Ислам ХХК нь 2 гишүүнтэйгээр 2006 онд байгуулагдсан. Тус компани нь гадаад дотоодын худалдаа эрхлэх, гурилан бүтээгдэхүүн болон модон эдлэлийн чиглэлээр борлуулалт хийж бизнесээ өргөжүүлсэн.
Тус компани нь ОХУ-аас гурил импортлон ирж борлуулдагаас гадна модон ширээ сандал, ор, хаалга, шүүгээ, цонх, тавиур, өлгүүр, шат зэрэг модон эдлэлүүдийг хийж борлуулдаг.
Орон нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бат бөх чанартай, шинэлэг бүтээгдэхүүнээр ард түмнийг хангахад оршино
Бөөний худалдааны бусад
Модон материал, эд анги үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаа
Нийт 4 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна.
Монголын ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дэмжих төвөөс "Топ стандарт" цом
Цаашид үйлдвэрийн байртай болох зорилт тавин ажиллаж байна.
Ажилчдын нийгмийн даатгал болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх.
Хэрэглэгчдийн эрэлт шаардлагад нийцсэн бат бөх чанартай гэрийн тавилга, бусад модон эдлэл үйлдвэрлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн тасралтгүй жигд ажиллагааг ханган ажиллах
Цаашид үйлдвэрээ өргөжүүлж, чанартай, загвар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тоног төхөөрөмжөө шинэчлэх, ажилчны тоош нэмэгдүүлэх зорилготой
Баян-Өлгий аймаг Өлгий сум 1-р баг, Хуст арал 353
381402: Буйдан, диван, бусад зөөлөн ор, сандал "Ор"
Захиалгаар бүх төрлийн модон хаалга, цонх, шүүгээ, ширээ, сандал, ор, тавиур, өлгүүр болон эсгий гэрийн хаалгыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
Та захиал бид бүтээе!