"Ивээлтмөрөн" ХХК нь2013 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үүсэн байгуулагдаж байнгын тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Ивээлтмөрөн ХХК нь байгуулагдсан цагаас эхлэн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанар стандартын өнгөлгөөний тоосго, явган замын хавтан, бордюр үйлдвэрлэн борлуулж байна.
Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн аймгийнхаа дотоодын хэрэгцээг 30-40 %-ийг хангаж ажиллахыг эрхэм зорилгоо болгоно.
Барилгын салбарын үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж ажиллана.
Манай компани нь ажилчдаа байнга туршлагажуулж хөдөлмөрийн аюулгүй байдлыг найдвартай хангаж ажиллана.
Манай компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас 2013 онд аймгийн шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, оны шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгч, 2014, 2015 оны аймгийн шилдэг барилгын материал үйлдвэрлэгч аж ахуй нэгжээр тус тус шалгарч байсан.
Өнгөлгөөний тоосго, явган замын хавтан бусад тоосгоны адил шатаадаггүй учир аливаа байгалийн бохирдол үүсгэхгүй
үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах дэд бүтцэд бүрэн холбогдсон.
Ажилчдынхаа нийгмийн талын арга хэмжээг бүрэн хамгаалж ажилладаг. Мөн хорихоос суллагдсан ажилгүй иргэнийг ажлын байраар хангаж нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол төлж байна.
Энэ салбарын үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллуулна.
Хөвсгөл аймаг Мөрөн сум 2-р баг 3-р гудамж 2 тоот
375602: Замын хавтан, хашлага "Замын хавтан блок тоосго"
Чанарын стандартын тохирлын гэрчилгээтэй.Захиалсан өнгө хэмжээнд тоируулан үйлдвэрлэнэ