ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Түмэн шир групп ХХК

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2-р хороо Үйлдвэрийн гудамж

99876020

tumenshir.group@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2016 оноос оны 09  сарын 01 өдөр уг компанийг худалдан авсан болно.

Эрхэм зорилго

Арьс ширийг эцсийн бүтээгдэхүүн болгох, эдийн засаг боломжоо тэлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах, үйлдвэрлэлийн химийн бодисын хэрэглээг буруулах, хаягдал усыг эргүүлэн ашиглах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Арьс шир боловсруулах, завод ноос боловсруулах үйлдвэр

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Butets (1).jpg

Компанийн свот шинжилгээ

Давуу тал:

  • Хаягдал боловсруулдаг.
  • Бүх төрлийн арьс боловсруулдаг.
  • Үндэсний үйлдвэрүүдийг хямд түүхий эдээр хангана.
  • Бог, бодын арьс боловсруулах техникийн нөхцөл бүрдсэн.
  • Арьс боловсруулж, зумалж байсан ба үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа.
  • Мэргэжлийн техник, технологичтой.
  • Ноос ноолуур болон арьс ширний томоохон үйлдвэрүүдтэй харилцаж байгаа.
  • Түүхий эдийн агуулах сайн.
  • Сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй.

Сул тал:

  • Түрээсийн байр ашигладаг.
  • Компаний менежмент, маркетингийн зохион байгуулалт сул.
  • Эргэлтийн хөрөнгө бага.

Боломж:

  • Хятад улсын хэрэглээ жил бүр өсч байна
  • Хүчин чадлаа нэмэх боломжтой
  • Бага хүүтэй зээлд хамрагдснаар өөрсдөө түүхий эдээ худалдан авч боловсруулах боломжтой болсон
  • Түүхий эдийн бирж нээгдэж түүхий эдийн чанар сайжирч үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэж байна
  • Жижиг эдлэл үйлдвэрлэгч нэмэгдэж байгаа
  • Завод ноос боловсруулах үйлдвэрлэлд өрсөлдөөн багатай тусгай нөхцөл шаарддаг ба зах зээлд шинэ өрсөлдөгч нэвтрэхэд хүнд
  • Салбарын өсөлт бий болж байна
  • Монгол мал хөтөлбөр хэрэгжиж мал эрүүлжиж, шилмэл үүлдэрийн тоо толгой өсөж байна
  • Харгиа улсын өмчид болгосноор үйл ажиллагаа жигд явагдах нөхцөл бүрдэж байна
  • Шинэ гадаад зах зээлд гарах боломжтой болсон

Аюул:

  • Байгалийн гамшигт үзэгдэл, малын гоц халдварт өвчинөөс шалтгаалан түүхий эдийн чанар болон нийлүүлэлтэнд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй
  • Нүүлгэн шилжүүлэлтээс шалгаалан үйл ажиллагаа доголдож болзошгүй
  • Валютын ханшын бууралт сулрал
  • Түүхий эдийн үнийн өсөлт
  • Хятад ченжүүд үнээр өрсөлдөх боломж их
  • Бохир усны үнэ нэмэгдэх хандлагатай байна
  • Шинэ технологи нэвтрэх боломжтой.
Гаргасан амжилт

Одоогоор авсан шагнал байхгүй. 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд ээлтэй, технологийн бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламж "Харгиа"-д нийлүүлдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Түрээсийн байрыг өөрийн хувийн эзэмшил болгох

Компанийн нийгмийн хариуцлага

Манай компани нь:

-Ажилчдын эрүүл мэндийн асуудалд анхаарч жилдээ нэг удаа эмнэлгийн бүрэн үзлэгт оруулдаг.

-Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд зориулж ажлын хувцасаар болон хор тайлах бүтээгдэхүүнээр хангадаг.

Ирээдүйн зорилт

Дэлхийн зах зээл өрсөлдөхүйц компани болж бүтээгдэхүүнээ гаргах

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2-р хороо Үйлдвэрийн гудамж
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Анармаа 91915335 tumenshir.group@gmail.com
Самнасан хонины ноос буюу мал, амьтны нарийн, бүдүүн үс, ноос, хялгас
261400: Самнасан хонины ноос буюу мал, амьтны нарийн, бүдүүн үс, ноос, хялгас "хонины завод ноос"

Арьс ширний технологийн хаягдал завод ноос нь химийн аргаар арьснаас ноосыг салгасан ноос юм

Ямааны арьс
291403: Ямааны арьс "хагас боловсруулсан ямааны арьс"

Хагас боловсруулсан ямааны хөрс

Хонины арьс
291401: Хонины арьс "хагас боловсруулсан хонины арьс"

Хагас боловсруулсан хонины хөрс



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ