ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

МЗХХ

Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 4-р баг, Бугат 03-ийн 38 тоот

99993447

S.bayarmaa_1107@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

         “МЗХХ” ЗБНөхөрлөл нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлэн тасралтгүй 7 дахь жилдээ ажиллаж байна. Өөрийн эзэмшлийн үйлдвэрлэлийн зориулалттай, стандартын шаардлага хангасан байртай, бүрэн тоноглогдсон тоног төхөөрөмжтэй. Нийт 4 ажилчинтай. Ажилчдаа жил бүр эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажилладаг.

         Мөн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас зохион явуулдаг сургалтанд хамрагддаг. Тус цех нь 2 нэр төрлийн бүтээгдэхүүн болох “Алтан түрүү”  хэрчсэн гурил, гоймонг зах зээлд нийлүүлдэг мөн хөдөө орон нутаг Дуут, Эрдэнэбүрэн, Буянт, Манхан, Чандмань, Дарви, Мөнххайрхан, Булган зэрэг  суманд бүтээгдэхүүнээ борлуулдаг.

            Манай цехийн хүчин чадал өдөрт  600 ширхэг тус бүр иш 300 гр бүхий хэрчсэн гурил  үйлдвэрлэх хүчин чадалтай.

            Жилд 2-оос доошгүй удаа бүтээгдэхүүнээ аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын лабораторит шинжилгээнд бүрэн хамруулдаг бөгөөд мөн Стандартчилал хэмжилзүйн хэлтсээс жил бүр цехийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжинд баталгаажуулалт, үнэлгээ хийж хамтарч ажилладаг.  

              Манай бүтээгдэхүүн нь стандартын шаардлагыг хангасан  хаяг шошго, сав, баглаа, боодол ашигладаг.

Эрхэм зорилго

          Манай цехийн зорилго нь: аймгийнхаа ард иргэдэд өдөр бүр шинэ, эрүүл бүтээгдэхүүн нийлүүлэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хэрчсэн гурил үйлдвэрлэдэг. цаашид үйлажиллагаагаа өргөжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Зах зээлээ тэлж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан гоймон үйлдвэрлэх замаар ажлын байрыг 7 болгон нэмэгдүүлнэ.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Бүтээгдэхүүнээ шинээр нь хэрэглэгчдэд хүргэдэг

Сул тал: Түүхий эдийн үнийн өсөлт их

Аюул: Цахилгааны гэнэтийн саатал,

Боломж: Гоймон үйлдвэрлэж борлуулах зах зээлтэй

Гаргасан амжилт

Аймгаас зохион явуулдаг үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцож "Элбэг дэлбэг цагаан сар 2012" үзэсгэлэн худалдаанаас  “Мөнгөн медаль” өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулж байсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд ээлтэй. Хүний эрүүл мэндэд харшлах зүйлгүй. Цаг зав хэмнэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Манай цехийн давуу тал нь өөрийн эзэмшлийн үйлдвэрийн байртай, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, тогтвор сууршилтай ажилтантай.

Компанийн нийгмийн хариуцлага

2016 онд Хөдөлмөрийн хэлтэстэй хамтарч нэн ядуу иргэдийг нийгэмшүүлэх ажилд оролцож 6 настай хүүд хүнсий тусламж  үзүүлсэн. гудамж талбай цэвэрлэх, мод тарих зэрэг бүтээн байгуулалтанд оролцдог.

Ирээдүйн зорилт

Хэрчсэн гурилын зах зээлээ тэлэх, чанар стандартын шаардлагад нийцсэн гоймон үйлдвэрлэх

Байгууллагын хаяг
Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 4-р баг, Бугат 03-ийн 38 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Гэрэлмаа 99993447 S.bayarmaa_1107@yahoo.com
Хэрчсэн гурил Хэрчсэн гурил
237102: Хэрчсэн гурил "Хэрчсэн гурил"

Улаан буудайн дээд болон 1-р зэргийн гурилаар эрүүл ахуйн шаарлага хангасан орчинд үйлдвэрлэсэн хэрчсэн гурилыг Ховд аймгийн зах зээлд байнга нийлүүлж байна. Алтан түрүү хэрчсэн гурилын 300 граммаар нийлэг уутанд савлаж хөргүүрт байрлуулан худалдаалдаг.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ