ДЭЛГЭР БАЯСАХ ЗАМ ХХК-ний ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Манай аж ахуйн нэгж нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдаж 06 сарын 03-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогоор 22 сая төгрөгний өртөг бүхий машин, тоног төхөөрөмжийн үндсэн хөрөнгөтэй, 5 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр автозам, замын байгууламжийн зориулалттай бетон, төмөр бетон эдлэлийг үйлдвэрлэж байгаа ба манай улсад мөрдөгдөж буй норм стандартын дагуу бүтээгдэхүүнийхээ орц нормыг итгэмжилэгдсэн лаборатороор тогтоолгон ажиллаж байна.
Тус компанид Автозамын инженер мэргэжилтэй 3, автозамын техникч мэргэжилтэй 1, эдийн засагч-нягтлан бодогч-1 болон бусад (гагнуурчин, цахилгаанчин, жолооч, арматурчин, галт тэрэгний машинист, засварчин, мужаан зэрэг) мэргэжлийн ажилчид байдаг. Мөн автозамын сүлжээг хөгжүүлэх үйлсэд тасралтгүй 22 жил ажиллаж байгаа тухайн салбарын тэргүүний замчин, автозамын мэргэшсэн төсөвчин “Дорноговь АЗЗА”ТӨХК-ийн Ерөнхий инженер Ш.Эрдэнэбаатарын заавар зөвлөлгөөгөөр үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
375504: Төмөр бетон эдлэл "Төмөр бетон эдлэл"
1. Явган хүний замын зориулалттай 9 төрлийн хэв загвартай 16 өнгийн сонголттой өнгөт хээтэй хавтан
2. Дохионы төмөр бетон шон
3. Авто замын хашлага
4. Авто замын ус зайлуулах хоолой
5. Барилгын нүхтэй блок
6. Замын даацийн хавтан
Чанарын өндөр түвшинд хийгдсэн
Хэрэглэгчийн хүссэн хэмжээ загвараар хийж гүйцэтгэнэ
Өнгөний сонголт ихтэй