Анх комбинатын барилгын суурийг тавьсан 1978 оноос түүх бичигдэн Үйлдвэрлэл худалдааны “Эрдэнэт хивс” ХХК 1981 оны 10 сард ашиглалтанд орж, анхны үйлдвэрлэлийн гараагаа “Сэлэнгэ” хивсээ урлаж эхэлснээс хойш 35 жилийн турш бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч компани юм.
1992 оны 7 сард Монгол улсын засгийн газрын №99 тогтоолоор Үйлдвэр худалдааны “Эрдэнэт” Хувьцаат компани, 2010 онд Хязгаарлагдмал хариуцлагатай компани, “Эрдэнэт хивс” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Натурал Текстал Групп” ХХК болон өөрчлөн зохион байгуулагдаж, бүрэлдэхүүндээ “Эрдэнэт хивс” ХХК, “Эрдэнэт текс” ХХК, “Эрдэнэт кашмер” ХХК, “Орхон Инженеринг Менежмент” ХХК зэрэг компаниудыг багтаан үйл ажиллагаагаа явуулж байна.
ИНЖЕНЕНРИЙН ШИЙДЛИЙГ
МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГОТОЙ ХОСЛУУЛАН
ОЛОН УЛСАД ТАНИГДАХУЙЦ КОМПАНИ БОЛНО.
Тус компани нь 1981 оноос хойш үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар байгаа билээ. 2014 онд "ОРХОН ИНЖЕНЕРИНГ МЕНЕЖМЕНТ" ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна. Сэлбэг эд ангийг үйлдвэрлэдэг механик цех, эрчим хүч тээврээр ханган үйлчилдэг цахилгаан, дулаан, электроник, дотоод тээврийн цехүүд, автограж, ажилтнуудын гуанз, бугат амралтын газар, цехийн эмнэлэг, бялдаржуулах кабинат зэрэг туслах үйлдвэрлэл үйлчилгээний цех нэгжүүд тус тус ажилладаг. тус компани нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
- Жилдээ 8247 ширхэг 49,2 сая төгрөгийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэж байна.
- 0.4/6кв –ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ - /Категори код 03.2.1/
- 115-250°С температуртай, 0,7-16,0 кг х/см2 даралттай даралтад савны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ /Категори код 03.4.1/
- 115-250°С температуртай, 0,7-16,0 кг х/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ /Категори код 03.5.1/
- Туршилт тохируулгын ажил үйлчилгээ (Хоёрдогч комутацийн ажлууд болон хэмжилт туршилт туршилт тохируулгын бүх төрлийн ажлууд) /Котегори код 03.6/
- Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
- Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
- Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кВ хүртэл/ угсралт
Манай компани нь "Эрдэнэт текс" ХХК, "Эрдэнэт хивс" ХХК, Эрдэнэт кашмер" ХХК-иудад цахилгаан эрчим хүч, уур ус, барилгын гадна, дотно засал чимэглэл,автобус, машин техник хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг ба машин тоног төхөөрөмжийн эд ангийг үйлдвэрлэн нийлүүлж байна.
Цахилгаан электроникийн цех нь үндсэн болон туслах үйлдвэр, аж ахуй нэгжийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангадаг. Анх 30 ажилтантай байгуулагдаж байсан. 5 дэд станциас салбарласан. 100 гаруй хуваарилах щит, шугам сүлжээ, цахилгаан байгууламжийн найдвартай ажиллагааг хариуцахаас гадна үйлдвэрийн 270 гаруй тоног төхөөрөмжийн цахилгаан электроникийн засвар үйлчилгээг хариуцан жилдээ 4500,000 квт/цаг эрчим хүчийг хэрэглэгчдээ хүргэж байна. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг автоматжуулах дэвшилтэт технологи нэвтрүүлснээр жилд 25 сая төгрөгийн цахилгаан эрчим, хүч хэмнэх боломжийг бүлдүүлж байна. Мотор ороох тасгийнхан 0,12-55 квт хүчин чадалтай 100 орчим моторыг жилдээ ороон засварлаж байна. Кип автоматикийн холбооны хэсэг нь хянах хэмжүүр, автоматикийн технологийн дамжлагын болон уур ус, дулаан зарцуулалт цулын хэмжүүрүүдийг хянаж ажиллахын зэрэгцээ баталгаажуулна. Жилдээ 480 ширхэг хэмжих хэрэгслийн засвар үйлчилгээ, тохируулгыг хянаж ажиллдаг. Дотоод холбооны тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж бага оврын “Панасоник-ПК-Т-336” тонн станц суурилуулснаар дотоод сүлжээний 130 хэрэглэгч чанартай үйлчилгээ үзүүлж байна.
Дулааны цех: Хотын дулааны цахилгаан станцаас уур ус, дулааны эрчим хүчийг хүлээн авч өөрсдийн инженерийн шугам сүлжээгээр дамжуулан компанийн үйлдвэр, цех, тасаг нэгжүүдийг үйлдвэрийн нөхцөл, шаардлагад нийцсэн параметртэй эрчим хүчээр тасралтгүй хангаж байна. Цэвэр болон зөөлрүүлсэн ус дамжуулах насосны станц, хими ус цэвэрлэгээний байгууламж компрессор станц, ширхэгт материал барих болон үйлдвэрийн технологийн бохир усанд анхан шатны цэвэрлэгээ хийх байгууламж, уурын төв зангилаа, ус халаах ба түгээх насосны станц, усан сан, дулааны узелүүдийг хариуцан ажилладаг. Жилдээ технологийн хэрэгцээнд 32000 шоо дөрвөлжин метр зөөлөрсөн ус бэлтгэж, 28480 шоо метр технологийн хаягдал бохир усанд цэвэрлэгээ хийж, 40400 шоо метр хийн үйлдвэрлэл, 6600 ккал уур түгээж, халаалтын хугацаанд 4000 Гкал орчим дулаанаар хангадаг
.
“Байгаль орчныг хамгаалах” ажлын төлөвлөгөөг гаргаж орон нутгийн БОГ, МХГ-ын удирдлага, мэргэжилтнээр хянуулж баталгаажуулан төлөвлөлтийн дагуу ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.Үүнд:
I .Ус бохирдол
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, түүний өөрчлөлт хэлбэлзлийг тогтоох, дүгнэлт гаргах болзошгүй ослоос сэргийлэх зорилгоор УЦУОШ-ний албатай “Байгаль орчны шинжилгээний ажлын гэрээ” байгуулж хуваарийн дагуу технологийн бохир усанд 12 үзүүлэлтээр 3 удаа, хөрсөнд 5 үзүүлэлтээр 1 удаа, агаарт 3 үзүүлэлтээр 2 удаа тус тус шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжилгээний дүнгээр байгууллагын орчны хөрс, агаар, ус стандартын дагуу зөвшөөрөгдөх агууламжинд байгаа нь тогтоогдсон.
- Шинэ ноос угаах шугамыг суурилуулснаар Ноос угаасан технологийн бохир усны урьдчилан тунгаалт хийгдэж, лаг /өтгөн/ хэсгийг шууд гадагш гарган тусгай зориулалтын машинаар ачилт хийх боломжтой болсон явдал нь цэвэрлэх байгууламжийн бохирдлыг эрс багасгаж, ачааллыг бууруулснаар байгаль орчинд ээлтэй технологи болж чадсан.
- Компанийн технологийн бохир усны цэвэрлэх байгууламжийн агаар үлээгчийг шинэчилж, гадна хэсэгт нь агаар тусгаарлагч сорох төхөөрөмж болон зайлуулагч яндан суурилуулж битүү болгож дээвэрлэн, бохир уснаас ялгарах үнэрийг багасгаж, орчны бохир агаарыг цэвэршүүлсэн үр дүнтэй чухал ажил болсон.

- Хөрсний бохирдол:
- Байгаль экологийн аюулгүй байдал, орчны эрүүл ахуйд хяналт тавих зорилгоор компанийн дотоод ажиллагаанд мөрдөх доорхи журмуудыг байнга шинэчлэн өөрчлөн боловсруулж мөрдөж байна. Үүнд:
- “ Хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх тэдгээрт тавигдах шаардлагыг зохицуулах”
- “Үйлдвэр, хэлтсийн цех, тасгийн ариун цэвэр, эмх цэгцийг ханган ажиллах”
- Үйлдвэрийн орчин болон орон сууцны хорооллын талбайд 12227 мод, бут тарьж, 10895м2 талбайн мод бутыг хортон шавьжнаас хамгаалж, 3850м2 талбайг зүлэгжүүлсэн.

- Компанийн урд байрлах 4356,5 м2 талбайг зүлэгжүүлж, 253,8 м2 талбай, 235 м суваг, 115м2 мандалд цэцэг тарьж, 238 гаруй тасалгааны цэцгүүдийг тарьж ургуулсан.
- Орхон аймгийн Боловсрол соёлын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК- ийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамтран зохион байгуулсан “Цэцэгт ногоон байгууламж” –тай аж ахуйн байгууллага уралдаанд оролцож II байранд шалгарч, мөнгөн шагналаар шагнагдсан.
- Гадна талбай болон тасалгаанд цэцэг тарих технологи, арчилгааны талаар УБ хотын “Хайтан” клубын тэргүүнийг урьж сургалт зөвлөгөө авсан.
- Хотын оршин суугчид болон үйлдвэрийн ажилтнуудын ая тухтай аялан зугаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бий болгох “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулах талбайд шав тавих үйл ажиллагаа зохион байгуулж Агч мод , Монос, өрөл, тэхийн шээг зэрэг нэрийн мод тарьсан.
- Ажлын байрны эрүүл ахуйг сайжруулах, тоосжилтыг багасгах зорилгоор цех, хэлтэс тасгийг цэцэгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлж, 100 гаруй цэцэг, ногоон ургамал тарьж ургуулсан.

- 460м урт үерийн усны сувагт чулуу, хог, шороогоор дүүрсэн байсныг цэвэрлэж шороог зөөж зайлуулах, сэргээн засварлахад 8,9 сая. төг зарцуулсан.
- Үйлдвэрийн орчны 49.5 м2 зам, ухагдсан газрыг тэгшилж зассан. Мөн үйлдвэрийн барилгын баруун болон урд талын үерийн 1102м сувгийн хуримтлагдсан шороог гаргаж цэвэрлэсэн.

- Компанийн барилгаас 50.0 метр орчмын талбайн хог, зэрлэг ургамлыг түүж цэвэрлэн зайлуулахад 1.9 сая төгрөг зарцуулсан ба компанийн эргэн тойронд 100.0 метр хашааг шинээр барьж засварласан.
- “Цэвэр, орчин, аюулгүй ажиллагааг бүрдүүлж эрүүл мэндээ хамгаалцгаая” сэдэвт “AСТ” зохион байгуулж уралдааны биелэлтийг сар бүр дүгнэж ажилласнаар ажиллагсдын идэвхи санаачлага, эмх цэгц, ажилдаа хандах хандлага сайжирч ХАБЭА-н дүрэм, журмын талаархи мэдлэг сайжирсан.
Бид үндэсний шилдэг компанийн хувьд нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, улсын төсөвт төлөх татвараа цаг хугацаанд нь бүрэн төлж ажлын байрыг нэмэгдүүлэх, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах, ажилтнуудаа амьдралын баталгаагаар хангах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх нийгэм олон нийтийн ажилд хамруулах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, зэрэг олон ажлуудыг авч явуулсны үр дүнд 35 жилийн турш 1100 орчим байнгын ажлын байрыг тогтвортой байлгаж чадсан хамт олон юм.
Байгууллага ажилтнуудын нийгэм ахуйн хөнгөлөлт тусламж дэмжлэгийн тал дээр байгуулагдсан цагаас анхаарч байсны тод жишээ нь 25 ортой хүүхдийн ясли, 140 ортой цэцэрлэг хориод айлын орон сууц барьж ажилтнуудын амралт, туслах аж ахуйг эрхэлж ажилтнуудын хэрэгцээг хангаж байснаар харагдаж байна. Сүүлийн жилүүдэд ажилтнуудад үзүүлэх нийгэм ахуйн хөнгөлөлт тусламж дэмжлэгийн асуудлыг тусгайлан байгууллагын дотоод журам болон хамтын гэрээнд тусган хэрэгжүүлж байгаа ба Номин констракшны Өнөр хотхонд хөнгөлөлттэй нөхцлөөр зээлд хамруулж байгаа нь олон ажилтны талархлыг хүлээсэн ажил болон үргэлжилж байна.
Мэргэжлийн боловсролыг дэмжих, компанийн мэргэжилтэй ажилтны тоог нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй байнгын хамтын ажиллагаатай ажилладаг ба 2011 онд МСҮТ-ийн оюутнуудын дадлагын сургалтанд 60.0 сая төгрөгийн нэхэх, ээрэх үйлдвэрийн технологийн машин тоног төхөөрөмжийг суурилуулж өгснөөр Мянганы сорилын сан Монгол Улсын Засгийн Газраас Мэргэжлийн сургалтыг дэмжигч “Найдвартай түнш” байгууллагаар шалгаруулсан.
КОМПАНИЙН АЛСЫН ХАРАА
Дэлхийд өрсөлдөхүйц Монгол ухаан
Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг, Баянцагаан
412651: Ган төмөр хийц "Төмөр эдлэл, эд анги"