ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Дөрвөнбулаг

Увс аймаг Улаангом сум 3-р баг 6-р

99458735

durvunbulag_uvs@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай компани 1999 онд цагаан ултай гутал үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд мөн ондоо улны хөх шир үйлдвэрлэх зориулалттай үйлдвэр ашиглалтанд оруулж дөрвөн ажилтантайгаар ажиллах болсон. Улмаар 2001 оноос үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж гутлын дээд биеийн арьс боловсруулах тоног төхөөрөмж суурилуулан ажлын байраа өргөтгөсөн. 
Одоо манай компани малын түүхий эд болох арьс шир, ноос авч боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж цагаан ултай гутал, эсгий, булигаар, шевро, хөх шир зэргийг үйлдвэрлэж байна. Мөн хонины ноосон хөнжил, гэрийн бүрээс хийдэг. Гутлын цех болон арьс шир, эсгийний үйлдвэртээ 40 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Манай компанийн бүтээгдэхүүнийг Увс аймгийн хэрэглэгчдээс гадна Ховд, Баян-Өлгий, Дархан, Эрдэнэтийнхэн захиалгаар авч хэрэглэдэг. Голчлон өвлийн улиралд маш их захиалга орж ирнэ. Зарим үед захиалгаа дийлэхгүй болох үе бий. Цаашдаа зах зээлээ бүрэн хангана гэж бодож байна.
Хамгийн гол нь цагаан ултай гутлыг доторлох даавуу, зулхай, оёх утаснаас бусдыг нь бид өөрсдөө хийж байна. Увс аймгийн хэмжээнд гутлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувь хүмүүс, компани олон бөгөөд ихэнх нь манайхаас бүтээгдэхүүн худалдаж авдаг.

Эрхэм зорилго

Орон нутгийнхаа иргэдийг чанартай бүтээгдэхүүнээр хангах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Эсгий үйлдвэрлэл

Арьс ширний үйлдвэр

Гутал үйлдвэрлэл

захиалгат оёдол

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

40 гаруй ажилтантай. Эсгийний үйлдвэр маань өдөрт 200 м эсгий үйлдвэрлэх хүчин чадалтай. Арьс ширний үйлдвэр болохоор сардаа 500 ширхэг бодын шир, 2000 ширхэг богийн арьс боловсруулах хүчин чадалтай. Харин гутлын цех маань өдөртөө 30 хос гутал үйлдвэрлэх боломжтой

Компанийн свот шинжилгээ

Манай улс мал аж ахуйн орон тул түүхий эдийн олдоц сайн байдаг. Хамгийн гол нь түүхий эдийн чанарын асуудал муу байгаа. Малын гаралтай түүхий эд бэлдэж байгаа нэгдсэн систем алга болсон учраас энэ тал дээр учир дутагдалтай байна. Нядалгааны үед гарсан гэмтлүүд, хачиг, янз бүрийн өвчнөөс үүдээд арьс ширний 20 хувь нь гэмтэлтэй гардаг. Үүнээс болоод компанийн ашиг буурах, алдагдал хүлээх тохиолдол бий. Түүхий эдээ ихэвчлэн өөрсдөө очиж ченжүүдээс үзэж шалгаж, шилж авахгүй бол болдоггүй.
Ер нь бол Увс аймагт үйлдвэрлэл явуулах таатай орчин бүрдэж амжаагүй байна. Дэд бүтэц сайн хөгжөөгүй, төвөөс алслагдсан, эрсдэл их гээд бэрхшээл байна. Улаанбаатарт манайтай адил компани хажуугаасаа очоод хямд үнээр материал өдрийнхөөрөө аваад хийх боломжтой. Өөрөөр хэлбэл, арьсаа зээлээр аваад бараагаа хийж зарчихаад буцаагаад мөнгийг нь өгч болдог. Гэтэл бидэнд  тийм боломж байхгүй, 4-5 тн-оор нь ачиж ирэх шаардлага тулгардаг.

Гаргасан амжилт

Увсын Дөрвөн булаг”, “Гомбын эсгий”, “Гомбын гутал” гэдгээр нь Увсынхан төдийгүй, баруун аймгийнхан манай компанийг андахгүй болсон. Баруун бүсийн үзэсгэлэн худалдаа, Аймгийн үзэсгэлэн худалдаанаас Гран при, алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. “Шилдэг бүтээгдэхүүн”, “Шилдэг боловсруулах үйлдвэр”-ээр удаа дараа шалгарч байсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Хүний эрүүл мэндэд ээлтэй чийг татахгүй дулаахан гутал, чанар сайтай эсгий үйлдвэрлэж байна

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Үйлдвэрлэлээ улам өргөжүүлэн ажиллаж байна. Одоо хонь,тэмээний ноосон хөнжил үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж эхлээд байна

Компанийн нийгмийн хариуцлага

ажилчдын цалин боломжийн түвшинд байдаг. Зуны үед борлуулалт буурдаг ч өвлийн саруудад идэвхждэг. Бусад үед нь түүхий эдээ аваад ажилчдын цалин тавиад болдог. Үйлдвэрлэлийн урсгал зардал, ажилчдын цалин, түүхий эдийн бэлтгэл гээд олон асуудал бий.
Манайх 2014 онд ажилчдаасаа 20-иод хүнийг Шиньжан Уйгарын Үрэмчи хот руу аялуулсан. Энэ жил 10 гаруй хүнийг Улаанбаатар, Эрээний чиглэлд аялуулаад ирлээ. Ажилчдын дотор Улаангомоос гарч үзээгүй хүн хүртэл байсан. Бүх ажилчиддаа гадаад паспорт авч өгсөн. Ирэх жил бас хэдэн хүнийг гадагшаа аялалд явуулна. 

Ирээдүйн зорилт

Манай компани аль болох ард иргэдийн сэтгэлд хүрсэн, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Манайхан ноосоо гадагшаа түүхийгээр нь гаргачихаад эргүүлээд түүхийгээр хийсэн бүтээгдэхүүн худалдаж аваад байна. Үүнийг орон нутагтаа, монгол улсдаа хийе гэсэн бодлого барьж байгаа. Энэ жилээс зарим нэгийг нь хэрэгжүүлнэ, санасан сэдсэн зүйлс их бий. 

Байгууллагын хаяг
Увс аймаг Улаангом сум 3-р баг 6-р
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Бадарч 99458735 durvunbulag_uvs@yahoo.com
Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк
293305: Савхин гутал, ботинк "Буриад гутал"

Хөлд эвтэйхэн чийг татахгүй дулаахан гутлууд, Үнэ: 90000-100000 төг

Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк
293305: Савхин гутал, ботинк "Эмэгтэй цагаан ултай гутал"

Өнгө загварын өргөн сонголтоор үйлдвэрлэж байна. Цэвэр арьсан гутлууд

Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк
293305: Савхин гутал, ботинк "Хром гутал"

Хром гутал шинээр үйлдвэрлэж эхэллээ. Ширээр улласан цэвэр арьсаар хийгдсэн

Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк
293305: Савхин гутал, ботинк "Эрэгтэй цагаан ултай гутал"

Өнгө загварын өргөн сонголтоор үйлдвэрлэж байна. Цэвэр арьсан гутлууд

Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк
293305: Савхин гутал, ботинк "Хүү гутал"

Хөлд эвтэйхэн чийг татахгүй,Өнгө загварын өргөн сонголтоор үйлдвэрлэнэ

Эсгий
279211: Эсгий "Эсгий"

Хонины сайн чанарын ноосоор хийсэн. 5метрийн урттай

Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк
293305: Савхин гутал, ботинк "Яалуу бакал"

Хөлд эвтэйхэн чийг татахгүй цэвэр арьсан яалуу бакалууд захиалгаар болон бэлнээр худалдаалж байна үнэ:65000 холбоо барих утас: 99458735,99452735



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ