Дөрвөн сантай алтай .Алтан нутагхиаман цех ажиллуулдаг. Өөрийн эзэмшлийн 90м2 талбай бүхий ажлын байранд үндсэн 3, гэрээт 2 ажиллагсадтай ажиллаж байна.
Хоногт 200-250кг хиам боловсруулах техникийн хүчин чадалтай,60-70кг хиам үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүн нь ихэвчлэн аймгийн төвийн болон зэргэлдээх сумдын хүнсний дэлгүүр, өөрийн дэлгүүрээр борлуулагддаг. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ХБНГУ-аас худалдан авч, ажилчдаа сурган ажиллуулж байгаа. Орон нутгийн хэрэглэгчдийн онцлогоос шалтгаалан хиамандаа гахайн махыг ашигладаггүй бөгөөд орон нутгийн малчдаас үхрийн мах худалдан авч бүтээгдэхүүниээ үйлдвэрлэдэг. Орон нутгийн зах зээлд 4-5 өрсөлдөгч байгууллага байгаа хэдий тус компани нь ойролцоогоор зах зээлийн 70%-ийг ханган ажилладаг.
Импортыг орлох, амт чанартай махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймгийн иргэдийн хэрэгцээг хангах
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа
Нийт 3 ажилчинтай бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэх тусам ажилчдын тоог нэмэгдүүлэх бодлого барьж ажилладаг.
Давуу тал
Өндөр хүчин чадал бүхий Германы тоног төхөөрөмж
Иргэдэд танигдсан
Ажиллах хүчинтэй
Сул тал
Өрсөлдөгч ихтэй
Махны үнийн хэлбэлзэл
Боломж
Зах зээлээ өргөжүүлэх, хөрш аймгуудад бүтээгдэхүүнээ гаргах
Тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн ашиглах
Хиамны амтыг илүү сайжруулах
Аюул
Өрсөлдөгч нэмэгдэх
Түүхий эдийн үнэ өсөх
Зах зээлд тодорхой байр суурь эзэлж чадсан.:
байгаль орчинд сөрөг нөлөөгүй.
Цаашид үйлдвэрийн зориулалтын байр барих төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ажилчдаа нийгмийн даатгалд хамруулах талаар анхаарч ажиллаж байна.
Үйлдвэрийн зориулалтын байртай болох, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг бүрэн ашиглах, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх.
Баян-Өлгий аймаг Өлгий сум 8-р баг, Ах хус тау 9-8 тоот
211321: Хиамны зүйл "Хиам"
Хиамны гол түүхий эд болох махаа бид байнгынн найдвартай нийлүүлэгчээс авдаг учраас найдвартай эрүүл байж чаддаг юм. Мөн манай бүтээгдэхүүн нь төрөл ихтэй бөгөөд энэ нь хэрэглэгчдийн өөр өөр хүсэл сонирхолд нийцэж, сонголтыг маш өргөнөөр бий болгож чадсан. Үүнд:
- Давхар уталгаат хиам
- Чанамал хиам
- Зайдас
- Элэгний нухаш