ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Дулаан бэлэг

Дундговь аймаг Цагаандэлгэр сум 4-р баг, Замын-Улаан 4-р баг Замын улаан

98647264

t_ulzii05@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Компанийн нийгмийн хариуцлага

Хоршоодын гишүүдийн ноос, түүхий эдийг худалдан авч боловсруулан борлуулалт хийж ашиг хуваах

Түүхэн замнал

1991 онд Аж ахуйн нэгж хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 2006 онд Дулаан бэлэг хоршоо болсон. Ахрын цагаан эсгий хийх зорилгоор анхны тоног төхөөрөмийг 1994 онд дотоодын зах зээлээс олж суурилуулан аажмаар хүчин чадал, дамжлагыг нэмэгдүүлэн 2007 онд бүрэн шугамаар ажиллах 8-н дамжлага бүхий өдөрт 10-12 ширхэг дулааны улиралын 4-р сараас 10-р сар хүртэл /7 сар/ 1800 ширхэг буюу 9240 м эсгий хийх хүчин чадалтай үйлдвэр бий болгож чадсан. Эсгий үйлдвэрлэсэн 20 жилийн хугацаанд 6000 орчим буюу 30000 м эсгий үйлдвэрлэн малчдад болон хэрэглэгчдэд нийлүүлсэн. 

Эрхэм зорилго

Орчин үед гэрийн бүрээс зөвхөн бор эсгий байдаг гэсэн залуучуудын нийтлэг ойлголтыг өөрчилж гаж нөлөөгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох ноосоор хийсэн ахарын цагаан эсгий үйлдвэрлэж хэрэглэгчдийг хангах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Эсгий үйлдвэрлэл 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Захирал 

Ноос ангилаг, бэлтгэгч

Ирээдүйн зорилт

Эсгийний иж бүрэн шугам тогтмол ажиллуулах 

Ажил идэвхтэй хайж буй хүмүүсийг ажлын байраар хангах 

Ашиг орлогоо нэмэгдүүлэн орон нутгаа эдийн засгийн хувьд дэмжих 

Сум аймгийнхаа нэр хүндийг өргөсөн байгууллага болох

Компанийн свот шинжилгээ

Давуу утал 

Олон жил эсгий, эсгий урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн туршлагатай гишүүд, ажиллагсадтай 

Эсгий үйлдвэрлэлийн бүрэн шугам төхөөрөмжтэй 

Үйлдвэрлэлийн өөрийн байртай 

Захиалагч, хэрэглэгчидтэй танил 

Эсгий урлалын бүтээгдэхүүнээр олонд танил болсон 

Түүхий эдийн олдоц ихтэй 

Сул  тал 

Эргэлтийн хөрөнгө 

Боломж 

Татварын хувь хэмжээ буурсан 

Эсгий үйлдвэрлэлийн иж бүрэн шугам ашиглалтанд оруулсанаар бүс нутагтаа тэргүүлэх 

Эрсдэл 

түүхий эдийн үнэ нэмэгдэх 

Технологийн шинэ дэвшил, эсгийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр бүс нутагт бий болох 

Гаргасан амжилт

Ажлын байр бий болгон залуучуудыг хөдөлмөрт сургаж, эсгий хийх аргад мэргэшүүлж чадсанаар хамт олны дотроос 3-н залуу МЗХолбооны шагналаар шагнагдсан 

2003 онд 1000-н эсгий үйлдвэрлэсний баяр тэмдэглэсэн 

2006 онд Говьсүмбэр аймгийн брэнд бүтээгдэхүүн 

2010 онд Дундговь аймгийн тэргүүний технологи нэвтрүүлэгч 

2011 онд Дундговь аймгийн брэнд бүтээгдэхүүн 

2011 онд Улаанбаатар хотод ХХААХҮЯ-аас зохион байгуулсан Намрын ногоон өдрүүд арга хэмжээнд оролцож Экспортын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч -ээр шалгарсан 

Эсгий урлал хамтгамл ширмэлийн төрлөөр 

2000 онд Оюуны өмчийн газраас Ашигтай загварын гэрчилгээ 

2003 онд ХЭАХН-ийн Хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүн 

2004 онд БСШУЯ-ны шагнал өргөмжлөл

2005 онд Дархан хотод зохиогдсон Уран хатгамалчдын уралдаан-с ширмэлийн урлалаар 1-р байр, Чингисийн нүүдэл бүтээлээрээ 2-р байр эзэлсэн. 

2014 онд Дундговь түншлэл үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Ээлтэй

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдсон

Байгууллагын хаяг
Дундговь аймаг Цагаандэлгэр сум 4-р баг, Замын-Улаан 4-р баг Замын улаан
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Сүхээ 98647264 t_ulzii05@yahoo.com
Эсгий Эсгий Эсгий Эсгий
279211: Эсгий "Монгол гэрийн цагаан эсгий "

Цагаан эсгий нь ахуйн энгий хэрэглээнээс төрт ёсны  уламжлалт томоохон арга хэмжээнд ашигладаг үндэсний бахархалт бүтээгдэхүүн юм. Шаардагдах түүхий эдээ орон нутгаас буюу хоршооныхоо гишүүдээс худалдан авна. 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ