ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Хиймор далай

Өмнөговь аймаг Баяндалай сум 3-р баг, Төхөм ДС-1-1 тоот

86823799

hmartbayr@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай хийморь далай хоршоо нь: Баяндалай сумын төвд  хуучнаар  худалдаа бэлтгэл ангийн үндэс суурин дээр байгуулсан анх  зах зээлийн шилжилтийн үед 1999 онд  Баянзүрх ХЭАА нэртээгээр 1хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн. Улмаар 2001 онд "Цэнгүүн далай" ХХК болон өргөтгөж 2010 оны 6 сард Хиймор далай хоршоо  болон амжилттай байна.

Эрхэм зорилго

 Манай хоршоо нь сумандаа түүхий эд бэлтгэн анхан шатны боловсруулалт хийх хонины ноос бэлтгэх эсгий үйлдвэрлэл хийж бренд бүтээгдэхүүнтэй  болох зорилт зорилготой байна.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Түүхийн эд бэлтгэх, эсгийни үйлдвэр, Халуун ус, зочид буудал, зоогийн  газар зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн  ажиллаж байна.Хор

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Хоршооны дарга Г.Хэнчбиш, нягтлан бодогч Э.Батчимэг нар ажиллаж байна.Ирээдүйд ажилчдынхаа тоог олшруулж 20-30 ажилчинтай болох зорилготой байна.

Компанийн свот шинжилгээ

Манай хоршоо нь сумандаа анхлан байгуулагдсан хамгийн сайн эсгий хийдгэрээ давуу талтай энэ утгаараа улсын тэргүүний хоршоо болсон.Мөн эсгий хийхийн зэрэгцээ зочид буудал, халуун ус, цайны газар хийдгээрээ давуу талтай. Сул тал нь улиралын чанартай худалдан авалт багатай.

Гаргасан амжилт

Тус хоршоо нь 2010 онд анх 10 гишүүнтэй  байгуулагдсан бөгөөд одоо 90 орчим малчин гишүүнээр элссэн амжилттай байна.2014 онд Өмнөговь аймгийн шилдэг хоршоо, 2015 онд Монгол улсын шилдэг хоршоо болсон зэрэг амжилтуудыг гаргаж ажилласан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Тус хоршооны халуун  усны  бохироо зориулалтын шугамд  холбосон мөн эсгийнээс  гарч буй хог хаягдлыг сумын нэгдсэн хогийн цэгт өөрийн унаагаар тээвэрлэн зайлуулан ажилладаг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Сумандаа анхлан халуун ус, дэлгүүр, зоогийн газар, зочид буудал, бүхий худалдаа үйлчилгээний төв бий болгон бүтээн байгуулсан.Эсгийн үйлдвэрийг 2015 оноос ажиллуулах улиралын чанартай 4 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна.2016 онд хоршооны гишүүдийн идэвх санаачилгаар 600 мод хайлаас чацаргана суулгаж, 30 сод газар хүнсний ногооны тариалалт хийж ирсэн.

Компанийн нийгмийн хариуцлага

Тус хоршоо нь нийгмийн хариуцлагад ухамсарлан сум оронтой хамтарч 2016 онд хаврын морины уралдааныг ивээн тэтгэж мөн эмзэг бүлгийн 3 өрхөд хүнсний тусламж олгон ажилласан байна.

Ирээдүйн зорилт

Сумын малчин өрхүүдийг хамруулан гишүүнчиллээ 200 болгох зорилготой. Өөрийн хоршооны бүтээгдэхүүн анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэртэй болж бренд бүтээгдэхүүнтэй  болох.Мөн ажлын байр бий болгож хоршооныхоо ажилгүйиргэдийг ажиллаар хангах.

Байгууллагын хаяг
Өмнөговь аймаг Баяндалай сум 3-р баг, Төхөм ДС-1-1 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Хэнчбиш 86823799 hmartbayr@yahoo.com
Гэрийн бүрээс Гэрийн бүрээс Гэрийн бүрээс Гэрийн бүрээс
271601: Гэрийн бүрээс "эсгий эдлэл"

Таван хантай гэрийн бүрээс ком, дөрвөн хантай гэрийн бүрээс ком, өрх туурга, дээвэр зэргийг хийж байна.5 хантай гэрийн дээвэр 350000, 4хантай гэрийн дээвэр 280000, өрх 150000, 4м урттай туурга 55000 төгрөг зэргээр бүтээгдэхүүнээ борлуулан үйл ажиллагаагаа явуулж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ