ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Шинэ тод өнгө

Архангай аймаг Эрдэнэбулган Сум 5-р баг, Наранбулаг 5r bag Naranbulag

95838588

tumen_erdene@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Компанийн нийгмийн хариуцлага

Компанийн ажилчдын нийгмийн асуудлыг эрхэмлэдэг. Урамшууллыг шаардлагатай үед олгодог. Шаардлагатай үед нь тусламж дэмжлагийг олгодог.

Компанийн свот шинжилгээ

Өөрийн байртай. Тоног төхөөрөмжтэй. Зах зээлд байр сууриа олсон. Өөрийн хэрэглэгчидтэй. Гэрээт байгууллагатай. 

Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Нийгмийн хариуцлагыг эрхэм болгож ажилладаг.Бйагаль орчинд ээлтэй байгууллага.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2014 онд малын байраа өргөжүүлэн барьсан. Дэд бүтцэд холбогдсон

Түүхэн замнал

2008 оноос Төв аймгийн Эрдэнэ суманд 10 үхэртэй сүү цагаан идээ өрхийн хэмжээнд үйлдвэрлэж  эхэлсэн. Цагаан идээгээ Төв аймгийн зах дээр борлуулж байсан. 2012 оноос Талын улаан мал махны чиглэлийн үхэр 30 худалдан авч фермерийн үйлдвэрлэлээ эхэлсэн. Сүү, тараг мах бэлтгэлийн үйл ажиллагааг эрхэлдэг. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байна. Хэрэглэгчид олонтой.

Эрхэм зорилго

Эрүүл ахуйн шаардлага хангасан ориг бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах зорилготой. Аймгийн бүтээгдэхүүн болгох зорилготой.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Фермерийн үйлдвэрлэл

Мах бэлтгэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор гурван ажилтантай малчин,1, туслах малчин 1,  цагаан идээ боловсруулах технологич 1 ажилладаг. Цаашдаа үйлдвэрийн байраа өргөжүүлэн, ажилчдын тоог нэмэгдүүлнэ. 

Ирээдүйн зорилт

Ирээдүйд үйлдвэрээ өргөжүүлж мах борцлох, консервлох хүчин чадалтай тоног төхөөрөмж худалдан авч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж ашиг орлогоо нэмэгдүүлнэ. Мөн аймгийн брэнд ааруул их хэмжээгээр үйлдвэрлэж гадаадын зах зээлд нийлүүлнэ.

Байгууллагын хаяг
Архангай аймаг Эрдэнэбулган Сум 5-р баг, Наранбулаг 5r bag Naranbulag
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Tumen erdene 95838588 tumen_erdene@yahoo.com
Аарц
229502: Аарц "аарц"

2010 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Төв аймгийн Эрдэнэ суманд анх 10 үхэртэй сүүгээ төв аймгийн зах зээлд борлуулж байсан. 2012 оноос Талын улаан  мах сүүний чиглэлийн үхэр 30 ийг худалдан авч сүү тараг өрхийн хэмжээнд болосруулан нийлүүлж байна. 2015 оны 9 сараас архангай аймгийн төвд үйлдвэрлэлээ өргөжүүлэн явуулж аймгийн хэрэглэгчдэд нийлүүлж эхэлсэн. Өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болсон. 

Ааруул
229305: Ааруул "сүүн хурууд"

Тослогыг нь аваагүй сүүгээр уламжлалт аргаар сүүн хурууд хийдэг.

Ааруул Ааруул
229305: Ааруул "ааруул"

Сүү тараг үйлдвэрлэдэг. Жилд 1000 тн сүү, 500л тараг үйлдвэрлэх хүчин чадалтай. Бага оврын цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмжтэй Одоогоор 3 ажилтантай. Аймгийн 2 цэцэрлэгт сүү нийлүүлдэг. Мөн Хасуу худалдааны төвд сүү таргаа бөөнддөг. 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ