ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Энэрэлт байгаль

Завхан аймаг Улиастай сум 1-р баг, Жинст Бүтээмж төв

88608538

Sergelen_sergee@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2008 онд анх гэр бүлийн хүрээнд  3 оёдлын машинтай  хувцас засвар хийх үйлчилгээгээр ажиллаж эхэлсэн.Одоогийн байдлаар 22 оёдлын машинтай 12 ажилчинтай үндэсний хувцас, ажлын хувцас болон бусад хувцасыг үйлдвэрийн дамжлагаар оёх, хүчин чадалтай болсон.

 

Эрхэм зорилго

Орон нутагт зөөлөн оёдлын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл бий болгон, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай, хийц загвар сайтай бүтээгдэхүүнийг массаар үйлдвэрлэж,орон нутгийн хэрэглээг хангах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Зөөлөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2007 оноос эхлэн

  • Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс / Хөдөлмөрийн  хэлтэс/
  • Худалдаа аж үйлдвэрийн танхим
  • Дэлхийн зөн ОУБ
  • Завхан аймгийн оёдол эсгүүр гар урлал эрхлэгчдийг дэмжих холбоо
  • Завхан аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв  зэрэг байгуулагуудтай тус  тус хамтран удаа дараа Шүрэн урлал болон Зөөлөн оёдлын чиглэлээр сургалт явуулж ажилгүй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулсан.
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Энэрэлт байгаль ХХК нь 12 ажилчинтай. Байгуулагдсан цагаасаа эхлэн аймгийнхаа МСҮТ - тэй байнгын хамтын ажиллагаатай байсан ба энэ ажлынхаа  хүрээнд жил бүр 2 - 3 төгсөгчийг ажлын байраар хангаж өөрсдийн үйлдвэртээ авч ажиллуулдаг. Ингэхдээ /сүүлийн 3 жилээр /

    2014 онд -  3 төгсөгч

    2015 онд - 3 төгсөгч

    2016 онд - 3 төгсөгчдийг тус тус авч ажиллуулсан.

Өнөөдрийн байдлаар үйлдвэр: 

  • Захирал - 1
  • Ажилчид - 11
Компанийн свот шинжилгээ

Давуу тал:

  • Орон нуагтаа  үндэсний хувцас, ажлын хувцас болон бусад хувцасыг үйлдвэрийн дамжлагаар оёх, хүчин чадалтай. /Үүнд: Уул уурхай, барилга, зам тээвэр, эмч, тогооч, үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилтан, сурагчийн дүрэмт хувцас, бусад албан газруудын дүрэмт хувцас/
  • Өөрийн гэсэн бүтээгдэхүүн борлуулах "Завханд үйлдвэрлэв" дэлгүүртэй.
  • Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс / Хөдөлмөрийн  хэлтэс/, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн зөн ОУБ, Завхан аймгийн оёдол эсгүүр гар урлал эрхлэгчдийг дэмжих холбоо, Завхан аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв  зэрэг байгууллагуудтай тус  тус хамтран шүрэн урлал болон Зөөлөн оёдлын чиглэлээр сургалт явуулах боломжтой. / сургагч багшийн эрхтэй/. Мөн оёдлын мэргэжлийн анхан шатны мэдлэгтэй хүмүүст сургалт зохион байгуулж дадлага ажлыг хийлэгдэг.
  • Захиалгчийн  хүсэлтийн дагуу бүтээгдэхүүнийг богино хугацаанд загварын өргөн сонголт, чанар сайтайгаар хийж гүйцэтгэх чадвартай.
  • МСҮТ - ийн суралцагчдыг тогтмол дадлагжуулж байдаг

Сул тал:

  • Улаанбаатар хотоос хол учир бараа материалаа татахад 1 - 2 хоногийн хугацаа алддаг
  • Өөрийн гэсэн ажлын байргүй
  • Логоны машингүй / Улаанбаатар хотруу захиалдаг 
Гаргасан амжилт
  • 2008 оноос эхлэн жил бүр  цагаан сар үзэсгэлэн худалдаанд оролцсон.
  • 2010 онд үндэсний хувцасны номинацаар шалгарсан
  • 2010 онд  Меrсy соr ОУБ –с орон нутагт зохион байгуулсан“ Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе„ үзэсгэлэн худалдаанд Гар урлалын төрлөөр I-р байр
  • 2011 онд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсээс зохион байгуулсан Хөдөлмөрийн яармаг үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзлэн өргөмлөл мөнгөн шагналаар
  • 2012 онд аймгийн  ХАҮТ, Манлай-Од БИТ хамтран зохион явуулсан үзэсгэлэн худалдаанд Оёмол бүтээгдэхүүний чиглэлээр шилдэг бүтээлийн шагнал өргөмжлөлөөр
  • 2013 онд ХАҮТ-с зохион явуулсан цагаан сарын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож шилдэгийн шилдэг Гранпри шагналаар шагнуулж  өргөмжлөл цом
  • 2013 онд  ХАҮТ-с зохион явуулсан үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож “Ширмэл куртика„ номинацаар шалгарсан
  • 2014 онд ХАҮТ – ээс зохион явуулсан Завхан түншлэл - 2014 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож “ Аймгийн шилдэг бүтээгдэхүүн”  - ээр шалгарсан.
  •  2015 онд ХАҮТ – ээс зохион явуулсан Цагаан Цагаан сар – 2015 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож “Хамгйн эрэлттэй бүтээгдэхүүн”  - ээр шалгарсан.
  • 2015 онд Ховд аймагт зохион байгуулагдсан Баруу бүсийн хэмжээний Гоёл 2015 уралдаанд Үндсэний хувцасны чиглэлээр аймгийн оёдлын холбооны оёдолчидтой хамтран оролцож Гранпри шагналаар шагнуулсан.
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Үйлдвэрийн бүтээгдэхүүн нь байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй.  

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Оёдлын үйлдвэр болон бүтээгдэхүүнээ борлуулах  " Завханд үйлдвэрлэв" дэлгүүр нь хүн ам нягтаршилтай Завхан аймгийн Улиастай хотынхоо төв хэсэгт үйл ажиллагаагаа явуулдаг.

Компанийн нийгмийн хариуцлага

Манай компани нь  нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд жил бүр амьдралын боломж тааруу ауйл өрхүүд болон хүүхдүүдэд тусалдаг. Ингэхдээ өөрсдийн хийсэн хувцас, сурагчийн дүрэмт хувцас мөн ахуйн хэрэглээний хөнжлийн углаа дэвсгэр, дэр, хөнжил зэрэг бүтээгдэхүүнээрээ тусламж үзүүлдэг.

  • 2015 онд амьдралын боломж муутай 3 хүүхдийг өөрсдийн хийсэн сурагчийн дүрэмт хувцасаар ивээн тэтэгсэн.
  • Мөн онд хүнд өвчтэй Гүрбазарын Энх - Эрдэнэ хүүд байгууллагынхаа нийт ажичлдыг хамруулж эмчичлгээний зардалд нь 150000 төгрөгний тусламж үзүүлсэн.
  • Завхан телевизийн хөтлөгчийн үндэсний хувцасыг нь ивээн тэтгэсэн.
  • Хамтарч ажиллаладг байгууллагуудаас зохион явуулдаг  урладаан тэмцээн болон бусад арга хэмжээнүүдэд тасралтгүй оролцож үргэлж амжилт гаргадаг. 
  • Жил бүрийн  тэмдэглэлт баяр ёслол болон  бусад арга хэмжээ, үйл ажиллагаануудад ажилчидаа 100% хамруулж оролцуулдаг.
  • Байгууллагын зүгээс ажилчиддаа зун бүр салхинд гаргах, сард 2 удаа спорт зааланд цаг авах, ажилчид өвчтэй буюу эмнэлэгт хэвтэх, ар гэрт нь эрүүл мэндийн болоод гачигдал зовлон тохиолдсон үед хамт олон болон байгууллагын зүгээс мөнгөн тусламжыг үзүүлдэг. 
Ирээдүйн зорилт
  • Өөрсдийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй болж орон нутагтаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг албан газар, ААН газруудтай хамтран ажиллаж улмаар бүтээгдэхүүн борлуулах хүрээгээ тэлж гадаадад  бүтээгдэхүүнээ экспортлох, үйлдвэр үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг улам дээшлүүлж ажиллах
  • Өөрийн гэсэн ажлын байртай болох
  • Нийгмийн даатгал төлөх ажилчдынхаа тоог нэмэгдүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй ажилчинг ажилд авах
  • Урт болон богино хугацааны сургалт зохион байгуулах
  • Сайн үйлсийн аянд үргэлж идэвхтэй оролцох
Байгууллагын хаяг
Завхан аймаг Улиастай сум 1-р баг, Жинст Бүтээмж төв
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Сэргэлэн 88608538 Sergelen_sergee@yahoo.com
Эмэгтэй хүүхдийн формын хувцас Эмэгтэй хүүхдийн формын хувцас
282353: Эмэгтэй хүүхдийн формын хувцас "Сурагчийн дүрэмт хувцас "

Нас: Бага анги

Өнгө: Хар хөх, хөх цоохор

Загвар: Стандартын дагуу /Сарафан/

Үнэ: 41000

Бээлий Бээлий Бээлий
282380: Бээлий "Ажлын бээлий "

Зориулалт: Уул уурхай, хот тохижилт

Өнгө: Төрөл бүрийн

Үнэ: 3500 - 4500

Оёмол куртик Оёмол куртик Оёмол куртик Оёмол куртик
282259: Оёмол куртик "Эрэгтэй эмэгтэй синтопон куртик "

Нас: Бүх насныханд

Өнгө: Төрөл бүрийн

Загвар: Захиалагчийн хүсэлтээр

Үнэ: 25000 - 90000

Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас
282318: Ажлын хувцас "Эмнэлэг, тогооч, үйлчлэгч "

Өнгө: Төрөл бүрийн

Материал: Даавуун

Загвар: Захиалагчийн хүсэлтээр

Зориулалт: Эмнэлэг, тогооч, үйлчлэг

Үнэ: 35000 - 45000

Эрэгтэй хүүхдийн формын хувцас Эрэгтэй хүүхдийн формын хувцас
282355: Эрэгтэй хүүхдийн формын хувцас "Сурагчийн дүрэмт хувцас "

Нас: Бага анги

Өнгө: Хар хөх

Загвар: Стандартын дагуу /цээж, өмд/

Үнэ: 62000

Хүүхдийн платье Хүүхдийн платье Хүүхдийн платье Хүүхдийн платье
282354: Хүүхдийн платье "Хүүхдийн монгол үндэсний хувцас "

Нас: 3-6 

Өнгө: Төрөл бүрийн

Загвар: Захиалагчийн хүсэлтээр

Үнэ: 35000 - 60000

Монгол дээл,тэрлэг Монгол дээл,тэрлэг Монгол дээл,тэрлэг Монгол дээл,тэрлэг
282331: Монгол дээл,тэрлэг "Монгол дээл / төрөл бүрийн загварын дээл/ "

Өнгө: Төрөл бүрийн

Материал: Торго, даавуу

Загвар: Захиалагчийн хүсэлтээр

Зориулалт: Гоёлын, өдөр тутмын

Үнэ: 100000 - 250000

Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас
282318: Ажлын хувцас "Ажлын хувцас / уул уурхай, барилга/"

Өнгө: Төрөл бүрийн

Материал: Уул уурхай, харуул хамгаалалт, барилга, замын ажилд зориулсан чанарын шардлага хангасан нимгэн, зузаан даавуун материал

Загвар: Захиалагчийн хүсэлтээр

Зориулалт: Эмнэлэг, тогооч, үйлчлэг

Үнэ: 60000 - 120000



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ