ХАТАНСҮЙХ ИМПЭКС ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА
“Хатансүйх Импэкс” ХХКомпани нь байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй өргөтгөн шинэчилж орчин үеийн дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж ирсэнээр Монголын мах, махан бүтээгдэхүүний зах зээлд өөрийн байр сууриа баттай эзэлсэн төдийгүй экологийн цэвэр монгол малын махаар нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргаж байна.
- Хиам, махан бүтээгдэхүүн
- Нөөшилсөн махан бүтээгдэхүүн
- Ясны өтгөрүүлсэн шөл
Одоогоор жилд 1000 орчим тонн мах боловсруулан 300 гаруй тонн хиаман бүтээгдэхүүн, 400 орчим тонн нөөшилсөн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд нийлүүлж байна.
Бид дотоодын хиаманы зах зээлийн 3%, нөөшилсөн бүтээгдэхүүний 40 хувийг эзэлж байна \импортын нөөшилсөн бүтээгдэхүүн ороод\
Тус компани монгол улс зах зээлийн нийгэмд шилжин орох үед байгуулагдсан хувийн хэвшлийн ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 18 жилийн турш өөрсдийн дотоод нөөц бололцоо хүчин чадлаар ажиллаж байгаа бөгөөд улсаас болон гадны ямар нэгэн хөнгөлттэй зээл тусламж хөрөнгө оруулалт авч байгаагүй боловч өөрсдийн хөдөлмөрийн үр дүнд зохих амжилтуудад хүрсэн .
2002 оноос эхлэн гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлож эхэлсэн бөгөөд одоогоор ОХУ, Иран, БНСУлсуудад бүтээгдэхүүнээ экспортлох эрх авсан бөгөөд 2014 онд БНХАУ-луу бүтээгдэхүүнээ экспортлох эрх авсан.
ТҮҮХЭН ТОВЧОО
- 1996 онд 6 ажилчинтай, Герман улсын их засварын тоног төхөөрөмжөөр хиамын үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн.
- 1998 онд “Сисси” зоогийн газар болон нэрийн барааны дэлгүүрээ нээн ажиллуулсан
- 2000 онд Герман, Австри улсуудаас орчин үеийн өндөр хүчин чадалтай хиам, консерв үйлдвэрлэх төхөөрөмжийг худалдан авч хиамны үйлдвэрлэлээ өргөтгөн шинэчилж, шинээр консервын үйлдвэрлэл явуулж эхэлсэн.
- 2001 оноос амьтны хоолны зориулалттай консерв болон нөөшилсөн махан бүтээгдэхүүнүүдийг Япон, Солонгос улсуудад экспортлож эхэлсэн.
- 2004 онд Герман,Солонгос,Австри улсуудад үйлдвэлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэн хоногт 3000 кг консервлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий хиам, консерв үйлдвэрлэх үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулсан
- 2005 оноос төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, консерв үйлдвэрлэх орчин үеийн технологи бүхий ХАСҮ\HASU\ үйлдвэрлэлийн цогцолборыг шинээр байгуулан дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэж эхлээд байна.
- 2014 оноос олон улсын Хүнсний аюулгүй байдлын НАССР тогтолцоог нэвтрүүлэх, цаашид ISO 9001,22000 нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Хэрэглэгчдийн хүсэл ташаалд нийцсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд Монгол малын махны нэр хүндийг гаргасан HASU брэнд бүтээгдэхүүнээрээ танигдан урт удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулах.
“Хатансүйх импэкс “ХХКомпанийн түүхэн товчоо
Он цагийн хэлхээс
|
Амжилт бүтээл
|
1996 онд Герман улсын их засвар хийгдсэн хуучин тоног төхөөрөмжөөр хиамын үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн.
|
|
1998 онд “Сисси” зоогийн газар, нэрийн барааны дэлгүүрээ нээн ажиллуулж эхэлсэн.
|
|
2000 онд Герман Австри улсуудад үйлдвэрлэгдсэн орчин үеийн хиам, консерв үйлдвэрлэх төхөөрөмж шинээр авч консервын үйлдвэрлэлээ эхлүүлсэн
|
2000 онд Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын Үндэсний шилдэг брэнд шагнал
|
2001 онд үйлдвэрлэл, үйлчилгээний байраа өргөтгөн 1150 м2 талбай бүхий 3 давхар барилга барьж ашиглалтанд оруулсан.
|
Хүнсний манлай үйлдвэр цол
Хар шөл бүтээгдэхүүн Ард түмний хүнс
|
2002 онд Япон улсад нохойн нөөшилсөн хоол, 2003 онд Солонгос улс руу үрхийн жигнэсэн мах нөөшилсөн бүтээгдэхүүн тус тус экспортонд гаргаж эхэлсэн.
|
2002 онд Олон улсын үзэсгэлэн худалдаанаас нөөшилсөн бүтээгдэхүүн “Экспортын шилдэг бүтээгдэхүүн” алтан медаль
|
2004 онд нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн Герман, Солонгос, Австри улсуудад үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүдээр шинэчлэн тоноглож ашиглалтанд оруулснаар 3 л багтаамжтай лаазанд хэмтэй ястай махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн шөл зэргийн олон шинэ нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэв.
|
Монгол улсын засгийн газар,МХАҮ Танхимаас олгодог ТОР 100 аж ахуйн нэгжийн шагнал
2004 онд ЕХРО – 2005 онд оролцох эрх,Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас олгодог “Шинээр гарч ирсэн шилдэг экспортлогч шагнал
|
2005 оны 12-р сард 4020 м2 талбай бүхий “Хиам, Консервын ХАСҮ” үйлдвэрийн цогцолборыг ашиглалтанд оруулсан
|
2005 онд Улсын чанарын аварга хамт олон ХХААЯамны “Улсын шилдэг хүнс үйлдвэрлэгч үйлдвэрлэгч" шагнал Онцлох 99 бүтээгдэхүүнд шалгаран Үлэмжийн чанар шагнал.
|
2008 оны 9 сард Халал аргаар бэлтгэгдсэн махыг хагас боловсруулан Иран улс руу 40 тонн махыг экспортлох ажлыг эхлүүлсэн
|
2006 онд хонины махны шөл бүтээгдэхүүн нь ард түмний хүнс бүтээгдэхүүн, Олон улсын үзэсгэлэн худалдаанаас нөөшилсөн махан бүтээгдэхүүн нь Экспортын шилдэг бүтээгдэхүүн шагнал алтан медаль, Монголын Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын Алтан Меркурий шагнал
|
2009 онд БНСУ –ын компанитай хамтран Ясны өтгөрүүлсэн шөлний үйлдвэрийг ашиглалтанд оруулсан
|
2007 онд МХАҮТанхимын шилдэг савалгаа бүхий шилдэг бүтээгдэхүүний шагнал 2008 онд Европын холбооны Asia invest хөтөлбөрөөс The international green certifikat тус тус авсан
|
2011онд Хонины ясны өтгөрүүлсэн шөлний дотоодын зах зээлд гаргаж эхэлсэн
|
2011 онд уг бүтээгдэхүүнээрээ МҮХАҮТанихмаас Байгальд ээлтэй ногоон бүтээгдэхүүн өргөмжлөл
|
2012 үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлж эрүүл ахуй ариун шаардлага ханган экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэв.
|
Монгол улсын засгийн газар, МХАҮТ хамтарсан шагнал ТОП 150 аж ахуйн нэгж шагнал №146
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2012 оны 105 тушаалаар ААА зэрэглэлийн итгэмжлэл авав
|
2013 онд байгалын цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ,химийн аргаар гарган авсан хүнсний нэмэлтүүдийг бүтээгдэхүүндээ хэрэглэхгүй гэсэн эрхэм зорилтийг дэвшүүлэн ажиллаж эхлэв
|
НЗДГ,МҮХАҮТ хамтран 18 дэхь жилдээ зохион байгуулсан Улаанбаатар түншлэл 2013 үзэсгэлэнгийн дээд шагнал Гран-при цом хүндэт өргөмжлөл
Намрын ногоон өдрүүд нэгдсэн арга хэмжээний эрүүл хүнс 2013 үзэсгэлэн худалдааны “Шилдэг махан бүтээгдэхүүн” ээр шалгарч цол өргөмжлөл авав.
МХАҮТ зохион байгуулсан Монгол улсын 2013 оны онцлох экспорлогч энтерпренер шалгарч хүрэл меркури цом өргөмжлөл тус тус шагнуулав.
|
|
|
2013 үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлж эрүүл ахуй ариун шаардлага ханган экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэв.
|
Монгол улсын засгийн газар, МХАҮТ хамтарсан шагнал ТОП 150 аж ахуйн нэгж шагнал №128
2014 оны 6 сарын 6 хүлээн авсан
|
100 % ХАЯГДАЛАА АШИГЛАН ЭКО ҮЙЛДВЭР БОЛОХ ЗОРИЛГОТОЙГООР ХАЯГДАЛ ЯСЫГ БОЛОВСРУУЛЖ ЯСНЫ ШӨЛ ГАРГАН АВЧ БАЙНА.
Үйлдвэрээ өргөтгөн шинэчилж өргөтгөл барина
20 жилийн ойн хүрээнд эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүллээ.
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо хүнсчдийн гудамж толгойт 107
211322: Махан консерв "Эрхэм зоог"
Мэдээлэл байхгүй байна