ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Маду

Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 3-р баг, Бичигт 3-22 тоот

99438192

navaansuren_43@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2012 оноос эхлэн Маду эсгийний үйлдвэр аж ахуйн нэгж болж зохион байгуулагдан өнөөг хүргтэл ажиллаж байна. Манай үйлдвэр нийт 6 ажилчинтай, ахар болон хурганы ноосоор гэрийн эсгий туурга үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.  Эсгий туургыг Монгол гэрт барихаас гадна экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг үүднээс орны гудас, ширмэл ширдэг хийх нь элбэг болоод байна.

Эрхэм зорилго

Малын гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор 6 хүнийг улирлын чанартай ажлын байраар хангаж байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөн, ширмэл ширдэг бусад эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар үйл ажиллагаагаа жилийн 4-н улиралд ажиллуулж 8 хүнийг ажлын байраар хангана гэж төлөвлөөд байна. 

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Үйлдвэрлэл эрхлэх бааз суурь сайтай, зах зээлээ олсон

Сул тал: Улирлын чанартай

Аюул:Өрсөлдөгч олон 

Боломж: Бусад эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Гаргасан амжилт

2013-2016 оны үзэсгэлэн худалдаанд байнга идэвхтэй оролцож шагналт байруудад шалгарч байсан шилдэг үйлдвэрлэгч

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд халгүй. Хүний эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Өөрийн үйлдвэрийн байртай

Компанийн нийгмийн хариуцлага

Өөрийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна.

Ирээдүйн зорилт

Цаашид үйлдвэрлэлээ өргөтгөн, ширмэл ширдэг бусад эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар үйл ажиллагаагаа жилийн 4-н улиралд ажилладаг болно

Байгууллагын хаяг
Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 3-р баг, Бичигт 3-22 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Нарантуяа 99438192 navaansuren_43@yahoo.com
Эсгий
279211: Эсгий "Эсгий туурга"

Хонины ахарын болон хурганы  ноосоор 480*2 харьцаатай гэрийн эсгий туурга үйлдвэрлэж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ