Манай хоршоо нь анх Норвегийн тусламжийн "NLM" байгууллагаас зохиогдсон "Өрхийн Үйлдвэрлэл - Маркетингийн төсөл"-д хамрагдаж ноос боловсруулах, самнах, гар эсгий хийх, эсгий шаахай хийх арга технологийг суралцаж улмаар 2002 онд 9 гишүүн бүхий "Ноосон урлал" нэртэй гэр бүлийн хоршоог байгуулж эсгий шаахай болон сувинер хийж үйл ажиллагаагаа эхэлж байсан. Үүнээс хойш үйлдвэрлэл маань өргөжин 100% нарийн ноосоор өнгө загварын өргөн сонголттойгоор олон нэр төрлийн эсгий шаахайг үйлдвэрлэж байна. Мөн эсгийн дээр өнгөт фото зураг, үг, үсэг бичих арга технологийг нэвтрүүлэн үйлдвэрлэлдээ ашиглаж байна.
Чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо болон гадаадын зах зээлд өөрийн үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүнтэй болох.
Эсгий шаахай, сувинер, ширмэл үйлдвэрлэх
Манай хоршооны брэнд бүтээгдэхүүн болох "Халзан" шаахай нь дотоодын болон гадаадын зах зээлд тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болсон байгальд ээлтэй, цэвэр экологийн бүтээгдэхүүн юм. Нарийн нарийвтар хонины ноосоор хийгддэг чийг татахгүй, дулаанаа маш сайн хадгалдаг, дулаахан, хөнгөн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Тус бүтээгдэхүүн нь 2008 онд ЮНЕСКО-д бүртгэгдэж "БАТЛАМЖ" авсан.
100% нарийн ноосоор гар аргаар хийж байгаа эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дулаахан, хөнгөн, чийг татахгүй, өнгөлөг, загварлаг экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Байгаль орчинд сөрөгөөр нөлөөлөхгүй малын гаралтай.
Чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо болон гадаадын зах зээлд өөрийн үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүнтэй болох.
Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4-р хороо 15-р хороолол, 42-р байр, 8-р орц
279214: Эсгий оймс, шаахай "Ээтгэр шаахай"
"Ээтгэр" шаахай нь үндэсний хэв загварыг оруулсан хээн ширмэлтэй, дотоодын болон гадаадын зах зээлд тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болсон байгальд ээлтэй, цэвэр экологийн бүтээгдэхүүн юм. Нарийн нарийвтар хонины ноосоор хийгддэг учир чийг татахгүй, дулаанаа маш сайн хадгалдаг, дулаахан, хөнгөн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн юм. Хүүхдийн размераас том хүний бүх размерууд хийгддэг.