ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Энхлэн бэйкери

Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 1-р баг, Баянхайрхан Хуучин хэвлэхийн байр

96418181

nyamka_smile88@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Энхлэн бейкери ХХК нь 2014 онд байгуулагдсан.  2013 оноос талх, нарийн боовны үйлдвэрлэл, түргэн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  2014 оноос 180-1900 9001 стандартыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн анхдагч үйлдвэр болон ажиллах зорилт тавин аймгийн МХГ, болон Стандарт хэмжил зүйн газартай хамтран ажиллаж байна. Манай үйлдвэр нь 30 орчим нэр төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Есөнбулаг сумын 3,5 дугаар сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, сургалт, семинарын үйл ажиллагаанд болон, цэцэрлэгүүдэд захиалгаар болон гэрээгээр нийлүүлдэг. Манай үйлдвэр нь өдөрт 30 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаас шалтгаалан их хэмжээгээр үйлдвэрлэж чаддаггүй.  Бүтээгдэхүүний хувьд амт чанар сайтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

Эрхэм зорилго

Хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдөөгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрийн зуухнаас хэрэглэгчдийн гарт шууд хүргэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Талх нарийн боов үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор манай компани нь үндсэн 4 ажилтай ба гэрээтээр 2-4 хүнийг ажиллуулдаг.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал

Сул тал

-  Өөрийн үйлдвэрлэл эрхлэх ажлын байртай

- Бизнесийн сургалтанд хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн

- Найдвартай бэлтгэн нийлүүлэгчтэй

- Технологийн ажилтан ажлын дадлага туршлага сайтай, мэргэшсэн.

- Байршил сайтай

- Орчин үеийн хүчин чадал сайтай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж байхгүй байгаа.

-  Одоо ажиллаж байгаа хүчин чадлаар аймгийн зах зээлийн эрэлтийг хангаж чаддаггүй.

 

Боломж

Аюул

- Тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэн нэрийн үйлчилгээний төрлийг нэвтрүүлэн ажиллах

- Материалын хангалтыг нэмэгдүүлэн захиалгат үйлчилгээг өргөжүүлэх

- Бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх боломжтой

 

- Түүхий эдийн үнэ өсөх

- Цахилгааны үнэ тариф өсөх хандлагатай байдаг

- Тээврийн зардал нэмэгддэг

- Шатахууны үнэ байнга өсдөг

 

 

Гаргасан амжилт

2015 онд Алтай түншлэл -2015 үзэсгэлэн худалдаа *Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүн*

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй түү эд материал хэрэглэхийг зорьдог. Түүнчлэн жил бүр Мод тарих өдрөөр үйлдвэрийн болон аймгийн ойр орчимд мод тарьж байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Бид түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Цаашид хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдан өөрийн үйлдвэрийн байртай болохыг зорьж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Татвар болон ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тогтмол төлдөг ба өнөөгийн эдийн засгийн хямралтай үед нийт үйлчлүүлэгчиддээ үнийн саналын дүнгээс хамааран үнийн уян хатан бодлого явуулан ажиллаж байна.

Ирээдүйн зорилт

Үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх

Салбар нээх

Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж технологийн шинэчлэлт хийх

 

 

Байгууллагын хаяг
Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 1-р баг, Баянхайрхан Хуучин хэвлэхийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Нямбаяр 96418181 nyamka_smile88@yahoo.com
Нарийн боов
234201: Нарийн боов "Туулайт"

Эрүүл мэндийн яамнаас баталсан журмын дагуу хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл мэндэд ашигтай илчлэг тэжээллэг бүтээгдэхүүнээр сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрт 7 хоногийн 3 өдөр нийлүүлэж байна.

 

Бялуу Бялуу Бялуу
234203: Бялуу "Энхлэн"

Орос дээд гурилаар тусгай орц, жор найрлагын дагуу өндөр чанарын масло, хөрөнгө, өндгөөр зуурж бэлтгэн хийдэг. Хэрэглэлчдийн хүссэн загвар хэмжээгээр үйлдвэрлэдэг. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг баяр ёслол, үдийн цайнд хэрэглэж болно.

Нарийн боов Нарийн боов Нарийн боов
234201: Нарийн боов "Шанзтай боов"

Эх орны эрүүл хөрсөнд ургасан, хүнс-эмчилгээний бодисоор баяжсан улаан буудайн  гурилаар хийсэн. Бүтээгдэхүүний найрлаганд зөөхий орсон нь тэжээллэг чанар өндөртэй ба таны эрүүл мэндэд ашигтай , хүний биед хэрэгцээт кальцийг нөхөж өгдөг.Сүү цагаан идээтэй бүтээгдэхүүн нь хорт бодисыг саармагжуулах чадвартай байдаг.  Эрүүл мэндийн яамнаас баталсан журмын дагуу хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл мэндэд ашигтай илчлэг тэжээллэг бүтээгдэхүүнээр сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрт 7 хоногийн 3 өдөр нийлүүлэж байна



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ