ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Арвайндэвшил

Өвөрхангай аймаг Арвайхээр сум 9-р баг, Бурхи Төв клонкийн зүүн талд Өөрийн байр

99328958

Ganbaatar.like@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Арвайн дэвшил” ХХК-ний тоосгоны үйлдвэр нь 2009 онд байгуулагдсан.Арвайхээр сумын 9-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг. Жилд 2 сая ширхэг керамик тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай. Дулааны улиралд 50-иад хүнийг ажлын байраар хангаж ажилладаг

Тус компани нь бүтээгдэхүүний чанарын асуудлыг нэн тэргүүнд тавьж дотоод чанарын хяналтыг ерөнхий инженер, технологи инженер, ээлжийн мастерууд ажил үүргийн хуваарийн дагуу хэрэгжүүлж ажилладаг ба орон нутагт бүтээгдэхүүний чанарыг орон нутгийн  лабораторид  шинжлүүлж байна. Үүний үр дүнд тус компани нь 2009 онд Өвөрхангай аймгийн СТХЗХэлтэс, баталгаажуулалтын албанаас бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр амжилтай ажиллаж байгааг тэмдэглэж 2009 оны “Шилдэг аж ахуй нэгж” – ээр, МБМҮХ – оос “Орон нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэгч шилдэг аж ахуй нэгж”-ээр, нүхтэй тоосго бүтээгдэхүүн нь Өвөрхангай түншлэл- 2009 намрын үзэсгэлэн яармагаас шилдэг бүтээгдэхүүнээр  тус тус шалгарч байсан юм. 2014 онд Аймгийн шилдэг татвар төлөгч байгуулгаар мөн 2017 онд Шилдэг барилгын материал үйлдвэрлэгч байгуулгаар тус тус шалгарсан.

Эрхэм зорилго

Компаний зорилго: Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд өрсөлдөх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Тоосго үйлдвэрлэл.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Хүний нөөц: Нийт 40 ажиллагсадтай. ИТА-4, мэргэжилтэй ажилчид 18.

Компанийн свот шинжилгээ

Манайтай харьцахын давуу тал:

  • Баталгаат чанар
  • Найдвартай, тасралтгүй ханган нийлүүлэлт
  • Аймгийн төв доторхи үнэгүй хүргэлт
  • Түргэн шуурхай чанартай үйлчилгээ
Гаргасан амжилт

Шагналууд:

  • Монглын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн ХолбооныОрон нутагт барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэгч шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарч өргөмжлөл,цомоор
  • Өвөрхангай аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, Баталгаажуулалтын зөвлөлөөс Бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлагыг хангаж , өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар амжилттай ажилласныг үнэлж Өвөрхангай аймгийн Шилдэг үйлдвэрлэгч байгууллага-аар шалгарч байсан  
  • Нүхтэй тоосго бүтээгдэхүүн нь “Өвөрхангай-түншлэл” намрын үзэсгэлэн худалдааны зохион байгуулах хорооны “Шилдэг шинэ бүтээгдэхүүн хүндэт өргөмжлөл,цомоор
  • “Хангайн  бүсийн түншлэл-2011” үзэсгэлэн худулдаанаас манай бүтээгдэхүүн нь Хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн-ээр шалгарч өргөмжлөл,цом, мөнгөн шагналаар тус тус шагнагдаж байсан.
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх
Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Хүчин чадал: Жилд 2 сая ширхэг керамик тоосго үйлдвэрлэх.

Компанийн нийгмийн хариуцлага
Ирээдүйн зорилт

Компаний зорилго: Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд өрсөлдөх.

Байгууллагын хаяг
Өвөрхангай аймаг Арвайхээр сум 9-р баг, Бурхи Төв клонкийн зүүн талд Өөрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Мэндбаяр 99328958 Ganbaatar.like@gmail.com
Улаан тоосго
375402: Улаан тоосго "Тоосго"

 

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн:

  • Нүхтэй тоосго
  • Томсгосон нүхтэй тоосго
  • Хээтэй тоосго

Бүтээгдэхүүний онцлого: Тус компаний үйлдвэрлэж буй нүхтэй тоосго бүтээгдэхүүн нь хэрэглэчдийн таашаалд нийцэн Өвөрхангайн брэнд бүтээгдэхүүн нэртэй болсон.

Манай бүтээгдэхүүн нь:

  • Байгалийн гаралтай түүхий эд ашиглаж үйлдвэрлэдэг учир эрүүл мэндэд ээлтэй эко бүтээгдэхүүн
  • Бат бэхийн өндөр үзүүлэлттэй
  • Галд тэсвэртэй / шатдаггүй /
  • Жин хөнгөн
  • Нүхтэй тоосго цул тоосгыг бодвол дуу чимээг сайн тусгаарлаж, дулааныг сайн хадгална.
  • Нүхтэй тоосгыг өнгөлгөөний тоосгоны зориулалтаар өргөнөөр ашиглаж байгаа нь гадна талын шавардлагын зардлыг хэмнэнэ.
  • Томсгосон нүхтэй тоосго нь өрлөгийн явцад хөдөлмөрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлж, зардлыг хэмнэн / зуурмагыг 20-25%-иар хэмнэнэ/, барилгын өнгө үзэмжийг эрс сайжруулдаг.
  • Байгаль цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй, эдэлгээ удаан.


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ