ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Вестерн холд

Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 2-р баг, Баатархайрхан Алтай трейдын үйлдвэрийн байр

99432002

Gaayaa_m@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Вестерн холд” ХХК-ний товч танилцуулга

 

   “Вестерн Холд” ХХК нь анх 2008 оноос гадаад, дотоод худалдаа, иргэний болон үйлдвэрлэлийн барилга угстралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизм, материаллаг бааз сууриа бэхжүүлэн шинэчилэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсний зэрэгцээ, мэргэжлийн ур чадвар өндөртэй, сэтгэл зүтгэлтэй ажилчдаар хамт олноо бүрдүүлж ирсэн.

   Тус компани нь байгуулагдсан цагаасаа эх орныхоо дэд бүтцийн салбарын өсөлт хөгжилтөд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулахыг зорьж ирсэн бөгөөд үйл ажиллагааныхаа цар хүрээг олон чиглэлд өргөжүүлж, үйлдвэрлэлийнхээ хэмжээг жилээс жилд нэмэгдүүлсээр байна.

   Өнөөдрийн байдлаар “Вестерн Холд” ХХК нь Ховд аймагт модон эдлэлийн 1 цех, Төмөр бетон эдлэлийн үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж барилга угстралтын үндсэн материал түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэдэг болсон нь бүтээн байгуулалтын ажлыг найдвартай, чанартай хийж гүйцэтгэх нэг нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Төмөр бетон хийцийн үйлдвэрлэл

“Вестерн Холд” ХХК нь барилга угсралтын үйлдвэрлэлтэйгээ уялдуулан эрчим хүчний барилга угсралтын үндсэн түүхий эдүүд болох фундамент, ригель зэрэг төмөр бетон хийцүүдийг өөрсдийн барилга үйлдвэрлэлийн бааздаа үйлдвэрлэж байгаад 2006 оноос үйл ажиллагаагаа өргөтгөн, хүчин чадлаа нэмэгдүүлснээр 15-110 кВ-ын цилиндр болон конусан хэлбэрийн төмөр бетон тулгуурыг үйлдвэрлэж эхэлсэн.

Өмнө нь уг төмөр бетон тулгуурыг Монгол Улс гаднаас импортоор авч, бүтээн байгуулалтын ажилдаа хэрэглэдэг байсан бөгөөд манай компани нь анх удаа дотооддоо үйлдвэрлэх боломж, технологи, арга ажиллагааг дотоод гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран судалсны үндсэн дээр төмөр бетон тулгуурын үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь бүрэн боломжтойн дээр, олон талын ач холбогдолтой гэдгийг баталж чадсан юм.

Өнөөдөр манай компани үйлдвэртээ төмөр бетон бэлдцүүдийг чанар стандартын түвшинд үйлдвэрлэн өөрсдийн барьж байгуулж буй ЦДАШ-ын барилга угсралтад хэрэглэхийн зэрэгцээ гадны харилцагч байгууллагуудад захиалгаар нийлүүлж байна.

 ТБШ 10-12 метр урттай тулгуур 600 ширхэгийг хийж Дөргөний УЦС-аас Мянгад сум хүртэлх 380 квт-ын шугамд нийлүүлэн, ф2А суурийн фундамент 500ш, Ч1А,Ч2А ригель 3000ш, ГХНХ59*12, ГХНХ59*08 зэрэг хавтангуудыг үйлдвэрлэж байна.Мөн дулааны шугамын лотки, ГСХ4,5,6 хавтангууд суурийн блок ЗХГН4,5,6, хавтан Х15-08, Х15-06, ПП-10-11, ПД10-11, 20-11, ялуу Я12-2, Я12-05, Я12-1 Төмөр бетон хоолой Ф1000, Ф1500 зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

Төмөр бетон хийцийн бүх үйлдвэрлэл,тухайлбал: УКШ, ТБШ, фундамент, болон бусад хийцүүдийг үйлдвэрлэдэг.Үйлдвэрлэлийн орчин үеийн технологоос хоцрогдуулахгүйн тулд жил бүр үйлдвэрийнхээ хэмжээнд ажиллагсадын гүйцэтгэсэн ажлын чанар ажилчны зэргийг адестачлан ирсэн. Иймд ямарч ажлыг гүйцэтгэхэд өөрийн 60 гаруй ажиллагсадын хүчээр бүрэн хийх бололцоотой болсон. Цаашид цэвэр болон бохирын Ф50, Ф100, Ф150, Ф200-н цлиндрэн хоолойг үйлдвэрлэн улс орны бүтээн байгуулалтад нийлүүлэх болно.

Эрхэм зорилго

Импортын бүтээгдэхүүнийг халж орон нутагтаа баялаг бүтээх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Төмөр Бетон хийцийн үйлдвэрлэл
  • 0.4-220 кВ-ын ЦДАШ-ын төмөр бетон хийцийн үйлдвэрлэл
  • Барилгын материал үйлдвэрлэл
  • Гадаад дотоод худалдаа
  • Зам талбайн тохижилтын хийц эдлэлийн үйлдвэрлэл
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

АЖИЛЛАХ ХҮЧИН

Вестерн Холд ХХК нь барилга материалын үйлдвэрлэлд 3 бригад, төмөр бетон тулгуурын үйлдвэрт 60 гаруй  ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийт ажилчдын 30 хувь нь салбартаа 5-аас дээш жилийн туршлагатай, мэргэшсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд байдаг.

 Барилгын салбарын тэргүүний ажилтан-2, Барилгын салбарын ойн медальт -5 ажилтан тус тус төрөн гарсан бөгөөд хамт олноо манлайлан ажиллаж байна.

   Вестерн Холд ХХК нь зөвхөн монгол иргэдээ ажиллуулдаг бөгөөд орон нутагтаа олон тооны ажлын байрыг шинээр бий болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулж байна.

Компанийн свот шинжилгээ

КОМПАНИЙН ДАВУУ ТАЛ

  • Байгууллагыг оновчтой удирдан чиглүүлэх менежентийн чадварлаг багтай
  • Бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх арвин туршлагатай
  • Барилга угсралтын чиглэлээр баялаг туршлага хуримтлуулсан инженер техникийн ажилчдаар удирдуулсан мэргэшсэн бригадуудтай
  • Үйлдвэрлэлийн хүчирхэг бааз суурьтай. Төмөр хийц, төмөр бетон хийцийн үйлдвэрүүдтэйгээс гадна барилга угсралтын ажлыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, бүтээмж өндөртэй 60 гаруй машин механизмтай
  • Байгууллагын зорилго зорилт, ирээдүйн дүр төрхийг тодорхой болгосон учраас ажилчид ирээдүйдээ итгэлтэй, сэтгэх хангалуун, тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй ажилладаг
  • Санхүүгийн чадавхи жил ирэх тутам сайжирч, бэхжиж байгаа
  • Үндсэн материал түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэхээс гадна байнгын найдвартай харилцагч байгууллагуудаасаа хямд, баталгаатай нийлүүлэлтээр татан авдаг нь ажлын өөрийн өртгийг бууруулж, тухайн ажлыг харьцангуй бага зардлаар, чанартай хийж гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж байдаг
Гаргасан амжилт

Орон нутгийн шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд халгүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

БИДНИЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛААС…

Вестерн Холд ХХК нь Монгол Улсын эрчим хүчний салбарт өрнөж буй их бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулан ажиллаж, 2011 оны байдлаар 10-110 кВ-ын 700 гаруй км урт ЦДАШ-ыг дэд станцуудыг барьж байгуулах их ажлыг дангаараа болон туслан гүйцэтгэгчийн хамтаар амжилттай хийж гүйцэтгээд байна.

Төмөр бетон тулгуурын хэрэглээ

Анх 2006 онд дотооддоо үйлдвэрлэсэн төмөр бетон тулгууруудыг Ховд аймгийн Мянгад сум, Дөргөний УЦС-ыг холбосон 110 кВ-ын 72.4 км шугамд амжилттай ашигласан бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас зарласан Их бүтээн байгуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх жилд 15-110 кВ-ын 14000 залгаа буюу 7000 ширхэг төмөр бетон тулгуур үйлдвэрлэж, Монгол орныхоо өнцөг булан бүрт өрнөж буй их бүтээн байгуулалтын ажилд нийлүүлээд байна.

   Их бүтээн байгуулалтын жил 2007-2008 онд дотооддоо үйлдвэрлэсэн төмөр бетон тулгуур болон төмөр бетон хийцүүдийг өөрийн доорхи ЦДАШ-ын барилга угсралтын ажилд нийлүүлсэн ба эрчим хүчний барилга угсралтын ажил эрхэлдэг бусад компаниудад мөн нийлүүлсэн болно. Үүнд:

  • Увс аймгийн Улаангом - Малчин, 110 кВ-ын 101,4 км ЦДАШ
  • Увс аймгийн Малчин - Хяргас, 35 кВ-ын 45.1 км ЦДАШ
  • Увс аймгийн Хяргас - Баруунтуруун, 35 кВ-ын 48км ЦДАШ
  • Увс аймгийн Хяргас- Зүүнговь, 10 кВ-ын 27.5 км ЦДАШ
  • Ховд аймгийн Мянгад- Манхан, 110 кВ-ын 93 км ЦДАШ
  • Ховд аймгийн Манхан - Чандмань, 15 кВ-ын 70 км ЦДАШ
  • Ховд аймгийн Манхан-Зэрэг,35 кВ-ын 66 км ЦДАШ
  • Ховд аймгийн Зэрэг-Дарви,35 кВ-ын 62 км ЦДАШ
  • Баян-Өлгий аймгийн Өлгий-Толбо, 35 кВ-ын 72км ЦДАШ

2011 онд хийж гүйцэтгэсэн ажил:

  • Манхан-Дарви чиглэлийн 100 км авто замын ус зайлуулах хоолой Ф1000- 1200м Манхан-Дарви чиглэлийн 100 км авто замын ус зайлуулах хоолой Ф1500- 900м
  • Баруун бүсиин хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн цахилгаан гэрэлтүүлэгийн ажил
  • Баруун бүсиин хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн явган зам талбайн өнгөт хавтан нийлүүлсэн

 

2012 онд хийж гүйцэтгэсэн ажил:

 

  • Ховд, Баян-Өлгий, Завхан аймагт 15кв-ын ЦДАШ-1300 хэрчим
  • Ховд аймагт баригдаж буй барилгын хэрэгцээнд ГХНХ 59-12 -134ш
  • Баруун бүсийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн явган зам талбайн өнгөт хавтан -50000ш
  • Манхан-Дарви чиглэлийн 100 км авто замын ус зайлуулах хоолой Ф1000-1000м
  • Манхан-Дарви чиглэлийн 100 км авто замын ус зайлуулах хоолой Ф1500-800м

2013 онд хийж гүйцэтгэсэн ажил:

  • Баян өлгий аймаг, Завхан аймагт 15кв-ын ЦДАШ-1500 хэрчим
  • Ховд аймаг, Говь-Алтай аймагт баригдаж буй барилгын хэрэгцээнд ГХНХ 59-12 -300ш
  • Манхан-Дарви чиглэлийн 100 км авто замын ус зайлуулах хоолой Ф1000-1200м
  • Манхан-Дарви чиглэлийн 100 км авто замын ус зайлуулах хоолой Ф1500-900м

2014 онд хийж гүйцэтгэсэн ажил:

  • Ховд аймаг Зэрэг сум, Увс аймаг хэцүү хад, Ховд аймаг дэд станцын ажилд 15кв-ын ЦДАШ-800 хэрчим
  • Ховд аймаг, Говь-Алтай аймагт баригдаж буй барилгын хэрэгцээнд ГХНХ 59-12 -925ш
  • Ховд аймаг Зэрэг сум, Увс аймаг хэцүү хад, Ховд аймаг дэд станцын ажилд 04кв-ын ЦДАШ-300 хэрчим
  • Баян-Өлгий аймаг, Улаанхус 125 км 35кВт-н ЦДАШ-220 хос хэрчим

 

Компанийн нийгмийн хариуцлага

Өөрийн ажилчдын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж байна.

Ирээдүйн зорилт

Бетон хийцийг бүсийн хэмжээнд үйлдвэрлэж брэнд бүтээгдэхүүн болгох, баруун 5 аймгийн цементний хэрэгцээг хангах

Байгууллагын хаяг
Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 2-р баг, Баатархайрхан Алтай трейдын үйлдвэрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Баяржаргал 99432002 Gaayaa_m@yahoo.com
Төмөр бетон эдлэл Төмөр бетон эдлэл Төмөр бетон эдлэл Төмөр бетон эдлэл
375504: Төмөр бетон эдлэл "Барилгын бүх төрлийн хавтан, ялуу, суурийн блок, цахилгаан дамжуулах агаарын шугмын бетон шон, фундамент, бусад хийц "

ТБШ 10-12 метр урттай тулгуур 600 ширхэгийг хийж Дөргөний УЦС-аас Мянгад сум хүртэлх 380 квт-ын шугамд нийлүүлэн, ф2А суурийн фундамент 500ш, Ч1А,Ч2А ригель 3000ш, ГХНХ59*12, ГХНХ59*08 зэрэг хавтангуудыг үйлдвэрлэж байна.Мөн дулааны шугамын лотки, ГСХ4,5,6 хавтангууд суурийн блок ЗХГН4,5,6, хавтан Х15-08, Х15-06, ПП-10-11, ПД10-11, 20-11, ялуу Я12-2, Я12-05, Я12-1 Төмөр бетон хоолой Ф1000, Ф1500 зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Ф50, Ф100, Ф150, Ф200-н цлиндрэн хоолой, Төмөр бетон тулгуурыг 0.4 кВ, 15 кВ, 35 кВ, 110 кВ-ын эрчим хүчний  шугамуудын алинд нь хэрэглэгчдээс шалтгаалан 4, 10, 11, 12 метрийн хэрчимтэй гэсэн 4 төрлөөр үйлдвэрлэдэг.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ