ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Үр жимс

Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 5-р баг, Буянт тариалангийн 01

99265533

vrjims@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Компанийн нийгмийн хариуцлага

Хоршоо нийгмийн хариуцлагаа ухамсарлан Ховд аймагт нийт 24.0 мянга орчим суулгац үнэгүй суулгасан. Мөн хоршооны ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн 1 ажилтанаа гэртэй болгосон. Мөн 2 хүүхдийн их сургуулийн төлбөрийг төлдөг. Мөн аймгийн цэцэрлэгүүдэд зөвхөн 2015 онд 80 литр чацарганы шүүс хандивласан.

Ирээдүйн зорилт

Брэнд  шилдэг бүтээгдэхүүнийг гадаадад гаргах, экспортлох, ажлаа байраа нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилт дэвшүүлж байна.

Түүхэн замнал

Үр жимс хоршоо 1999 онд анх байгуулагдаж 10 ажилтантай, 35 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Манай хоршоо жил бүр 280-320 мянган ширхэг улиас, сухай, бургасыг мөчрөөр, шар хуас, хайлаас чацаргана, үхрийн нүд, монос, гүйлсийг үр, мөчрөөр 50-150  мянган ширхэг үржүүлэн тариалдаг. Манай хоршоо жил бүр Монгол улсын Засгийн газрын "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөр, ойжуулалт байгалийн сэргэн ургалтанд туслах ажилд тарьц стандартын дагуу нийлүүлж тариалдаг. Мод үржүүлгийн талбайд 2,1 сая тарьц суулгацын нөөцтэй, баруун бүс нутгийн хэмжээнд навчит модны тарьц суулгац бойжуулах ажилд тэргүүлэх хэмжээнд ажиллаж байна. Мөн аймаг сумын ажилгүй иргэдэд мод бут, жимс жимсгэнэ тариалах аргачиллаар сургалт зохион байгуулж ажилладаг. Жил бүр талбайгаасаа чацаргана, үхрийн нүд хураан авч үйлдвэрийн аргаар боловсруулан чацарганы цэвэр шүүс, үхрийн нүдний шүүс зэрэг экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай хоршоонд байгаль орчны гавъяат ажилтан 1, улсын тэргүүний тариаланч 1, дэлхийн шилдэг фермер 1 ойн тэргүүлэгч ажилтан 1, байгаль орчны тэргүүний ажилтан 2, ХАА-н тэргүүний хоршоологч 2 ажиллаж байна.

Эрхэм зорилго

Хоршоо байгаль орчинд ээлтэй бодлого явуулах, навчит модны суулгац бойжуулах, жимс жимсгэнийг ногоон мөчрөөр үржүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Мод үржүүлэг, жимсний тод тариалалт, жимс боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Мод үржүүлэгийн ажил бол мэргэшсэн хүмүүс ажиллах шаардлагатай байдаг тиймээс ажиллах хүчнээ жил бүр сургалтанд хамруулж чадавхижуулж мэргэшүүлэн ажиллуулна.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Түүхий эдээ өөрөө тариалдаг

Сул тал: Гадаадад гарцгүй

Аюул: Хортон шавьжны нүүдэл дайрах

Боломж: Бүтээгдэхүүнээ гадаадад гаргах

Гаргасан амжилт

Тус хоршоо нь Ховд аймгийн тэргүүний хоршоо, ХАА-н Үндэсний холбооны тэргүүний хоршоо,
Монгол улсын тэргүүний хоршоо юм. Захиралаар нь Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан Д.Цэндсүрэн ажилладаг.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчныг нөхөн сэргээх мод тариалах, үржүүлэх ажлын хийдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Ховд аймагт нийт 60,0 мянган ширхэг мод үржүүлж байгууллагууд болон ард иргэдийн захиалгаар нийлүүлдэг.

Байгууллагын хаяг
Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 5-р баг, Буянт тариалангийн 01
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Цэндсүрэн 99265533 vrjims@yahoo.com
Жимсний чанамал
215202: Жимсний чанамал "Чацарганы шүүс"

Чацарганы цэвэр шүүс нь хүний биеийн дархлааг сайжруулдаг витамин С, К, D,Е-ээр баялаг бүтээгдэхүүн юм. 0.5 литр чацарганы шүүсийг  3-4 л усанд найруулж ууна.

Жимсний чанамал
215202: Жимсний чанамал "Чацарганы тос "

Чацарганы тос хүний биеийн шарх, түлэгдэлт, хөлдөлт, вирусын гаралтай өвчнүүдэд хэрэглэгддэг бүтээгдэхүүн юм. Манай бүтээгдэхүүн эко бүтээгдэхүүн батламжтай, Монгол улсын Үндэсний Тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг 6 нэрийн бүтээгдэхүүн дээр авсан.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ