2004 оны 10 сараас эхлэн "Дэвжих бүлэг" нэртэйгээр анх үйл ажиллагаа явуулж ирсэн. 2005 оноос эхлэн "Тэвшийн хажуу ус хоршоо болон өргөжсөн. Одоооогоор 59 гишүүнтэй хадлан хадах тэжээл үйлдвэрлэл, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. "Тэвшийн хажуу ус хоршоо"-ны менежер хоршоо нь ямааны сүүг ихэсгэж бүтээгдэхүүн хийх зорилгоор 2007 онд Мал аж ахуйн хүрээлэнгийн доктор багш Лхагвасүрэнг техникчийн хамт урьж сүүний чиглэлийн Занен үүлдэрийн үрийг өөрийн ямаанд суулгуулсан.Мөн 2008 онд Улаанбаатарт Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн яармагт оролцсон. Тус худалдаанд Завхан аймгаас оролцож буй Завхан аймгийн Цөм сүргийн эрхлэгч Лхасүрэнгийн авчирсан Англи улсын сүүний чиглэлийн Альпен үүлдэрийн үрээр хээлтүүлж гарсан ухныг худалдан авч ямаан сүрэгтээ таьсан. Үүний үр дүнд манай ямаа эрлийзжин, сүүний гарц 3 дахин нэмэгдэж 600-800 гр болж өссөн.
Улмаар гишүүнээ нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн гишүүдийн орлогыг нэмэгдүүлэх, сүү сүүн бүтээгдэхүүнээр орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангах. 2013 оноос эхлэн бусад аймаг орон нутагт туршлага судалж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшируулан ямааны сүүний Сүүн ааруулыг хийж эхэлсэн ба энэ бүтээгдэхүүнээрээ олонд танигдан бренд бүтээгдэхүүн болгох зорилготой ажиллаж байна.
- хадлан хадах тэжээл үйлдвэрлэл
- сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
- Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах
Өөрийн байртай болох, хоршооны тухай мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэх, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх идэвхижүүлэх, гишүүдийг өөрийн чиглэлийн үйлдвэрлэл явуулахад шаардлагатай чадамжийн сургалтанд хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Давуу тал: -Байгуулагдаад олон жил болж байгаа.
- Орон нутагт танигдсан, туршлагатай
Сул тал:
- Санхүүгийн эх үүсвэр дутмаг байна.
- Өөрийн байргүй, тоног төхөөрөмж хангалтгүй /сүүний цехийн тоног төхөөрөмж ком/
2007 онд төвийн бүсийн үзэсгэлэн худалдаанд оролцож "Шимт тэжээл"-ээр шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн, 2013 онд төвийн бүсийн үзэсгэлэн худалдаанд оролцож малчны ажлын хувцасаар 2-р байр, орон нутагт зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанаас 2013 онд сүү, сүүн бүтээгдэхүүнээр 1-р байр, 2008 онд хэрэглэгчидийн анд хоршоогоор тус тус шалгарсан.
байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй
Манай хоршоо нь нутаг дэвсгэрээрээ ойролцоо байдлаар хээнций, алтантэвш гэх мэт хадлан тэжээл, сүү сүүн бүтээгдэхүүн, малын үржлийн алба. сүүний ферм, гахай тахианы мах боловсруулах чиглэлээр дотроо бүлгийн зохион байгуулалтайгаар орж ажилладаг.
Татвар төлдөг, холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн бренд бүтээгдэхүүний орон нутаг төдийгүй гадаад зах зээлд гаргах зорилготой ажиллаж байна. Өөрийн байртай болж үйл ажиллагаагаа өргөжүүлж, гишүүдийн малын гаралтай бүтээгдэхүүнийг өөрийн нэрийн дэлгүүрээр борлуулах зорилттой ажиллаж байна.
Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 4-р баг Тэвш
282318: Ажлын хувцас "малчны ажлын хувцас"
- Ажлын хувцасны зориулалтын матералаар хийгдсэн малчин загварын ажлын хувцас
- бороо нэвтрэхгүй хөнгөн
-Мотоцикло дээр өмсөж явахад салхи, нэвтрэхгүй шороо татахгүй хувцас хамгаална.