ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Зүлэгтийн амна ус хоршоо

Дорноговь аймаг Сайншанд сум 1-р баг шинэ зууны гудамж 35 байр 34тоот

91175831

zvlegtiinamna@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Би  2011 оны 4 сард анх  барилгын дээврийн төмөр хэвлэх тоног төхөөрөмжийг авах санаа төрж Эрээнд очиж үнэ ханшийг судалж ирээд “ Барилгын дээврийн өнгөт төмөр” гэсэн төсөл бичиж Сайншанд сумын сум хөгжлийн санд өгсөн боловч дэмжигдээгүй  тэгээд Голомт банкинд хандаж 12000,0 төгрөгийн зээл авсанаар  тоног төхөөрөмжөө  мөн бага зэрэг төмөр   авч ажлаа эхэлсэн юм.

2012 онд  “ Зүлэгтийн амна- Ус “ хоршоог байгуулж    дээврийн өнгөт төмрийн худалдан авалт борлуулалт  хоршооны санхүүгийн тайлан балансад бүрэн тусгагдаж улирал тутам санхүүгийн тайлангаа  гаргаж төрийн санд тушааж,  мөн  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон хувь хүний орлогын албан татварын тайлангуудыг улирлаар,  нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сар тутам гаргаж цахимаар шивж илгээж байна.

2013 онд Хөдөлмөрийн хэлтэст “Барилгын дээврийн өнгөт төмөр” гэсэн төсөл бичиж өгч дэмжигдсэнээр  2013 оны 7 сард  жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас   30000,0 төгрөгийн зээлийг ХАС банкаар дамжуулан 5 жилийн хугацаатай авч  2013 оны  наймдугаар сар эхлэн зээл болон хүүг зэрэг төлөх хуваарь хийсний дагуу төлөлтийг сар бүр хугацаанд нь төлж байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдсан төсөл хэрэгжүүлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлж   жил бүрийн 12 сарын 20-ны дотор үйл ажиллагааны тайлангаа  бичиж аймгийн хөдөлмөрийн хэлтэст өгдөг.

Төсөл хэрэгжүүлэх эхний жилд ажлын байртай болох ба үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөнөөр 2013 онд   Сайншанд сумын 1-багийн Жанчивын 20-35 тоотод   ажлын байр барьж эхэлсэн, 2014 онд ажлын байраа  бүрэн гүйцээж үйл ажиллагаа явуулах  орчин нөхцлийг  бүрдүүлсэн.

Эрхэм зорилго

Хоршооны эрхэм зорилго:

Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын  хэрэгцээг тэдний сэтгэлд нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр хангаж ажиллах.

Үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулж,  санхүүгийн чадавхийг сайжруулж  шилдэг хоршоо болох.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

захирал-1 менежер-1 туслах ажилтан-1 нийт-3 хүнийг ажлын байраар хангаж байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх , ажилтаны нийгмийн асуудлыг шийдэж ажиллах байна.

Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт

2015 онд аймагт зохион байгуулагдсан баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож “Шилдэг”  хоршоогоор шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчин болон хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

үйлдвэрийн ажлын байртай 380вольвын цахилгаантай зөөврийн устай

Компанийн нийгмийн хариуцлага

Улс болон орон нутгаас зохион байгулсан ажилд идэвхтэй оролцдог.

Ирээдүйн зорилт

Хоршооныхоо тогтвортой хөгжлийн төлөө :

  1. Санхүүгийн чадавхийг бэхжүүлэх .

 

  1. Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын сэтгэл ханамжийн баталгааг дээдэлсэн чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх.
Байгууллагын хаяг
Дорноговь аймаг Сайншанд сум 1-р баг шинэ зууны гудамж 35 байр 34тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Батцэнгэл 91175831 zvlegtiinamna@yahoo.com
Барилгын дээврийн хавтан төмөр Барилгын дээврийн хавтан төмөр Барилгын дээврийн хавтан төмөр Барилгын дээврийн хавтан төмөр
421909: Барилгын дээврийн хавтан төмөр "барилгын дээврийн өнгөт төмөр"

дээврийн өнгөт төмөр 1м2-7500төгрөг



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ