ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Тээвэрчин-Алтай

Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4-р баг, Харзат Шаргал наран зах

99093652

puuje73@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2007 онд үйлдвэрлэл үйлчилгээний зорилгоор байгуулагдсан. 2013 онд үйлдвэрлэлээ өргөтгөн вакум хаалга, хаалт, цонх үйлдвэрлэж эхлээд байна.  Манай үйлдвэр нь 2013 онд БНХАУ- Жинань хотод үйлдвэрлэгдсэн бүрэн болон хагас автомат суурь машинуудаар тоноглогдсон ба өөрийн гэсэн талбай бүхий үйлдвэрийн байр, 480м3 талбай бүхий агуулахтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээсээ хойш Монгол улсын MNS: 5830 стандартын дагуу өндөр чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн үйлдвэрлэж хэрэглэгч та бүхээндээ түгээсээр байна.Манай компаний үйлдвэрлэсэн цонх, хаалганууд нь Монгол улсын стандарт MNS 5830-2008 “Барилгын хуванцар (PVC)цонх, хаалга – Технологийн ерөнхий шаардлага”-ыг бүрэн хангаж чадсан ба цонх, хаалганы суулгалт нь MNS 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын суулгалтын заадал – Техникийн ерөнхий шаардлага”-ын дагуу хийгдэж байна.

Эрхэм зорилго

Чадварлаг баг хамт олныг бүрдүүлэн Сүүлийн үеийн дэвшилтэт техник технолгийг хослуулан олон улсын чанар, стандарт , шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгч, үйлчлүүлэгчид та бүхэндээ хүргэх, Тус салбартаа тэргүүлэгч болоход оршино.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Худалдаа

Түрээс

Барилгын материал үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор манай үйлдвэр нь захирал, менежер, нярав үйлчлэгч, цонх үйлдвэрийн ажилчид гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цаашид  энэ онд металь хийц үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр ажлын байр шинээр бий болно гэж үзэж байна.

Компанийн свот шинжилгээ
  • Бизнесийн туслах салбартай бөгөөд эдийн засгийн хувьд тогтвортой
  • Дэлхийн шилдэг брендүүдийн  өндөр чанартай материалыг ашигладаг
  • Материал болон үнийн хувьд маш өргөн сонголттой
  • Чанартай нь харьцуулахад ҮНЭ ХЯМД
  • Мэргэшсэн чадварлаг ажилчдаар баг хамт олноо бүрдүүлсэн
  • Өөрийн гэсэн  үйлдвэрийн байр, 480м3агуулах
  • Баталгаат хугацаа
  • Суулгалт үнэгүй
  • Түргэн шуурхай найдвартай үйлчилгээ
  • Зөв боловсон харьцаа
Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

 Байгаль экологид хор нөлөөгүй бүтээгдэхүүний стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Компани өөрийн үйлдвэрийн байртай ба 480 м3 агуулахтай. 2016 онд метал хийцийн үйлдвэрийг шинээр ашиглалта оруулахаар ажиллаж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Орон нутгийн хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэлийн салбарт сүүлийн жилүүдэд хэд хэдэн шинэ санаа, санаачлага, шинэ технологи, шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлж ажилласнаар хэрэглэгчдийн сайшаалыг удаа дараа хүртэж ирсэн. Бидний эрхэлж байгаа бизнесийн бүхий л үйл ажиллагаа нийгэмд үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зарчмыг дээдэлж, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлж, юуны өмнө нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийлгэн олон улсын орчин үеийн стандартад нийцсэн техник, технологийг оруулж ирж, чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Манай компани нийгмийн хариуцлагын нэг хэлбэр болон хэрэгждэг хандив, тусламж, ивээн тэтгэлэг нь нийгэм, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж үздэг. Мөн эх орон, нийгмийн өмнө зүй ёсоор хүлээх өндөр үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж орон нутгийн болон улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулахн ажиллаж байна.

Ирээдүйн зорилт

Олон улсын стандартад нийсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх, барилагын материал үйлдвэрлэлийн топ аж ахуй нэгж болох

Байгууллагын хаяг
Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4-р баг, Харзат Шаргал наран зах
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Аюурзана 99093652 puuje73@yahoo.com
Хуванцар хүрээтэй хаалга, цонх Хуванцар хүрээтэй хаалга, цонх Хуванцар хүрээтэй хаалга, цонх Хуванцар хүрээтэй хаалга, цонх
369502: Хуванцар хүрээтэй хаалга, цонх "Вакум цонх"

Цонхны  загвар дизайныг захиалагч  байгууллага өөрөө сонгоно. Цоож нь 1 ажиллагаатай, 2 ажиллагаатай  налж онгойдогоор хийлгэж болно. . Манай компаний үйлдвэрлэсэн цонх, хаалганууд нь Монгол улсын стандарт MNS 5830-2008 “Барилгын хуванцар (PVC)цонх, хаалга – Технологийн ерөнхий шаардлага”-ыг бүрэн хангаж чадсан ба цонх, хаалганы суулгалт нь MNS 6266-2011 “Барилгын хана цонхны уулзварын суулгалтын заадал – Техникийн ерөнхий шаардлага”-ын дагуу хийгдэж байна. Цонхны үнийн саналыг хурдан шуурхай бодож таны цаг завыг харгалзан утсаар болон и-мэйл, факсаар явуулхаас гадна хүргэж өгөх боломжтой. Өнөөгийн эдийн засгийн хямралтай үед нийт үйлчлүүлэгчиддээ үнийн саналын дүнгээс хамааран үнийн уян хатан бодлого явуулан ажиллаж байна.Манай цонхны үйлдвэр нь үйлдвэрлэлт болон суурьлуулалтанд их анхаарал тавьж ажилладаг бөгөөд хэрэглэгчиддээ хамгийн сайн чанарын бүтээгдэхүүн нийлүүлэх нь манай эрхэм зорилго юм. Цонх, хаалгандаа 2 жил, жийргэвч резиндээ 1 жилийн баталгаа өгдөг бөгөөд баталгаат хугацаандаа хэрэглэгчийн хүсэлтээр хурдан шуурхай очиж нэмэлт болон засвар үйлчилгээг үзүүлдэг.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ