ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Халхмонгол гоёл

Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4-р баг, Харзат 21-j Байр Ардчилсан намын байр

95595135

oroshuu.damdinjamts@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Компанийн нийгмийн хариуцлага

Манай компани татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын болон орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Түүхэн замнал

Манай компани 2011 оны 5 сард байгуулагдсан. 2006 оноос эхлэн монгол үндэсний хувцас үйлдвэрлэл , засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Бид үйлдвэртэйй  туршлагатай мэргэжлийн боловсон хүчнээр эгнээгээ бүрдүүлэн чанартай хувцасыг үйлдвэрлэн хэрэглэгчдэд түгээж байна.  Мөн хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн үндэсний өв уламжлалаа тусгасан орчин үеийн төрөл бүрийн дизайн, стильтэй загваруудыг зохион бүтээж, захиалгаар үйлчилдэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрийн үйлдвэрийн дэргэдэх дэлгүүрээр дамжуулан борлуулахаас гадна Шинэ-Алтай захад байрлах салбараар дамжуулан борлуулж байна. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш аймаг орон нутгаас зохион байгуулж буй үзэсгэлэн яармаг худалдаанд тогтмол идэвхтэйгээр  оролцон Монгол хувцасыг олон улсын түвшинд түгээн сурталчилах ажилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирлээ.

 

 

 

Эрхэм зорилго

Монгол үндэсний хувцасны үнэт өв санг баяжуулан, түүнийг олон улсын түвшинд сурталчилан Монгол хүн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэх нь бидний зорилго билээ.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үндэсний хувцасны захиалгат оёдол

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Манай компани нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий туршлагатай мэргэшсэн дизайнер болон 8 оёдолчинтой. Оёдолчидоо Европ хувцасны эсгүүрээр сургаж мэргэшүүлсэн.

Ирээдүйн зорилт

Монгол үндэсний хувцас болох дээлийг олон улсын түвшинд түгээн сурталчилах ажилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах

Компанийн свот шинжилгээ

Сайн чанарын материлаар загвар сайтай, чанартай олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Үйлчлүүлэгчидтэйгээ ойр байрладаг, түргэн шуурхай үйлчилгээтэй, шинэлэг загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

Үйлчлүүлэгчид үндэсний баяр ёслолын үеэр Монгол үндэсний загвар хийц сайтай дээл хувцас өмсөх сонирхолтой болсонтой холбоотойгоор энэ төрлийн хувцасны захиалга их ирэх болсон.

Ажлын туршлагатай мэргэшсэн эсгүүрчин, дизайнер, оёдолчидтой

 

Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Бид хүний бие эрүүл мэндэд харшлах нөлөөгүй цэвэр даавуу,торгоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2015 онд Шинэ-Алтай захад өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулах салбар дэлгүүрийг барьсан.

Байгууллагын хаяг
Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4-р баг, Харзат 21-j Байр Ардчилсан намын байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Оросхүү 95595135 oroshuu.damdinjamts@yahoo.com
Монгол дээл,тэрлэг Монгол дээл,тэрлэг
282331: Монгол дээл,тэрлэг "Монгол дээл"

Монгол үндэсний хувцас хунар, гоёл зүүсгэл, эдлэл хэрэглэл бол санаан зоргын уран сэтгэмж бус, манай олон ястны зан заншил, эрхэлж ирсэн нүүдлийн мал аж ахуйн хөдөлмөр, ахуйн орчин, байгал цаг уурын онцлог, анги давхаргын ялгааны цаг цагийн тусгал, он удаан жилийн туршид шалгаран боловсронгуй болж хөгжиж ирсэн соёлын гайхамшигт өв. Бид хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн үндэсний өв уламжлалаа тусгасан орчин үеийн төрөл бүрийн дизайн, стильтэй загваруудыг зохион бүтээж, захиалгаар үйлчилдэг.

 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ