ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Даянтайшир

Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4-р баг, Харзат 2-о сургуулийн урд

99581480

bajii_1480@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

"Даян Тайшир " ХХКомпани нь 2009 оны 07 сарын 001-нд анх 2 ажилчинтай Тайшир сумын төвд  үүсгэн байгуулагдсан байна. Анх байгуулагдахдаа өдөрт 50 ширхэг талх үйлдвэрлэн сумынхаа хэрэгцээг хангаж байв. 2012 оноос аймгийн төвийн талх нарийн боовны хэрэгцээг хангах зорилт тавьж Алтай хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 2013 онд талх нарийн боовны  "Даян Тайшир" ХХКомпани байгуулан үйл ажиллагаа нь өргөжөөд байна. "Даян Тайшир" ХХКомпани нь нийтдээ 7 хүнийг байнгын ажлын байраар хангадаг ба  орчин үеийн автомат тоног төхөөрөмжийг оруулж ирээд байна. Цаашид Говь-Алтай аймгийн тэргүүний үйлдвэрлэгч болохыг эрмэлзэж байна. Бид үйлдвэрийн хувьд Алтайн хэрэглэгчдийн талхны хэрэгцээний 30 орчим хувийг хангадаг. бөгөөд хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг судалсны үндсэн дээр  нарийн боовны нэр төрөл, хэлбэр хэмжээнээс гадна хэрэглээг өөрчлөн, жор, орц найрлагыг байгалийн гаралтай, амин дэмээр баялаг нэмэлт түүхий эдээр баяжуулан эрүүл мэндэд ашиг тустай, зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэж буй. Тиймээс ч өнөө үед хэрэглэгчдийн хэрэглээ, сонголт өөрчлөгдөж эрүүл мэндэд ашиг тустай, эрүүл хүнсний бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулан тус компани  Нарийн боовны үйлдвэрээ  2014 онд  иж бүрэн шинэчилсэн.

Эрхэм зорилго

Үйлдвэрлэлийн стандтартыг бүрэн хангаж,  эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдын найдвартай түнш болох

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Талх, нарийн боовны үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Захирал 1, түгээгч 1, нягтлан 1, талх, нарийн боовчин  4  ирээдүйд бүрэн автомат тоног төхөөрөмжөөр хангагдаж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн ажилчидаа мэргэжлийн нарийн боовчны сургалтанд ээлж дараатай хамруулна.

Компанийн свот шинжилгээ

 Давуу тал: Орчин үеийн автомат тоног төхөөрөмөөр хангагдсан, мэргэжлийн ажилчидттай, мэргэжлийн технологичтой, өөрийн үйлдвэрлэлийн зоиулалттай байртай 

Сул тал: Үйл ажиллагаагаа тогтмол явуулж чадахгүй байна.

Боломж: Бүтээгдэхүүнээ сурталчлах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах,  талх нарийн боовны мэргэшүүлэх сургалтанд хамруулах, тонош төхөөрөмжөө шинэялэх

Эрсдэл:  байгалийн гамшиг тохиолдох, гадны нөлөөлөл орж ирэх

Гаргасан амжилт

2010 оны сумын шилдэг бүтээгдэхүүн, 2011 оны шинэлэг шилдэг бүтээгдэхүүн, 2013 онд шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан байна. 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Бид буудайн гурилын талх хийдэг байсан бол эдүгээ хэрэглэгчдийн эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг илүүд үзэж органик, зохицуулах үйлчилгээтэй хүнсийг  үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Бид бүтээгдэхүүнээ  иргэдийн хүсэлт дээр тулгуурлан үйлдвэрлэдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Өөрийн үйлдвэрийн байрандаа тогтмол үйл ажиллагаа явуулдаг ба халаалт болон бусад дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Бид 2014 онд үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг шинэлэсэн.

Компанийн нийгмийн хариуцлага

Татвар, нийгмийн даатгалыг тогтмол төлдөг, байгууллагаас зохион байгуулдаг арга хэмжээг тогтмол ивээн тэтгэдэг жилдээ нийгмийн хариуцлагын хүрээнд 500,0 мянган төгрөгийг зарцуулдаг. Тайшир сумын Залуучуудын холбоотой хамтран бүсийн сумдын дунд  ONE HEART /Бид нэг зүрх сэдэвт/ спортын бага наадамыг ивээн тэтгэж зохион байгуулав.

Ирээдүйн зорилт

Шилдэг хүнсний үйлдвэрлэгч болох, импортоор орж ирж буй бүтээгдэхүүнийг дотооддоо, өөрсдөө үйлдвэрлэх зорилготой. 
 

Байгууллагын хаяг
Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4-р баг, Харзат 2-о сургуулийн урд
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Чулуунцэнд 99581480 bajii_1480@yahoo.com
Талх Талх Талх
234300: Талх "Тайшир"

Сүүлийн үед хүмүүс эрүүл хүнс хэрэглэхийг илүүд үзэж байгаа. Тиймээс ма­най үйлдвэрийн хамт олон энэ эрэлт дээр тулгуурлан хүний биед хэрэгтэй хошуу болон хөх тариа зэрэг түү­хий эдийг ашиглан, ча­нар, стандартад нийцсэн бүтээг­дэхүүн үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж байна. Талхыг их өт­гөн хөрөнгийн болон хөх тарианы талх үйлдвэрлэх сонго­дог технологид тооцогд­дог шингэн хөрөнгийн аргаар үйлдвэрлэдэг. Ингэснээр хөх тарианы талх сайхан үнэр­тэй, зөөлөн хэсэг нь бор саарал өнгөтэй, жигд сийрэгжилттэй, чийглэг  болдог. Талхны хувьд чанарын өндөр төвшин хангасан, талхны зориулалтын гурил хэрэглэдэг.

 

Нарийн боов Нарийн боов Нарийн боов Нарийн боов
234201: Нарийн боов "Тайшир"

Манай бүтээг­дэхүүн хэрэглэгчдийн гарт цоо шинээрээ очдог.  Компа­нийн зүгээс өнөөгийн хэрэг­лэгчдийн эрэлтэд тулгуурлан эрүүл мэндэд тус­тай, экологийн цэвэр бүтээг­дэхүүн үйлдвэрлэхийг зорьдог. Бид бүтээгдэхүүнээ хүнд хамгийн хэрэгтэй, аминдэм, эрдэс агуулсан түүхий эдийг сонгон үйлдвэрлэдэг. Нарийн боовны хувьд чанарын өндөр төвшин хангасан, талхны зориулалтын гурил хэрэглэдэг.

 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ