ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Ноосон ертөнц хоршоо

Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо 15 р хороолол 116-1 орц подваль

88280566

noosonertunts@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай хоршоо нь 2004-07-14 НЛМ байгууллагын хурлын танхимд хийж "Бугат тамир " нэртэй  Улсын бүртгэлд 2004-09-09 бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2005 оноос бүх гишүүдийн хурлаар үйл ажиллагааны онцлогт тохируулан "Ноосон ертөнц" хоршоо болгон үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй шилдэг татвар тѳлѳгч, Улсын тэргүүний хоршоо юм.

Эрхэм зорилго

Гишүүдэдээ үйлчлэх замаар тэдний орлогыг нэмэгдүүлэх, материаллаг хэрэгцээг хангах сайн дураар хамтын хөдөлмөрөөр тодорхой орлого олж гишүүддээ ноогдол ашиг хувиарлах.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Ноос ноолуурыг гар аргаар цэвэрлэж эсгий бүтээгдэхүүн хийх,гишүүдийн бараа бүтээгдэхүүнийг таниулах борлуулах.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Хоршооны дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хоршооны дарга, нягтлан бодогч, гишүүд үйлдвэрлэгчид.

Компанийн свот шинжилгээ

Бүтээгдэхүүнээ борлуулах нэрийн барааны "Цагаан алт" дэлгүүртэй, чадварлаг дадлага туршлагатай мэргэжлийн үйлдвэрлэгчтэй, завсарын хэрэглэгч захиалагчтай, интэрнэт орчинд идвэхитэй, жуулчид болон гадаад захиалагчтай.

Гадуур ижил төрлийн  чанар муутай хиймэл эсгий олширсон, түүхий эдийн өртөг өндөр, гар аргаар хийдэг учир ажлын цаг их ордог. 

 

Гаргасан амжилт

       Бидний зарим амжилтаас:

- 2005 онд  ''Ангор'' алчуур нь хэрэглэгчийн найдвартай бүтээгдэхүүн, Алтан медаль

- 2010 онд гишүүн Х.Эрдэнэбаярын ''Леди'' шахай, 2012 онд Б.Насанжаргалын ''Бyга'' ширмэл тус тус  ЮНЕСКО-гийн батламж бүтээгдэхүүнээр шалгарч байсан билээ.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгальд ээлтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн хүний биед хор нөлөөгүй дулаан хөнгөн. 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага

Нас хүйс мэргэжил боловсрол харгалзахгүй хүн бүгдийг хамруулж ажлын байр орлоготой байх.

Ирээдүйн зорилт

Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд гар аргаар боловсруулсан эсгий бүтээгдэхүүнээ таниулах хэрэгцээг хангах. 

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо 15 р хороолол 116-1 орц подваль
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Энхбайгаль 88280566 noosonertunts@yahoo.com
Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай
279214: Эсгий оймс, шаахай "Эсгий шаахай гутал"

100% гар аргаар үйлдвэрлэдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн.

Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай
279214: Эсгий оймс, шаахай "Эсгий сувьнер "

100% гар аргаар үйлдвэрлэдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн.

Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай
279214: Эсгий оймс, шаахай "Эсгий бусад"

100% гар аргаар үйлдвэрлэдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн.

Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай Эсгий оймс, шаахай
279214: Эсгий оймс, шаахай "Сүлжмэл ороолт малгай оймс"

100% гар аргаар үйлдвэрлэдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ