ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Отау

Баян-Өлгий аймаг Өлгий сум 5-р баг, Ховд гол ховд гол

99429176

altaikerei@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Отау ХХК нь Казах эмэгтэйчүүдийн авьяасыг сэргээж, үндэсний гар урлалыг хөгжүүлэх замаар нэн ядуу, амжиргааны түвшинээс доогуур орлоготой эмэгтэйчүүдийг ядуурлаас гаргахад дэмжлэг үзүүлнэ.

Тус компани нь 2006 анх үүсгэн байгуулагдсан ба Казах үндэсний гар хатгамалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Манай бүтээгдэхүүн:

  • Үндсэний хувцас, малгай
  • Орны бүтээлэг, дэрний уут
  • Аравч
  • Төрөл бүрийн Хатгамал цүнх, түрийвч
  • Үнэгэн малгай
  • Мөнгөн бүс
  • Ширдэг, дэрсэн хана
Эрхэм зорилго

"No Animals Were Harmed" truly, naturally Kazakh traditional handmade brand crafts!

 Казах эмэгтэйчүүдийн авьяасыг сэргээж, үндэсний гар урлалыг хөгжүүлэх замаар нэн ядуу, амжиргааны түвшинээс доогуур орлоготой эмэгтэйчүүдийг ядуурлаас гаргахад дэмжлэг үзүүлнэ.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хатгамал эдлэл үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Нийт 15 ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Компанийн свот шинжилгээ

Давуу тал

Чадварлаг ажилчидтай

Хотын төвд өөрийн нэрийн дэлгүүртэй

Тоног төхөөрөмж

Сул тал

Түүхий эдээ гаднаас авдаг

Боломж

Гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүнээ борлуулах

Аймагт ирэх жуулчдын тоо нэмэгдэх

Аюул

Түүхий эдийн үнэ өсөх

Зах зээлийн багтаамж багасах

Өрсөлдөгч улам нэмэгдэх

Гаргасан амжилт

Аймгаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож удаа дараа шагнал хүртэж байсан

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Үйлдвэрийн байртай, дэлгүүртэй

Компанийн нийгмийн хариуцлага

нэн ядуу, амжиргааны түвшинээс доогуур орлоготой эмэгтэйчүүдийг ядуурлаас гаргахад дэмжлэг үзүүлнэ.

Ажилгүй гэртээ суугаа хүүхэдтэй эхчүүд болон 40-ээс дээш ажил олоход хүндрэлтэй ядуу айлын эмэгтэйчүүдийг ажиллуулдаг.

Ирээдүйн зорилт

Казах үндэсний соёл шингэсэн хатгамал эдлэлийг дэлхийд таниулах, жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн бренд бий болгох.

Байгууллагын хаяг
Баян-Өлгий аймаг Өлгий сум 5-р баг, Ховд гол ховд гол
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Гүлнар 99429176 altaikerei@yahoo.com
Оёмол плате, банзал Оёмол плате, банзал Оёмол плате, банзал Оёмол плате, банзал
282254: Оёмол плате, банзал "Үндэсний хуримын хувцас"

Хуримын хувцасыг хүссэн загвар хэмжээгээр оёж байна.

Гэр ахуйн оёмол эдлэл Гэр ахуйн оёмол эдлэл Гэр ахуйн оёмол эдлэл Гэр ахуйн оёмол эдлэл
282390: Гэр ахуйн оёмол эдлэл "аравч"

гар хатгамал аравч

Төрөл бүрийн хээтэй, өнгөтэй.

Мөн захиалгаар хүссэн хэмжээ, загвараар оёно.

Гэр ахуйн оёмол эдлэл Гэр ахуйн оёмол эдлэл Гэр ахуйн оёмол эдлэл Гэр ахуйн оёмол эдлэл
282390: Гэр ахуйн оёмол эдлэл "орны бүтэээлэг"

Хэрэглэгчдийн хүссэн загвар хийц, хэмжээгээр орны бүтээлэг, дэрний уут оёно.

Савхин цүнх Савхин цүнх Савхин цүнх Савхин цүнх
292201: Савхин цүнх "Хатгамал цүнх"

 Хатгамалыг дэгээтэй шөвгөн зүү ашиглан өнгө бүрийн утсаар, сонгосон өнгийн даавуун дээр хийдэг. Даавууг төмөр, модон жаазанд хэрж бэхлээд, шохой, сүү, саван, гурилан зуурмаг зэргийн аль нэгээр хээ угалз зурна.

Дэгээтэй шөвгийг модон ишэнд бэхэлнэ. Зүүг даавууны өнгөн талаас зураасны дагуу баруун гараар хатгаж, араас нь зүүн гараар утсыг өлгөж дэгээдээд, баруун гараар зүүгээ татаж гаргаад, үйлээ цааш үргэлжлүүлнэ. Орны аравч, дэрний уут, хувцас хунар зэргийг ийм хатгамалаар гоёж чимдэг.

Төрөл бүрийн загвартай хатгамал цүнх, түрийвч худалдаж байна.

Оёмол хүрэм Оёмол хүрэм Оёмол хүрэм Оёмол хүрэм
282252: Оёмол хүрэм "Казах үндэсний дээл"

азах хувцасыг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, өвөл, зуны, ажлын ба гоёлын, ахмад ба залуусын хэмээн ангилж болно. Тэр бүгд өөрийн гэсэн онцлог, хийц, гоёлоор ялгагдана.

Эрэгтэйчүүдийн эсгийгээр ширж хийсэн дөрвөн талтай малгайг торгоор бүрж, шовх оройд нь шар шувууны өд зүүнэ. Үүнийг "Керей малгай" гэх бөгөөд өвлийнхийг үнэгний арьсаар доторлоно. Зуныхыг үнэгний годоор доторлон булгаар эмжинэ.Эрчүүд зун урт хормойтой, хөвөнтэй дээл өмсөж, мөнгө бүс бүсэлж, өргөн түрийтэй гутал өмсдөг. Хавар, намар хурган дотортой дээл, зарим нь унаганы арьсыг гадагш нь харуулж оёсон шуба маягийн "жарғақ" гэдэг нимгэн хүрэм, өвөл нэхий дээл, нэхий өмд өмсдөг. Гутлын оронд "кебіс, мәсі" гэдэг гутал хэрэглэдэг байсан. "Кебіс" нь ботинктай адил, "мәсі" нь булигааран, оймсон гутал. Айлд орохдоо "кебіс"-ийг үүдэнд нь тайлаад оймсон гуталтайгаа өөдөө гарч суудаг. Эмэгтэйчүүд "кимешек, шұлауыш" нэртэй, хатгамал хээ угалзаар чимсэн цагаан нөмрөг тэргүүндээ өмсдөг. Залуу охид хөвгүүд бүүрэг, тоорцог, малгай, алчуур, шинэ бэр "сәукеле" нэртэй гоёмсог өндөр малгай, "желек, сал" нэртэй торгон нөмрөг хэрэглэдэг. "Көйлек" нэртэй урт цамц буюу дан дээлний гадна "мешбет" нэртэй хантааз өмсөнө. Дээлэн дотроо хантааз, урт хормойтой цамц өмсдөг. Эмэгтэй хүний хувцас элдэв хээ угалз, хатгамал, гоёлтой байх нь элбэг. Нялхас багачууд өөрсдөд нь тохирсон хувцас хунартай байдаг.

Манай компани Үндэсний хувцасыг хүссэн загвар, хэмжээгээр оёно. Захиалга авна.

 

Эсгий ширдэг Эсгий ширдэг Эсгий ширдэг Эсгий ширдэг
279217: Эсгий ширдэг "ширдэг"

Казах ширдэгийн гол онцлог нь цулгуй өнгөтэй биш, янз бүрийн өнгөөр алаглуулан хээ, угалз зүйж хийдэг. Хар, цагаан эсгийг давхарлан тавьж түүн дээр янз бүрийн угалз зураад, түүний дагуу эсгэж хайчилж зүснэ. Дараа нь хоёр эсгийг салгаад цагааныг хар, харыг цагаан дээр нь тааруулж, түр эвлүүлээд, оёно.

Дараа нь тэмээний зогдорын ноосоор ээрсэн бат бэх утсаар тэвэнгээр уран оёдол хийнэ. Казах ширдэг голдуу угалзан хээтэй байна. Зочин ирэхэд гэрийн хойморт ширдэг дэвсэн угтдаг ба орны дэвсгэр болгон хэрэглэнэ.

 

Гар хийцийн оёмол эдлэл /Хөөрөгний дайлин г.м/
282392: Гар хийцийн оёмол эдлэл /Хөөрөгний дайлин г.м/ "тоорцог малгай"

азах хувцасыг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, өвөл, зуны, ажлын ба гоёлын, ахмад ба залуусын хэмээн ангилж болно. Тэр бүгд өөрийн гэсэн онцлог, хийц, гоёлоор ялгагдана.

Эрэгтэйчүүдийн эсгийгээр ширж хийсэн дөрвөн талтай малгайг торгоор бүрж, шовх оройд нь шар шувууны өд зүүнэ. Үүнийг "Керей малгай" гэх бөгөөд өвлийнхийг үнэгний арьсаар доторлоно. Зуныхыг үнэгний годоор доторлон булгаар эмжинэ.Эрчүүд зун урт хормойтой, хөвөнтэй дээл өмсөж, мөнгө бүс бүсэлж, өргөн түрийтэй гутал өмсдөг. Хавар, намар хурган дотортой дээл, зарим нь унаганы арьсыг гадагш нь харуулж оёсон шуба маягийн "жарғақ" гэдэг нимгэн хүрэм, өвөл нэхий дээл, нэхий өмд өмсдөг. Гутлын оронд "кебіс, мәсі" гэдэг гутал хэрэглэдэг байсан. "Кебіс" нь ботинктай адил, "мәсі" нь булигааран, оймсон гутал. Айлд орохдоо "кебіс"-ийг үүдэнд нь тайлаад оймсон гуталтайгаа өөдөө гарч суудаг. Эмэгтэйчүүд "кимешек, шұлауыш" нэртэй, хатгамал хээ угалзаар чимсэн цагаан нөмрөг тэргүүндээ өмсдөг. Залуу охид хөвгүүд бүүрэг, тоорцог, малгай, алчуур, шинэ бэр "сәукеле" нэртэй гоёмсог өндөр малгай, "желек, сал" нэртэй торгон нөмрөг хэрэглэдэг. "Көйлек" нэртэй урт цамц буюу дан дээлний гадна "мешбет" нэртэй хантааз өмсөнө. Дээлэн дотроо хантааз, урт хормойтой цамц өмсдөг. Эмэгтэй хүний хувцас элдэв хээ угалз, хатгамал, гоёлтой байх нь элбэг. Нялхас багачууд өөрсдөд нь тохирсон хувцас хунартай байдаг.

 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ