ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Шарын гол ХК

Дархан-Уул аймаг Шарынгол сум 3-р баг, Санжинт өөрийн байранд

99085676

batbaatar@sharyngol.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Шарын голын нүүрсний ил уурхай нь Хэнтийн нурууны салбар Дархан уулын өвөрт далайн түвшинөөс дээш 920 м-ийн өндөрт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт орших бөгөөд Улаанбаатар хотоос 240 км, Дархан хотоос 50 км-ийн зайтай оршино. Шарын голын уурхай нь Улаанбаатар Дархан хоттой төмөр зам, авто замаар холбогдсон. Дарханы эрчим хүчний системтэй 110 кв-ийн шугамаар холбогдсон.          

Уурхай нь карьер, үйлдвэрийн талбай инженерийн барилга байгууламж төмөр замын болон авто бульдозерийн овоолго, ус шүүрүүлэлтийн гүний уурхай зэрэг үндсэн хэсэг объектуудаас бүрдсэн 1826.18 га лицензийн талбайд байрласан.

Шарын голын нүүрс нь хүрэн нүүрснээс чулуун нүүрсэнд шилжих үеийн нягт бат бэх барьцалдсан хар өнгийн агаарт сайн хадгалагддаг өөрөө шатамхай нүүрс бөгөөд Б-3 маркад хамаарна.

      Нүүpсний ууpхайн баpилга байгууламжийг ЗХУ (хуучин нэpээp) -ын техник эдийн засгийн тусламжтайгааp баpьж байгуулан 1965 оны 4-p саpын 6-нд жилдээ 1.1 сая тонн нүүpс олзвоpлож , 5.0 сая шоо метp хөpс хуулах хүчин чадалтайгааp анх ашиглалтанд оpуулсан байна. 1981 оноос хүчин чадлыг өpгөтгөн жилдээ 10000 мян.шоометp хөpс хуулбаpлан, 2000-2500 мян. тн нүүpс олбоpлохооp шинэ техник тоног төхөөpөмжүүдийг сууpилуулсан. Хувьцаа  эзэмшигчдийн 1995 оны 1-p саpын 21-ний өдpийн хуpалдаанааp 723,138.9 мянган төгpөгийн дүpмийн сантайгааp  “Шаpын гол”  ХК болон зохион  байгуулагдсан юм.                          

Нийт хөpөнгийн 80 хувь буюу 578,511.1 мянган төгpөгийн хөpөнгийг төpийн өмчийн хаpъяалалд  үлдээж 20 хувь буюу 144,627.8 мянган төгpөгийн хөpөнгөнд ноогдох 1 446 278 шиpхэг хувьцааг хөpөнгийн биpжээp  аpилжаалуулсныг 3738 хувьцаа эзэмшигч худалдан авч тус компаний хувьцаа эзэмшигчид болцгоосон билээ. Ингэж тус ууpхай нь хувьцаат компани болон өөpчлөн зохион байгуулагдсанааp удиpдлага, зохион байгуулалтын хувьд ч эзэмшигчдийн бүтцийн хувьд ч өөpчлөгдсөн юм. Улмаар төрийн өмчийн компаний үнэт цаасыг 2003 оны 11 дүгээр сард дахин хувьчилж, түүний өмчлөл  хувийн эзэмшилд 100% шилжсэн. 2011 онд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 27-р тогтоолоор тодорхой хэмжээний энгийн хувьцааг нэмж гаргасан юм.  

Өнөөдөр 10,170,292 ширхэг хувьцааг 1055 хувьцаа эзэмшигч эзэмшиж байна.  “Шарын гол” ХК-ийн хувьцаа нь “Би Ди Сек”, “Нейшнл Секюритиз”, “Булган брокер” зэрэг брокер диллерийн компаниудад төвлөрсөн байна.           

Тус ууpхай нь ил аpгааp ашиглалт явуулдаг , манай улсын  нүүpсний томоохон үйлдвэpүүдийн нэг бөгөөд Улаанбаатаp , Эpдэнэт , Даpхан , Сэлэнгэ зэpэг аймаг, хот , заpим сум, үйлдвэp аж ахуйн төвүүдэд түлш нийлүүлэх үндсэн үүpгээ байгуулагдсанаас хойшхи бүх хугацааны туpшид  бүpэн биелүүлж ирсэн билээ. Тус ууpхай нь төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед ОХУ-д үйлдвэpлэгдсэн 2 СБШ-2ООН 9 ЗСБШ-200-60, СБP-160 маpкийн өpмийн машин , 4-10 шоо метpийн багтаамж бүхий шанагатай ЭКГ-4У, ЭКГ-5А, ЭКГ -8И , ЭШ-6/45, ЭШ-10/70 маpкийн гинжит болон алхагч экскаватоpууд , 1000-1100 моpины  хүчтэй ТЭМ-I, ТЭМ-2 маpкийн илчит тэpэг , 60-105.0 тоннын даацтай 7ВС-60, 2ВС -105 маpкийн вагон самосвалууд, 27-40 тоннын даазтай Белаз-540, Белаз-548 маpкийн автосамосвалууд, ДЭТ-250 , Т-170 маpкийн бульдозеp зэpэг уулын хүчиpхэг техник тоног төхөөpөмжүүдийг үе  шаттайгааp нэвтpүүлж үйлдвэpлэлийнхээ үйл ажиллагааг явуулж  иpсэн юм.              Хаpин улс оpон зах зээлийн эдийн засгийн хаpилцаанд шилжсэн ба уул уурхайн шинэ дэвшилтэт техникүүд бий  болж гадаад харилцаа өргөжсөнөөр

1992 оноос эхлэн Япон улсад үйлдвэpлэсэн “Коматцу” маpкийн бульдозеp, Англи -Хятадын хамтаpсан үйлдвэpийн “ Теpекс” маpкийн өөpөө буулгагч өндөp даацын автомашин, АНУ-ын катоpфилеp пүүсийн  6 шоометp шанаганы  багтаамжтай авто ачигч, 769 D маpкийн 40 тоннын даацтай  КАТ автосамосвал , БНХАУ-ын 19 тн-ын даацтай HOVA автосамосвал, дугуйт бульдозеp , авто гpейдеp зэpэг оpчин үеийн өндөp чадамжтай техникүүд ашиглах болсон юм.             Сүүлийн жилүүдэд DOOSAN фирмийн 3.2 м3 шанаганы багтаамжтай экскаваторууд, 60-65 тн-ын даацтай автосамосвал зэрэг тоног төхөөрөмжүүдээр техникийн шинэчлэл хийж байна. Компанийн шинэчилсэн бизнес төлөвлөгөөг батлан, төлөвлөгөөний дагуу уурхайн эзэмшлийн талбай дахь нөөцийг олон улсын стандартын дагуу шинэчлэн батлахын тулд ЖОРК нөөцийн програмыг хэрэгжүүлсэн ба үүний үр дүнд 23,2 сая тонн-оор тооцогдож байсан уурхайн нийт нөөцийг 373,8 сая тонн хэмээн шинэчлэн тогтоосон юм. Мөн 2015 онд жилдээ 600.0 мянган тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

Эрхэм зорилго

Газрын баялагийг гүн  боловсруулж бүтээмж,  бүтээгдэхүүний чанар, харилцагчийн хэрэгцээг эрхэмлэнэ.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

- Чулуун нүүрс олборлон Дархан, Эрдэнэтийн ДЦСтанц болон гэрээт байгууллага, компаниудад нийлүүлдэг.

- Нүүрс баяжуулж, угаах

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Хүний нөөцийн бодлого :

     Компанийн хөгжил, техник технологийн дэвшилтэй уялдуулан, ажиллах хүчний хэтийн хэрэгцээг тодорхойлж  шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнээр хангах ,  хүний нөөцийн урсгал хөдөлгөөнд дүн шинжилгээ хийн ажил үүргийн давхардалыг багасгах , ажилчдын ур чадвар мэргэжлийн төвшинг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах урамшуулалын арга хэмжээг зохион байгуулах бодлогыг баримтлан ажиллаж байна.

Компанийн бүтэц зохион байгуулалт:

     Компани нь 7 хэлтэс, 13 хэсэг, 5 алба мөн төлөөлөгчийн газар гэсэн бүтэц зохион байгуулалттай.Нийт 455 үндсэн ажилтантай бөгөөд 2015 оны дөрөвдүгээр улиралд 75 түр орон тоо шинээр нэмэгдүүлж ажилласан байна.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал

-        Уг бүс нутагт Шарын голын уурхайгаас өөр нүүрсний уурхай байхгүй.

-        Мөн нүүрсний чанарын үзүүлэлтээр Таван толгойн нүүрсний дараа орох бөгөөд 2-р зэргийн чанар бүхий илчлэг өндөртэй нүүрс гаргадаг.

-        Монгол улсын ууган уурхай гэдэг утгаараа ажилчдын ур чадвар бусад уурхайтай харьцуулбал өндөр.

-        Мөн дэд бүтэц сайн хөгжсөн, Дархан, Улаанбаатар, Эрдэнэт хотуудтай авто болон төмөр замаар холбогдсон нь ажилчдын ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлсэн болно.

Сул тал

-        Бүтээгдэхүүний үнэ Засгийн газраас хараат, зах зээлд боломжийн үнэ өртгөөр борлуулж чаддаггүй, эдийн засгийн үзүүлэлтүүд ихэнх үед хасах баланстай байдаг.

-        Үйлдвэрлэлд нэн гаардлагатай сэлбэг материалын олдоц ховор, үнэ өндөр байдаг.

Аюул заналууд

-        Төрөөс нүүрсний үнийг хязгаарлаж байгаа нь компанийн зардлын гол хувийг эзлэх цахилгаан, шатах тослох материалын үнийн өсөлтийг нөхөж чадахгүйд хүрч компани цаашдын хэвийн ажиллагаанд хүндрэл учруулдаг.

-        Валютын ханшны өсөлтөөс хамааран компанид алдагдал үүсдэг.

-        Цахилгаан станц болон бусад байгууллагуудад өгсөн нүүрснийхээ мөнгийг авч чадахгүй өрийн сүлжээнд ордог

-        Татварын дарамт

Боломж

-        Нүүрс олборлолтын хэмжээг хангахуйц хөрс хуулах, техник технологийн шинэчлэл сүүлийн үед ихээр хийгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа

-        Нүүрс гаргах хэмжээ жил бүр өсч байгаа

-        Нүүрсний чанарыг сайжруулж нүүрсээ баяжуулж байгаа бөгөөд борлуулалтын орлого нэмэгдэх боломжтой.

-        Олборлох баялгийн нөөц ихтэй учир зах зээлд өрсөлдөх боломжтой

-        Чанартай нүүрс олборлодог учир эрэлтийн мэдрэмж ихтэй

-        Гэрээгээр борлуулалт хийдэг тул бүтээгдэхүүн заавал борлогдоно

-        Үйлвэрлэлдээ хэрэглэдэг техникийн чадвар сайн

 

Гаргасан амжилт

2001, 2002, 2003, 2004, 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015 онуудад “Шарын гол” ХК нь Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулан явуулдаг “Үндэсний ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр, 2009, 2010, 2011 онуудад “Найдвартай татвар төлөгч байгууллага”, “ENTREPRENEUR-2010, 2011”-д “Шилдэгийн шилдэг байгууллага”, 2011 онд Дархан-Уул аймгийн “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллага, 2010 онд “Хамгийн хамгийн ил тод байдлыг эрхэмлэгч хувьцаат компани”, 2012 онд НДЕГазраас “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллага, 2013 онд Уул уурхайн яам, АМГазраас “Шилдэг хөрөнгө оруулагчтай байгууллага” 2013 онд “Entrepreneur-2013”  Санхүүгийн шилдэг менежменттэй байгууллага”, 2013 онд Монголын нүүрс ассоциациас Шилдэг компанийн засаглалтай ХК-иар шалгарч байсан билээ.

2015 онд “Уул уурхайн салбарын оны онцлох энтрепренер”-ээр шалгарснаас гадна Шарын голын уурхай үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан байна.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Уурхайд тэсэлгээний болон машин механизмын үйл ажиллагааны дүнд их хэмжээний тоос үүсэх бөгөөд тоосжилтыг дарах, аюулгүй ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний цооног, хуурайшилт ихтэй нүүрсний мөргөцөгт цооног, уурхайн авто замыг усаар шүрших мод тарих зэрэг тоосжилтыг багасгах ажил хийгддэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг 2014 оноос угсралтын ажил нь эхэлж угаах үйлдвэрийн бүтээн босголтын ажлыг 2015 оны 4-р сард хийж дуусган 6-р сарын 17-нд үйлдвэрийн нээлтээ хийсэн.

Компанийн нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлагын хүрээнд доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Шарын гол сумын ард иргэд нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлсэн.
  • Шарын гол суманд шинээр байгуулагдсан цэцэрлэгт хүүхдүүдийн урлагийн хөгжилд зориулан хөгжим хандивласан.
  • Дархан-Уул аймгийн асрамжын “Энэрэл” төвд номын сангийн тохижуулалтанд 2,0 сая төгрөгийн тусламж үзүүлсэн.
  • Дархан-Уул аймгийн амжиргааны доод төвшиний ахмадуудад нүүрсний буцалтгүй тусламж үзүүлсэн.
  • Мэргэжлээс шалтгаалах өвчлөлтөөс шалтгаалсан нөхөн олговорын 10 хүний өргөдөл гомдолыг шийдвэрлэж 36.0 сая төгрөгийн тусламж, нөхөн олговорыг олгосон.
  • Ажиллагсдын буцалтгүй тусламж хүссэн 24 хүний өргөдөл гомдолд 13.9 сая төгрөг.
  • Ахмад уурхайчидаа Цагаан сараар хүлээн авч 18,3 гаруй сая төгрөгийн гарын бэлэг гардуулсан.
Ирээдүйн зорилт
Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Шарынгол сум 3-р баг, Санжинт өөрийн байранд
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Батбаатар 99085676 batbaatar@sharyngol.mn
Хүрэн нүүрс Хүрэн нүүрс Хүрэн нүүрс
110300: Хүрэн нүүрс "хүрэн нүүрс"

Шарын Гол ХК-ийн олборлон борлуулж буй нүүрс нь ичлэг өндөртэй, 0-50 мм, 50-300мм-ийн фракцтай, эрчим хүчний болон технологийн нүүрс юм. Шарын Гол ХК нь бүтээгдэхүүний чанарт тогтмол анхаарч өөрийн нүүрс шинжилгээний лаборатори болон бусад мэргэжлийн лабораторуудад нүүрсний дээжийг тогтмол шинжилдэг болно. 2016 оны 1-р сарын 21-нд АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторид 0-50мм болон 50-300мм-ийн фракцтай нүүрсний дээжинд шинжилгээ хийлгэсэн ба уг шинжилгээний дүнгээр 0-50мм-ийн нүүрс 4,298 Ккал, 50-300мм-ийн нүүрс 4,528 Ккал илчлэгтэй гарсан. 

berau-coal-banner-largeoct_2012.jpg

Шарын Гол ХК нь хэрэглэгчидийн тоог нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх үүднээс 2014 онд Англи улсын Дерек Парнаби ХХК-ийн жилдээ 600,000тн нүүрс баяжуулах хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийг (НБҮ) худалдан авах ажлыг эхлүүлсэн. 2014 оны 4-р улиралд тус үйлдвэрийн угсралтын ажлыг Австрали улсын JPCM компанитай хамтран компанийн үйлдвэрийн талбайд эхлүүлсэн бөгөөд 2015 оны 5-р сард НБҮ-ийн нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Тус үйлдвэр Монгол улсын хойд бүс нутагт баригдсан анхны бөгөөд одоогын байдлаар цорын ганц нүүрс баяжуулах үйлдвэр билээ. НБҮ ашиглалтанд орсоноор Шарынголын илчлэг өндөртэй, байгалийн механик хольцгүй цэвэр нүүрсийг гадаад зах зээлд гаргах боломж бүрдсэн. 2015 оны 6-р сард болсон Business Summit 2015 арга хэмжээний үеэр Шарын Гол ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батбаатар болон Монгол-Солонгосын хамтарсан тээврийн компани болох "Монгол Саммок Шипинг" ХХК-ийн Гүйцэтгэх захирал ноён Ли Руан Хэй нар НБҮ-ийн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах туршилтын тээвэр хийх санамж бичигт гарын үсэг зурсан билээ.   

Үйлдвэрээс гарч буй баяжуулсан нүүрс нь 12,5-100мм-ийн фракцтай ба экспортын борлуулалтыг эхлүүлэх боложийг бидэнд олгож байна. 

НБҮ-ийн бүтээгдэхүүний чанар: Ккал - 6137

                                                 Үнс - 11%

                                                 Чийглэг - 6,29% 

* ALS Group лабораторид шинжлүүлсэн дээжийн үр дүн. 

Шарын Гол ХК нь жилдээ 2,5 сая.тн нүүрс олборлон борлуулах хүчин чадалтай ба дотоодын болон гадаад зах зээлийн эрэлт их байгаа тул олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бид шинэ олборлолтын талбай болох Шаазгайтын хэсгийг ашиглах зөөвшөөрлөө авсан ба тун удахгүй хөрс хуулалтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. 

 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ