ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Ханхөхийн хурд

Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 12-р баг, Цамбагарав 12-баг Занын нэрэмжит гудамж

86040990

bbalchig@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай  компани нь 2013 оны 5-р сарын 24-ний өдөр   2 ажилтантайгаар  модон эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан.

Одоо 3 ажилтантайгаар  Жаргалант  сумын    Цамбарагав баг, Занын нэрэмжит гудамжинд үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны хүрээнд  Монгол гэрийн мод, тавилга, байшингийн модон хаалга, цонх хийхийн зэрэгцээ  стандарт банз бэлтгэх ажил хийж байна.

Бүтээгдэхүүнээ  Ховд аймгийн төв болон  сумдын хэрэглэгч нарт борлуулдаг бөгөөд  нийт  бүтээгдэхүүний   60 орчим хувийг   хэрэглэгчдийн захиалгаар хийж байгаа.    

              

 

Эрхэм зорилго

Байгалийн цэвэр модоор экологийн цэвэр  бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд  үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэдэг

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Зах зээлээ нэмэгдүүлж үйлдвэрлэлээ өргөтгөн ажиллах хүчийг 8 болгон нэмэгдүүлнэ

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Тоног төхөөрөмж сайтай, мэргэжлийн ажиллах хүчинтэй, байнгын захиалагчтай зах зээлээ олсон

Сул тал: Түүхий эдийн үнэ өндөр, олдоц бага

Аюул: Байгалийн давагдашгүй хүчин зүйлс

Боломж: Эрсдэлээ урьдчилан тооцоолж сэргийлэх

Гаргасан амжилт

Сум, аймгаас зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцдог

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд халгүй, Хүний эрүүл ахуйд сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Нийт  45  Монгол гэрийн мод үйлдвэрлэсэн. Үүнээс  40 ширхэгийг нь  шинэ гэр бүл худалдан авч өргөө гэрээ болгоод байна.

Компанийн нийгмийн хариуцлага

өөрийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажиллаж байна.

Ирээдүйн зорилт

  Цаашид  орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон  ажлын байртай болох, зах зээлээ тэлэх, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх, модон эдлэлийг сэргээн засварлах үйлчилгээ  үзүүлэх зэргээр үйл ажиллагаагаа  өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.    

Байгууллагын хаяг
Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 12-р баг, Цамбагарав 12-баг Занын нэрэмжит гудамж
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Балчиг 86040990 bbalchig@yahoo.com
Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "Байшингийн цонх м2 нь 80000 төг"

Бүх төрлийн байшингийн цонхыг хэмжээ авч чанарын өндөр түвшинд хийж нийлүүлнэ 

Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "Байшингийн хаалга "

Бүх төрлийн байшингийн хаалгыг хэмжээнд нь тааруулж захиалгаар хийж нийлүүлнэ

Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "Банз зүсэж бэлтгэх"

Банзыг стандарт хэмжээгээр захиалгын дагуу зүсэж бэлтгэн нийлүүлнэ

Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "Монгол гэрийн мод"

 

Сайн чанарын нарс модоор иж бүрэн Монгол гэр үйлдвэрлэж байна.

Тооно: Бэхэлгээ сайтай хэмжээнээс хамааран - 180000-240000

Унь:250000-300000

Хаалга: 180000-240000

Хана: 650000-800000

Багана: 70000-80000

Шал: 650000-1000000

 

Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "Монгол гэрийн иж бүрэн тавилга "

Монгол гэрийн иж бүрэн тавилга үйлдвэрлэж байна.

Тухайлбал: Авдар -хэмжээнээс хамааран- 35000-200000

                 Хувцасны шкаф хэмжээнээс хамааран-80000-250000

                 Гал зуухны тавилга хэмжээнээс хамааран- 65000-150000

                Сандал хэмжээнээс хамааран 8000-30000

                Ор хэмжээнээнээс хамааран 120000-300000

                Зурагтын суурь - 70000-150000

               Ширээ -50000-120000

                Гоо сайхны ширээ 150000-280000 төгрөгөөр захиалгаар хийж гүйцэтгэж байна. Манайхтай холбогдох утас 86040990  88040990



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ