ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Дарханкарьер

Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг Дархантолгой өөрийн байр

99112193

suuriLLC@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Улирлын чанартай ажилладаг, хүний нөөц төлөвлөлтийг удирдлага зохион байгуулалтын бүтэцтэй шийдсэн.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Тоног төхөөрөмж сайтай, Түүхий эдийн нөөц сайтай ордтой. Өөрийн байр

Сул тал: Мэргэжлийн ажиллагсад бага, 

Боломж: бАРИЛГЫН САЛБАР ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БАЙНА

Аюул: Улирлын чанартай, хУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТААТАЙ БОЛОМЖ БАГА

Гаргасан амжилт

байхгүй

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Албан ёсны зөвшөөрөлтэй олборлолт явуулдаг.  Орчны тоосжилтийн хэмжээг бууруулах арга хэмжээг байнга хийдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Өөрийн байртай, дэд бүтэц бүрэн шийдэгдсэн

Компанийн нийгмийн хариуцлага

Багийн захиргаатай хамтран цагаан сар, баяр наадмаар ахмад настнуудад урамшуулал тогтмол өгдөг. Орчны тохижилт гудамж талбайн тохижилтонд хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүн нийлүүлж ажилладаг.

Ирээдүйн зорилт

Барилгын материалын үйлдвэр болгон өргөжүүлэх, барилгын материалын түүхий эдийн чанарт анхаарах шинэ технологийг нэвтрүүлэх

Түүхэн замнал

Дархан хотын Хараа голын сав газрыг түшиглэн байгуулагдсан 50 жилийн нөөцтэй тус гидро карьер нь Солонгосын тоног төхөөрөмжөөр 15 м хүртэл гүнээс өдөрт 800.м.куб бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ба улсын MNS392-98 чанарын стандарт шаардлагад бүрэн нийцсэн 0-5 мм фракцын  угаасан элс, хайргыг үйлдвэрлэж өөрийн эзэмшлийн 250 м урттай төмөр замын ачих талбайд өдөрт 440 м.кубийн элс байхаар нөөцлөн УБ хотруу воганаар тээвэрлэн өөрийн талбайд буулгаж байна.

“Дархан толгой” уулыг түшиглэн байгуулагдсан чулуу бутлан ангилах үйлдвэр нь барилгын дүүргэгч үндсэн түүхий эдийг хангахаас гадна төмөр замын дайрга, замын дайрга, 400 ба түүнээс дээш маркийн бетон бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох нь тус ордод хийгдсэн геологи хайгуулын судалгаа шинжилгээний тайлангаас тодорхой болсон. 
Тус үйлдвэр нь барилга архитектур копорацийн сорилын лабораторийн баталгаажуулсан дээрхи дүүргэгчтэй 400-470 маркийн бетон гарган авах орцын нормыг бетоны үйлдвэрлэлд нэвтрүүлж, MNS346-2000 стандартын болон бусад стандартын чанарын шаардлагыг мөрдөн ажиллаж байна.
Чулуу олборлолт ба дайрганы үйлдвэрлэлд тоног төхөөрөмж, технологийн зарим өөрчлөлт, зохих шинэчлэлт хийснээр хоногт 1200 ба түүнээс дээш м3 дайрга гарган авах хүчин чадлыг богино хугацаанд эзэмших боломжтой юм. Орд газар нь авто ба төмөр замын тээврийн гол зангилаа хэсэгтэй ойр, өөрөөр хэлбэл Дархан хотын төмөр замаас 1 км байрладгаараа дайрга чулууг төмөр замын дагуу байрласан хот, суурин газар бусад барилга овъектод бага өртгөөр, хурдан шуурхай хүргэх нөхцлийг хангахаараа онцлогтой юм.

Эрхэм зорилго

Элс, дайрга чулууг төмөр замын дагуу байрласан хот, суурин газар бусад барилга овъектод бага өртгөөр, хурдан шуурхай хүргэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хүнд үйлдвэр

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг Дархантолгой өөрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Элс
153100: Элс "угаасан элс"

Бетон зуурмагийн дүүргэгч материалаар ашиглахад тохиромжтой 0-5мм хэмжээтэй  элсийг газар дээрээс нь болон захиалгаар хүргэж өгч нийлүүлнэ.

Дайрга
153203: Дайрга "дайрга"

Бетон зуурмагийн дүүргэгч материалаар ашиглахад тохиромжтой 5-10мм, 10-20мм, төмөр зам, авто замын хучилт, асьфалтны хольцны зориулалттай  уулын дайргыг үйлдвэрийн байрнаас болон захиалгаар хүргэж өгч нийлүүлнэ. 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ