ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Арвин хурх ХХК

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20-р хороо 51-6

123456

jishee@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

        Анх 2007 оны 07-р сарын 02-ны өдөр тус компанийн шавыг тавьсан түүхтэй. 

        Тус компани нь 25-н  ажиллагсадтай, нийт ажиллагсадын 90% нь мэргэжлийн сургууль төгссөн, ИТА-ны 60% нь ОХУ-д их дээд сургууль төгссөн болон мэргэжил дээшлүүлсэн бусад инженер техникийн ажилчид өөрийн орны их дээд сургуулийг техникийн болон технологи, чиглэлээр төгссөн өндөр мэргэжлийн ажилчидтай. Сүүлийн нэг жилийн хугацаанд 10 орчим ажлын байрыг шинээр нэмэгдүүлсэн.

        “АРВИН ХУРХ ” ХХК нь 4н нэр төрлийн талх, 12 гаруй нэр төрлийн нарийн боов, төрөл бүрийн бялуу, 10 гаруй нэр төрлийн жигнэмэг тус тус үйлдвэрлэж өдөр тутам Улаанбаатар хотын 1000 гаруй цэгт түгээлт хийдэг.

Эрхэм зорилго

    Бид технологийн шинэчлэл, Бүтээгдэхүүний чанар, Хэрэглэгчдийн сэтгэл ханамж –ийг үйл ажиллагааныхаа эрхэм зорилго болгон чанарын өндөр түвшинд эрүүл баталгаат хүнс үйлдвэрлэх зорилготойгоор ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Манай компани нь дараах 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.Үүнд:

  1. Талх
  2. Бялуу жигнэмэг

Талх: Тус үйлдвэр нь  үйлдвэрийн дарга,  инженер, мастер, технологич, механикч, технологийн ажилчид зэрэг нийт 20-д хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Үйлдвэрээс нь шуудайгүйгээр тээвэрлэсэн 20тн гурилыг  хүлээн авах 16 силос, зуурмаг бэлтгэх,  хэвлэх,  хөөлгөх,  жигнэх, бэлэн бүтээгдэхүүнийг зүсэж савлах гэсэн үндсэн 6 дамжлагатай. 2004 оноос эхлэн инновацийн хөтөлбөрийн хүрээнд Талхны үйлдвэрийг өргөтгөн,  техник, технологийг иж бүрэн шинэчлэснээр Европын хэрэглэгчдийн хэрэглэдэг бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх боломжтой болсон.

Бялуу, Нарийн боов: Нарийн боовны цехийн нийт 9н ажилтан, ажиллагсадтай, жигнэлт, чанах гэсэн хоёр цехэд 30-д нэр төрлийн нарийн боов үйлдвэрлэн худалдаанд гаргадаг.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

download.jpg

Компанийн свот шинжилгээ

Компаний свот шинжилгээ:

Давуу тал:

  • Өөрийн үйлдвэрийн байр, агуулахтай
  • Мэргэшсэн боловсон хүчинтэй
  • Хэрэглэгчдэд танигдсан
  • Түгээлтийн суваг ихтэй
  • Сүүлийн үеийн техник технологи нэвтрүүлсэн
  • Үнийн хувьд хямд

Сул тал:

  • Зах зээлд өрсөлдөгч олонтой
  • Ложистик сүлжээ сул
  • Зорилтот зах зээлээс эцсийн хэрэглэгчдэд хүргэх хугацаанд хадгалтын горим алдагдах

Боломж:

  • Гадаад зах зээлд гарах боломж / жигнэмэг төрлөөр/
  • Төр засгийн дэмжлэг
  • Хууль эрх зүйн таатай орчин
  • Татварын хөнгөлөлт

Аюул занал:

  • Валютын хэлбэлзэл
  • Цаг агаарын таагүй өөрчлөлтөөс болох буудай түүхий
Гаргасан амжилт

       Тус компанийн 15 бүтээгдэхүүн улсын Стандарт хэмжил зүйн газраас олгодог чанарын тохиролын тэмдэг, 50 бүтээгдэхүүнд Монгол Улсын Оюуны өмчийн газраас патентийн эрх авсан.

        “Арвин хурх” ХХК нь 9 жил хүнсний үйлдвэрлэл эрхэлж тогтвортой үйл ажиллагаа явуулж, улсад төлөх татвар төлөлтийн хэмжээг нэмэгдүүлэн,  эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул олон арван бүтээгдэхүүн оны шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүнээр удаа дараа шалгарч 2009 онд Монгол Улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “Хэрэглэгчдийн найвдартай түнш” №1 гэрчилгээг анх хүртсэн.

  • 2009 онд “Шилдгийн шилдэг ажил олгогч” байгууллага /УНД Газар /
  • 2009 онд “Найдвартай татвар төлөгч” байгууллага /МУҮТА/   
  • 2011, 2012 онд “Шилдэг татвар төлөгч байгууллага” МУҮТА
  • 2012 онд ХХААХҮЯамны “Хүндэт өргөмжлөл
  • 2012 онд “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”
  • 2013 онд ММСС-н “Ажлын байран дахь эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллага”
  • 2013онд ЦССҮТөвийн  “Хүндэт өргөмжлөл”
  • 2013 онд МХХолбооны “Эрүүл аюулгүй баталгаатай хүнс үйлдвэрлэгч-Шилдэг аж ахуйн нэгж”
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Монгол улсад байгаль орчинд ээлтэй эрүүл аюулгүй  үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн тулгуур салбар болсон үйлдвэрлэлийн салбарын хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулах, ингэснээр хүн ардынхаа эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэх .

Бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь бүх горим чиглэл нь стандартын дагуу явагддаг учраас байгааль орчинд үзүүлэх хор нөлөө байхгүй. Жил бүр Байгаль орчны үнэлгээнд хамрагдаж дүгнэлт гаргуулдаг.

Бүтээгдэхүүний стандартыг хангасан сав баглаа боодлыг хэрэглэдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Үйлдвэрийг өргөжүүлэх үүднээс төвийн эрчим хүчний шугамаас өртөө салгаж байрлуулсан. Мөн үйлдвэрийн орчим дах шороон замыг сайжруулан 23 км сайжруулсан хар зам тавьсан нь ойр орчмын хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө төрхийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан.

Компанийн нийгмийн хариуцлага

Өнгөрсөн 9 жилийн хугацаанд манай компани техник технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийгээд зогсоогүй компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж, ивээн тэтгэж ирсэн.

  •   Үйлдвэрийн хашаанд Ирээдүй  цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл боловсруулж жил бүр шинээр мод суулган, тохижуулах ажлыг тогтмол хийж байна. Ингэснээр үйлдвэрийн ажилчид болон үйлдвэрийн ойролцоох байрнуудын оршин суугчид цэвэр агаараар амьсгалах, хүүхэд, хөгшчүүд цэцэрлэгт хүрээлэнд амралт чөлөөт цагаа өнгөрөөх цэвэрхэн, аюулгүй орчинг бүрдүүлж байгаа юм.
  • Мөн “Их уст туул” ТББ-тай хамтран Туул голын эхэнд 5,000 мод тарьсан.
  • Үйлдвэрлэлийн шинэчлэлийг тогтмол хийж хүний эрүүл мэндийг дэмжсэн, цэвэр үйлдвэрлэлийг хэрэгжүүлж Зохицуулах үйлчилгээтэй болон Баяжуулсан талх, нарийн боов шинээр үйлдвэрлэснээр хүний бие махбодид  дутагдалтай байгаа эрдэс бодис, амин дэмийг өдөр тутам хэрэглэж буй хүнсээр нь дамжуулан нөхөх боломжийг бүрдүүлсэн. 
  • явган аялалд үйлдвэрийн нийт ажилтан, ажиллагсад, харилцагч, хамтран ажилладаг байгууллагуудыг хамруулан жил бүр зохион байгуулж байна. Үйлдвэрт “Ажлын байран дахь эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж “ЭРҮҮЛ ХҮНС ТАНЫ СОНГОЛТ” уриаг батлах эрүүл ахуйн шаардлага хангасан, амт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэхийг ажилчдын эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөнтэй холбон үздэг. Учир нь үйлдвэрийн ажилчид, хамт олноороо байгалийн үзэсгэлэнт газраар аялаж, цэвэр агаараар амьсгалан, оюуны алжаал тайлан улмаар бие бялдар чийрэгжүүлэн, архи, тамхинаас татгалзсанаар “ЭРҮҮЛ ХҮН - ЭРҮҮЛ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭХ” нэг үндэс болдог.
Ирээдүйн зорилт

Арвин хурх ХХК нь хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бидний ирээдүйн зорилт бол дараах байдлаар тодорхойлж байна.

  • Орон нутагт өөрийн үйлдвэрийн дэргэдэх салбар үйлдвэр байгуулах
  • Олон улсад танигдсан брэнд бүтээгдэхүүн гаргах
  • Жигнэмэгэн бүтээгдэхүүнийг экспортлох
  • Монголын хувийн хэвшлийнхний санал санаачлага, дуу хоолойг төр засгийн байгууллагад хүргэх, бизнесийн хөгжлийг дэмжих бодлогыг хуулинд тусгуулах
  • Голлох салбарын хөгжлийг дэмжих, тогтворжуулах эдийн засгийн нээлттэй, тогтвортой орчныг бий болгох
  • Бизнесийн орчныг сайжруулахтай холбоотойгоор хувийн хэвшлийн төлөөлөлтэй төр засгийн байгууллагууд хамтран ажилладаг орчныг бий болгох
  • Олон нийтийн хөгжлийн болон нийгмийн хариуцлагыг өндөржүүлэхэд  захиралуудын дэмжлэгийг авах
  •  ОУын бизнесийн байгууллагын стандарт, туршлагад нийцсэн бүтээлч ажиллах хүчнийг бэлтгэж чадах боловсролын системтэй байхын тулд боловсролын байгуулагатай хамтран ажиллах
  • Өрсөлдөх чадварыг бий болгох шинэ технологийн дэвшлийн санаачлагуудыг дэмжиж ажиллах
Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20-р хороо 51-6
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Жишээ 123456 jishee@yahoo.com
Бялуу
234203: Бялуу "хүрээ"

Бүтээгдэхүүний нэр- Хүрээ бялуу

Жигнэмэг Жигнэмэг Жигнэмэг Жигнэмэг
234202: Жигнэмэг "баялаг"

Бүтээгдэхүүний нэр- Баялаг жигнэмэг

Нарийн боов
234201: Нарийн боов "амтлаг"

Бүтээгдэхүүний нэр- Амтлаг нарийн боов

Талх
234300: Талх "арвин"

Бүтээгдэхүүний нэр- Арвин талх

Жигнэмэг Жигнэмэг Жигнэмэг Жигнэмэг
234202: Жигнэмэг "баялаг"

Бүтээгдэхүүний нэр- Арвин талх



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ