ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Чиглэл ХХК

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 10-р хороо 9-р гудамж 306 тоот

99113554

info@chiglel.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2014 онд Чингис бондын санхүүжилтээр 500,000,000 / таван зуун сая / төгрөгийн зээл авч цэцэрлэг, сургууль болон дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмж үйлдвэрлэх зориулалтаар үйлдвэрийн барилгаа барьж ашиглалтанд оруулан, зориулалтын тоног төхөөрөмжөө суурилуулан, мэргэжсэн ажилчин албан хаагчдаар ханган импортыг орлуулах экспортын чиг баримжаатай бүтээгдхүүнүүдээ үйлдвэрлээд амжилттай ажиллаж байна.

 

Түүхэн замнал

1990 онд анх "Чиглэл" бүрэн бус хариуцлагатай хоршоо байгуулж, гэр ахуйн цахилгаан хоршоо, байгуулж, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар үйлчилгээний цехийг 4 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

1996 онд " Чиглэл " Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани болж, үйл ажиллагаагаа улам өргөжүүллээ.

1997 онд Чингэлтэй дүүргийн 10-р хороонд газар авч, дэлгүүр үйлчилгээний газар нээж ажиллуулав.

2003 онд " Таны дэлгүүр" нэртэй нийтийн хоолны тоног төхөөрөмжийн сүлжээ дэлгүүрийнхээ эхлэлийг тавьж анхны салбараа нээсэн. Мөн БНХАУ-аас нийтийн хоолны тоног төхөөрөмжийн бараа бүтээгдэхүүнийг дагалдах хэрэгслийн хамт импортлон оруулж худалдан борлуулж эхэлсэн.

2005 онд БНХАУ-аас үйлдвэрлэлийн шинэ тоног төхөөрөмж, техник хэрэгсэл оруулж цехээ өргөжүүлэн бараа бүтээгдэхүүнийг угсарч үйлдвэрлэх эхлэл тавигдсан. "Өндөрдэнж " салбараа нээлээ.

2008 онд БНХАУ-ын "Цолмонтех " " Ан Най" ХХК-уудтай хамтран ажиллаж, гэрээ байгууллаа.

2009 онд ОХУ-ын " Тулаторгтехника " компанитай хамтран ажиллаж бараа бүтээгдхүүн импортлон оруулж эхэлсэн.

2010 онд " Нарантуул" салбараа нээсэн. Барааны агуулах шинээр барьж ашиглалтанд оруулав. " Намуунзаяа " тогооны туршилтыг явуулж эхэллээ.

2011 онд Баянгол дүүрэгт агуулахын зориулалтаар үл хөдлөх хөрөнгө худалдан авч үйл ажиллагаагаа улам өргөжүүллээ. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын " Классик гишүүн" боллоо.

2012 онд "Маргад" салбараа нээлээ. Нийтийн хоол, тогоочийн багаж хэрэгсэлийг худалдах худалдаалах тасаг нээж ажиллуулсан.

2012 онд "Өргөө" салбараа нээж " Таны дэлгүүр" -4 тэй боллоо. Компаны 4 ажилтнаа БНХАУ-ын Шандун хотноо үйлдвэрлэлийн дадлага хийлгэж, ховилны гаргалгаа, өнгөлгөө, цэгэн гагнуур зэрэгт сургалаа. " Намуунзаяа" тогоогоо олон үйлдэлт болгон багтаамжийн сонголттойгоор улам сайжруулж худалдаанд гаргав.

2015 онд " Монголын баялаг бүтээгчдийн холбоо"-нд гишүүнээр элсэн орлоо.

2015 онд Хуучин тоног төхөөрөмж сэргээн засварлах, ашиглагдсан тоног төхөөрөмжийн худалдааг дагнадаг " Таны дэлгүүр" -5 салбараа нээлээ. Мөн ОХУ-ын "Нордсервис ВЭД" компанитай хамтран ажиллахаар албан ёсны төлөөлөгчөөр томилгдов. ОХУ-аас техникийн дэвшил бүхий шинэлэг бараа бүтээгдхүүнүүд орж ирлээ.

2015 онд " Чиглэл" ХХК-ны шинэ оффисын барилга, үйлчилгээний төв, механикжсан агуулах ашиглалтанд оров.

 

                                                                                                                                                                                   

Эрхэм зорилго

Чанартай бүтээгдхүүн, соёлтой үйлчилгээгээр хангах, бизнесийн ёс зүйг эрхэмлэн энэ салбартаа байнга тэргүүлэгч байх, шинэ техник технологи нэвтрүүлэх, шинийг санаачлах, баялаг бүтээх, эх орны хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хүнс, нийтийн хоолны хоолны зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ, сургалтын төвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Байршил:

Таны дэлгүүр-1  Гэсэр сүмээс Баянбүрд явах зам дагуу “Маргад” төвийн 1-р давхар Утас: 91465333, 91435333

Таны дэлгүүр-2 ЭХЭМҮТөвийн урд Гандантэгчилэн хийдийн хойно “Өндөр дэнж “ барилгын материалын төвд Утас: 96435333, 91255333

Таны дэлгүүр-3 Дэнжийн-1000 хүнсний зах орох зам дагуу “Чиглэл” компанийн байранд Утас: 96605303, 91200166 

Үйлдвэрийн байр Дэнжийн-1000 хүнсний зах орох зам дагуу “Чиглэл” компанийн байранд. Утас: 96535333, 113134381000.jpgjpg (2).jpegдэнж.jpg

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Дотоод бүтэц

1.Захирал

А.Санхүү /Нягтлан/ ------------------ 1.Нярав-------------     2. Жолооч

Б.Борлуулалт /Менежер/----------- 1 Таны дэлгүүр А2/Худалдааны зөвлөх, туслах/ 

                                                        2 Таны дэлгүүр А2/Худалдааны зөвлөх, туслах/ 

                                                        3 Таны дэлгүүр А2/Худалдааны зөвлөх, туслах/ 

В.Үйлдвэрлэл/Цехийн дарга/ -----1. Гагнуурчин    

                                                        2.Эсгүүрчин

                                                        3.Цахилгаанчин 

                                                        4.Засварчин 

                                                        5.Туслах, Манаач, Тогооч    

Компанийн свот шинжилгээ

ДОТООД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ:

Давуу тал:

  • Олон улсын стандарт, шаардлага хангасан сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй
  • Баталгаатай нийлүүлэгчтэй буюу зах зээл хангалттай, эрэлт хэрэгцээ маш их
  • Монгол улсад энэ чиглэлийн үйлдвэр байхгуй,
  • Мэргэжлээрээ 20-30 жил ажилласан туршлагатай инженер, техникийн ажиллагсадтай,
  • Энэ салбарт 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа тул зах зээлд танигдсан, байнгын үйлчлүүлэгчтэй, танил талтай,

Давуу талаа хэрхэн бэхжүүлэх вэ?

  • Сүүлийн үеийн техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, үйлдвэрлэлээ өргөжүүлэх,
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангах
  • Мэргэжилтэй боловсон хүчнийг давтан сургах, шинэ ажилтан, ажилчдыг бэлтгэн, ажиллах боловсон хүчний хангалттай нөөцтэй байх
  • Шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нэр төрлийг олшруулах, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлээ өргөжүүлэх

Сул тал:

  • Тоног төхөөрөмж нь Монголд шинээр үйлдвэрлэсэн гэсэн утгаараа зах зээлд сайн танигдаагүй

Сул талаа хэрхэн арилгах вэ?

  • Бүтээгдэхүүнээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилах
  • Бүтээгдэхүүнээ нийгмийн үйлчилгээний газруудад хямд үнээр худалдах,  сурталчилах

ГАДААД ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ:

Боломж /гадны эерэг нөлөөлөл/:

  • БНХАУ-ын зах зээлээс үйлдвэрлэх бүтээгдэхүүний эд анги, түүхий эд, сэлбэг хэрэгслийг харьцангуй хямд үнээр тогтмол худалдан авах боломжтой
  • Урд хөршид энэ чиглэлийн маш олон тооны үйлдвэр, худалдааны газрууд байдаг тул сонголт олон, олдоц элбэг
  • Олон жил хамтран ажилласан, бие биеээ бүрэн ойлголцсон түншүүдтэй

Боломжоо хэрхэн ашиглах вэ?

  • БНХАУ-ын зах зээлээс үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ эд анги, түүхий эд, сэлбэг хэрэгслийг удаан жилээр тогтвортой худалдан авах гэрээ байгуулан ажиллах,
  • Хэд хэдэн үйлдвэр, худалдааны байгууллагуудтай хамтран ажиллах,
  • Олон жил хамтран ажилласан найдвартай түншүүдтэйгээ харилцаа холбоогоо улам сайжруулан ажиллах

Аюул /гадны сөрөг нөлөөлөл/:

  • БНХАУ-тай харилцах харилцаа муудах, хил гаалийн бодлогоо чангатгах, эдийн засгийн хамтын ажиллагаа сулрах

Аюулаас хэрхэн зайлж гарах вэ?

  • Дотооддоо бүтээгдэхүүний эд анги, сэлбэг хэрэгсэл, түүхий эд материалыг дотооддоо үйлдвэрлэж эхлэх суурийг бий болгох,

 

 

 

 

Гаргасан амжилт

БНМАУ -ын Оновчтой саналаар баталсан тул үнэмлэх:

"Хөргөх төхөөрөмжийн автомат багаж хэрэгсэл сэргээн засварлах стенд" бүтээл. БНМАУ-ын оновчтой саналыг улсын бүртгэв. 1990 он

" Шарах шүүгээ " бүтээл. БНМАУ-ын оновчтой саналыг улсын бүртгэлд бүртгэв.1990 он 

Хорооны 2004 оны Шинийг санаачлагч аж ахуй нэгж. Гэрчилгээ ЧД-н 10-р хорооны ЗД-2004 он

Соёлч үйлчилгээтэй хамт олон. Өргөмжлөл. ЧД-н 10-р хороо Засаг дарга 2005 он

2006 он Монгол чанар -Цол Өргөмжлөл. Бизнес хөгжлийн төв. Нийгмийн судалгаа шинжилгээний Сибэ төв. 2006 он

Чанарын шаардлагад нийцсэн, шинэ санаа, шинэлэг тохижилт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэн байнга бидэнтэй хамтран ажилладаг - Талархал. Хүндэт Өргөмжлөл. Хаан бууз кафе 2007 он

Импортыг орлох оновчтой бүтээгдэхүүн -Хүндэт өргөмжлөл. Цом МҮХМҮТ 2008 он

Хөдөлмөрч хамт олон -Өргөмжлөл,Монголын Санхүүч Эмэгтэйчүүдийн Оюуны Чадавхи Холбоо 2009 он

Стандарт -2011 Платиниум. Цол өргөмжлөл. Нийгэмд стандарт хэвшүүлэх сан 2011 он

Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны жинхэнэ гишүүн. МЗБНХолбоо 2015 он

" Намуунзаяа " олон үйлдэлт цахилгаан тогоо нь импортыг орлох онцлох бүтээгдхүүн. Хүндэт өргөмжлөл. Цом. МХАҮТэнхим 2015 он

Ахмад настанд ээлтэй байгууллага -Хүндэт өргөмжлөл ЧД ЗДТГ ИТХ 2015 он

Ахмад настнуудад ээлтэй байгууллага -Хүндэт өргөмжлөл Монголын Ахмадын холбоо 2015 он

Хүнсний бүтээгдхүүн боловсруулах олон үйлдэлт цахилгаан тогоонд Монгол улсын шинэ бүтээлийн патент. 2015 он

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Тус компанийн үйлдвэрт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд нь хүнсний зориулалтын 304 маркын нержэн зэвэрдэггүй ган төмрөөр хийдэг тул хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй бөгөөд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө маш бага буюу огт нөлөөлөл үзүүлэхгүй болно.

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх шаардлагагүй боловч ерөнхий үнэлгээ хийх бөгөөд байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг хянаж байх

шаардлагатай.

Компанийн нийгмийн хариуцлага

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 25 / хорин таван / сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмж бэлэглэсэн.

Чингэлтэй дүүрэгт шинээр ашиглалтанд орсон 224-р цэцэрлэгт өөрийн үйлдвэрлсэн ширээ буюу 300,000 /гурван зуун/ мянган төгрөгөөр бэлгэ барьсан.

2015 онд Чингэлтэй дүүргийн ахмад настанд ээлтэй байгууллагаар шалгарсан.

Эх үрсийн баяр, шинэ жилээр жил болгон Чингэлтэй дүүрэг 10-р хорооны 20 хүүхэд бүрт бэлэг гардуулдаг. 

Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагын наадмын замын зардалд хандив өргөв.

"Цусаа бэлэглэж, Амьдралыг тэтгэе" уриан дор нэгдэж хүмүүнлэгийн арга хэмжээнд идэвхтэй оролцож хүний амь аврах буянтай үйлс хийдэг.

Компанийн ажилчин албан хаагчдыг  жил болгон үйлдвэрийн болон бусад аюулгүй ажиллагаанаас шалтгаалсан гэнэтийн ослын даатгалд  хамруулдаг

 

 

Ирээдүйн зорилт

Манай компани ирээдүйн зорилго нь зорилтот бүтээгдхүүнээ үйлдвэрлэх үйлдвэрийн байраа өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, дотоодын хэрэгцээгээ 100% хангахаас гадна ОХУ болон Евразийн холбооны улсуудад үйлдвэрлэсэн бүтээгдхүүнээ экспортонд гаргах зорилт тавин ажиллаж байна.

 

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 10-р хороо 9-р гудамж 306 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Нямдорж 96525333 info@chiglel.mn
Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Нержэн тавиур "

Хүнсний зориулалтын нержээр хийсэн тавиур

1800х250х500 хэмжээтэй

1500х250х500 хэмжээтэй

1200х250х500 хэмжээтэй

Гал зуух, хоолны төмөр эдлэл Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Бэлтгэлийн нержэн ширээ /150х60х80 / "

Хүнсний зориулалтын нержээр хийсэн бэлтгэлийн ширээ

 

 

Гал зуух, хоолны төмөр эдлэл Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Бэлтгэлийн нержэн ширээ /120х70х80 /"

Хүнсний зориулалтын нержээр хийсэн бэлтгэлийн ширээ

 

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Боов чанах тогоо / 100л /"

Хүчин чадал : 12кВт

Хүчдэл : 380В

Хэмжээ: 80

Хэмжээ: 95 х 70 х 80

Гал зуух, хоолны төмөр эдлэл Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Бэлтгэлийн нержэн ширээ /100х70х80/"

Хүнсний зориулалтын нержээр хийсэн бэлтгэлийн ширээ

 

Гал зуух, хоолны төмөр эдлэл Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Бэлтгэлийн нержэн ширээ /100х70х80/"

Хүнсний зориулалтын нержээр хийсэн бэлтгэлийн ширээ

 

Гал зуух, хоолны төмөр эдлэл Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Бэлтгэлийн нержэн ширээ /150х60х80 / "

Хүнсний зориулалтын нержээр хийсэн бэлтгэлийн ширээ

 

 

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "4 ширэмт, шарах шүүгээтэй цахилгаан зуух"

Хүнс нийтийн хоолны зориулалтын ШШЦЗ-4Ш  загварын 4 ширэмтэй цахилгаан зуух  нь нийтийн хоолны газруудад универсал дулааны төхөөрөмж байдлаар ашиглах зориулалтаар хийгдсэн ба хунсний бүтээгдэхуунд дулааны боловсруулалт хийхдээ  ширмэн дээр тавих, шарах шүүгээний камерт хийх эсвэл өөр саван хийн шарах шүүгээний камерт хийх байдлаар боловсруулана.

Нийтийн хоолны газруудад ганцаарчилсан байдлаар болон технологийн шугам дунд ашиглаж болно.

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Олон үйлдэлт цахилгаан тогоо 100 литр"

Олон үйлдэлт “ НАМУУН ЗАЯА” тогоо нь нийтийн хоолны зориулалтаар "Чиглэл" ХХК-нд үйлдвэрлэгдсэн. Шөлтэй хоол хийх, ус буцалгах, мах, ногоо, цай чанах, шөл гаргах, сүү ариутгах, хөргөх, тараг бүрэх, жимс жимсгэнэ чанах зэрэг олон үйлдлээр ашиглах боломжтой.

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Олон үйлдэлт цахилгаан тогоо 60 л"

Олон үйлдэлт “ НАМУУН ЗАЯА” тогоо нь нийтийн хоолны зориулалтаар "Чиглэл" ХХК-нд үйлдвэрлэгдсэн. Шөлтэй хоол хийх, ус буцалгах, мах, ногоо, цай чанах, шөл гаргах, сүү ариутгах, хөргөх, тараг бүрэх, жимс жимсгэнэ чанах зэрэг олон үйлдлээр ашиглах боломжтой.

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "2-р хоолны цахилгаан хайруулын ширмэн тогоо 70 литр"

2-р хоолны цахилгаан хайруулын ширмэн тогоо нь хүнс, нийтийн хоолны газруудад төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн боловсруулах  / 2-р хоол хийх / зориулалттай хийгдсэн.

70 литрийн багтаамжтай

Гал зуух, хоолны төмөр эдлэл Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Бэлтгэлийн нержэн ширээ /150х60х80 / "

Хүнсний зориулалтын нержээр хийсэн бэлтгэлийн ширээ

 

 

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Олон үйлдэлт цахилгаан тогоо 80 л"

Олон үйлдэлт “ НАМУУН ЗАЯА” тогоо нь нийтийн хоолны зориулалтаар "Чиглэл" ХХК-нд үйлдвэрлэгдсэн. Шөлтэй хоол хийх, ус буцалгах, мах, ногоо, цай чанах, шөл гаргах, сүү ариутгах, хөргөх, тараг бүрэх, жимс жимсгэнэ чанах зэрэг олон үйлдлээр ашиглах боломжтой.

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "2 ширэмтэй, шарах шүүгээтэй цахилгаан зуух"

Хүнс нийтийн хоолны зориулалтын ШШЦЗ-2Ш  загварын 2 ширэмтэй цахилгаан зуух  нь нийтийн хоолны газруудад универсал дулааны төхөөрөмж байдлаар ашиглах зориулалтаар хийгдсэн ба хунсний бүтээгдэхуунд дулааны боловсруулалт хийхдээ  ширмэн дээр тавих, шарах шүүгээний камерт хийх эсвэл өөр саван хийн шарах шүүгээний камерт хийх байдлаар боловсруулана.

Нийтийн хоолны газруудад ганцаарчилсан байдлаар болон технологийн шугам дунд ашиглаж болно.

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "2-р хоолны цахилгаан хайруулын ширмэн тогоо 40 литр"

2-р хоолны цахилгаан хайруулын ширмэн тогоо нь хүнс, нийтийн хоолны газруудад төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн боловсруулах  / 2-р хоол хийх / зориулалттай хийгдсэн.

40 литрийн багтаамжтай

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Тос шүүгч / 6 литр /"

Нийтийн хоолны газраас гарч буй хаягдал бохир усан дахь өөх тос (ханасан карбоны хүчил)-ийг барих зориулалттай төхөөрөмж.
 

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Тос шүүгч / 4 литр /"

Нийтийн хоолны газраас гарч буй хаягдал бохир усан дахь өөх тос (ханасан карбоны хүчил)-ийг барих зориулалттай төхөөрөмж.

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Хоол халуун байлгагч / 8 савтай /"

Хагас боловсруулсан болон бэлэн халуун, хүйтэн хоол, бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар үйлдвэрлэдсэн хоол халуун байлгагч.

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Хоол халуун байлгагч / 6 савтай /"

Хагас боловсруулсан болон бэлэн халуун, хүйтэн хоол, бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар үйлдвэрлэдсэн хоол халуун байлгагч.

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Хоол халуун байлгагч / 4 савтай /"

Хагас боловсруулсан болон бэлэн халуун, хүйтэн хоол, бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар үйлдвэрлэдсэн хоол халуун байлгагч.

Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Боов чанах тогоо / 70л /"
Мэдээлэл байхгүй байна
Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Хоол халуун байлгагч / 10 савтай /"
Мэдээлэл байхгүй байна
Гал зуух, хоолны төмөр эдлэл
429121: Гал зуух, хоолны төмөр эдлэл "Боов чанах тогоо / 50л /"
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ