаар ханган ажиллаж            байна.

                                    Малчны хотхоноос өөрсдийн гараар ноосоо ангилан ялгахаас авахуулаад үйлдвэрт угаалгасанаас хойшхи самнах, будах, зулах, эсгийрүүлэх, эсгэх, үйл мэтгэх, шаглаж оёх, савлаж боох, тээвэрлэлтийг хариуцах гээд үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагыг орон нутагтаа нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа манай хамт олны хөдөлмөр зүтгэлийг үнэлж   “ Орон нутгийн шилдэг экспортлогч компани”  Enterpreneur awards-2014 “Экспортлогч шилдэг байгууллага”  зэрэг шагналуудаар шагнагдаж байсан

Эрхэм зорилго

хэрэглэгчддээ эрүүл чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

эсгий үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

47 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа

Компанийн свот шинжилгээ

давуу тал: чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд гаргадаг, монгол түүхий эдийг ашигладаг.

сул тал: Норвегийн газрын тосны үйлдвэрүүд хаагдснаар худалдан авалт буурч борлуулалтын орлого буурсан,

боломжтой тал: Дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх, ЖДҮ-ийг төрөөс дэмжин ажиллах болсон

аюултай тал: ижил төрлийн чанар муутай бүтээгдэхүүн их байдаг,

Гаргасан амжилт

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

байгаль орчинд ээлтэй

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Дэд бүтэц бүрэн шийдэгдсэн өөрийн байртай

Image may contain: 2 people, people sitting, table and indoor

Компанийн нийгмийн хариуцлага

Үзэсгэлэн худалдаа, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцдог. Норвегийн Тусламжийн Байгууллагын (NLM УБ-Да-Сэлэнгэ,Төв аймгуудад) Ноосны болон ХАА-н төслийн МАА-н хэлтэсийн хамт олон, Норвегийн "Xincon" ХХК-ны хамт олондоо...
Монголын цагаан алтны үнэ цэнийг монголдоо бий болгон босгох, гадаад зах зээлд гаргах, амжиргааны доод түвшний өрхийн амьдралыг дэмжих үүднээс иргэд айл өрхийн гишүүдийг сургалтанд хамруулан ноосоор бүтээгдэхүүн хийн дотоод гадаад зах зээлд гаргах нөр их ажилд гар бие оролцож хамт ажилладаг.

Ирээдүйн зорилт

эрүүл мэнд, эдийн засгийн хэрэгцээг хангасан бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг ӨӨРИЙН БАЙР
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
МӨНГӨНЧИМЭГ 99070676 SUGAR_MUNGUU@YAHOO.CO.UK
Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай
279214: Эсгий оймс, шаахай "ЭСГИЙ СУВИНЕР"

Төрөл бүрийн эсгий сувинер үйлдвэрлэн экспортод гаргаж байна

Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай
279214: Эсгий оймс, шаахай "ЭСГИЙН ШААХАЙ"

Төрөл бүрийн хэлбэр хэмжээ, өнгө загварын өргөн сонголттой, сав баглаа боодлын өвөрмөц шийдэлтэйгээр эсгий шаахай үйлдвэрлэж байна.

Эсгий оймс, шаахай
279214: Эсгий оймс, шаахай "ЭСГИЙ ОЛБОГ"

Тав тух тохилог байдлыг илтгэсэн эсгий олбогийг өнгө загварын өргөн сонголттойгоор гадаад зах зээлд нийлүүлж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ