ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

БЭБМОН

Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 12-р баг, Цамбагарав эсба 80айл 22 тоот

99435441

Nansa106@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2011 онд  анх Хэнтий аймгийн брэнд бүтээгдэхүүн болох ёохор талхны  технологийг тоног төхөөрөмжийн хамт худалдаж аван үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнээс хойш  нэр төрлөө олшруулан 5-н төрлийн талх үйлдвэрлэж байна.  Одоогоор нийт 8-н ажилтайнтайгаар үйл ажиллагаа явуулж 5-н төрлийн талх үйлдвэрлэн Ховд аймгийн 17  суманд нийлүүлж байна.  Цаашид бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, хар болон хөх тарианы, бүхэл үрийн гурилаар талх үйлдвэрлэж орон нутгийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд байна.

Эрхэм зорилго

Орон нутгийн хэрэглэгчдэд өглөө бүр шинэхэн талх хүргэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хүнсний үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ёохор талхийг ховдод нутагшуулж "Ховдийн брэнд" бүтээгдэхүүн болгох Аймгийн төвийн болон сумдын хэрэгцээг хангана.  Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид бүтээгдэхүүнээ шинжлүүлж, Стандарт хэмжилзүйн хэлтсээс Тохирлын гэрчилгээ хэрэглэх эрх авсан.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Нийт 8-н ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Цаашид ажлын байраа хадгалж, өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Байгуулагдсан цагаасаа эхлэн  Буриад талхыг зах зээлд нийлүүлдэг анхдагч 

Сул: Өөрийн байргүй

Аюул: Гэнэтийн цахилгааны саатал

Боломж: Бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, хар болон хөх тарианы, бүхэл үрийн гурилаар талх үйлдвэрлэх

Гаргасан амжилт

Хамтран ажилладаг төрийн байгууллагаас өргөмжлөл болон талархал авч байсан. 2012-2016 оны аймаг, орон нутгаас зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаануудад тогтмол амжилттай оролцож шилдэг бүтээгдэхүүний шагналыг 2014,2015,2016 онуудад  авч байсан 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд халгүй эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Үйлдвэрийн өөрийн  байртай болохоор зорьж газрын асуудлаа шийдвэрлэхээр судлаж байна. Аймгийн сумын бүтээн байгуулалтын ажилд тогтмол оролцдог 

Компанийн нийгмийн хариуцлага

Өөрийн ажилчдын нийгмийн асуудлын шийдвэрлэж байна. Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран асрах хүнгүй 2 хүүхдийг  иж бүрэн хувцасласан. Мөн амьжиргааны түвшин доогуур 5-н айлд хүнсний тусламж үзүүлсэн. 

Ирээдүйн зорилт

Бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, хар болон хөх тарианы, бүхэл үрийн гурилаар талх үйлдвэрлэж аймгийн хэрэглэгчдэд нийлүүлэх

Байгууллагын хаяг
Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 12-р баг, Цамбагарав эсба 80айл 22 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Пүрэвээ 99435441 Nansa106@gmail.com
Талх Талх Талх
234300: Талх "Ёохор талх"

Улаан буудайн дээд гурилаар 5-н төрлийн талх үйлдвэрлэж хэрэглэгчдэд шинээр нь хүргэж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ