ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Ти И Эс ххк

Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26-р хороо Мандал овоо 31-55

88088062

amgabazar@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Ти И Эс” ХХК нь жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх зорилгоор байгуулагдаж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.  2008 оноос эхлэн 220 вольтоор ажиллдаг нүхтэй бетонон блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхлээд байна. Компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хөнгөн блок үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Улаанбаатар хот , Эрдэнэт , Налайх , Завхан , Хөвсгөл, Хэнтий, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Төв зэрэг аймаг хотуудад  үйлдвэрлэн нийлүүлээд байна. Үүнээс гадна хот тохижилтын ажилд зохих хувь нэмэр оруулж хүүхдийн тоглоомын талбай ,орон сууцны хороололын гадна тохижилтыг орчин үеийн хэв загвараар мэргэжилийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэж байна. Мөн захиалгаар барилгын материал үйлдвэрлэх төрөл бүрийн төхөөрөмжүүдийг нийлүүлэн угсарч байна. 2012 оноос 600x360x240 хэмжээтэй полисторол бетонон блок,өндөр даралтаар шахаж гаргасан хоёр нүхтэй бетонон тоосго ,300x150x150 хэмжээтэй угсардаг бетонон блок зэрэг барилгын ханын блокууд үйлдвэрлэж байна.

Эрхэм зорилго
Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх
Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага
Ирээдүйн зорилт
Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26-р хороо Мандал овоо 31-55
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Энх-Амгалан 88088062,99318062 boroborec@gmail.com
Хөнгөн бетон
375601: Хөнгөн бетон "Полистирол хөнгөн блок"

Чанартай Полистирол хөнгөн блок хямд зарж байна ЭНЭ блок нь галд шатахгүй,шавьж хорхой үржихгүй,дуу дулаан тусгаарлах чанар өндөр 100 жилиин настай.Хэмжээ 60x36x24, нэг блокний жин 26 кг, ус чийг нэтрүүлэхгүй орчин үеийн дэвшилтэт технолоогоор үйлдвэрлэсэн хүний биед хор нөлөө үзүүлэхгүй зэрэг онцлог шинж чанартай бүтээгдхүүн юм.Утас:88088062,99318062

Замын хавтан, хашлага Замын хавтан, хашлага
375602: Замын хавтан, хашлага "замын хавтан, хашлага"

Авто замын хамгаалалтын бетонон шон / Түмбэ/

Хөнгөн бетон Хөнгөн бетон Хөнгөн бетон
375601: Хөнгөн бетон "Полистирол , Газо блок"

Хөөсөнцөр бетон нь элс цементэн зуурмагийг полистиролоор дүүргэж шахсан гулдмай юм. Өөрийн үндсэн шинжээрээ сүвэрхэг бетоны төрөлд тооцогдох боловч хэд хэдэн онцгой ялгаатай. Маш нарийн нягтаршилтай тул барилгын ханын дүүргэгчээр хэрэглэгдэхээс гадна дулаан тусгаарлагчийн үүрэгтэй. Хөөсрүүлсэн пластикны хэсгүүд нь туйлын бага эзэлхүүний нягтаршилтай байдаг болохоор том хэмжээний хөнгөн гулдмай үйлдвэрлэж болох давуу талтай . Энэхүү гулдмай нь маш өргөн цар хүрээнд нийцэх олон давуу талтай. Хөөсөнцөр бетон нь хийн бетоноос 200 кг/м3 нягтаршилтай өндөр дулаан тусгаарлах онцлогтой.
Сүүлийн үед барилгын салбарт хөөсөнцөр бетон гулдмайг ашиглах сонирхол илт нэмэгдэж байна. Нэг блок 30ш тоосгийг орлох ба 32 кг –с илүүгүй жинтэй. Галд тэсвэртэй барилга байгууламжийг босгоход зориулагдсан амар түргэн шатаж хайлдаггүй тоосгоор өнгөлж шавсантай эн зэрэгцэхүйц бөгөөд 100 жилийн баталгаат эдэлгээтэй. Хахир хүйтэнд маш өндөр тэсвэртэй мөн бичил биет болон мөөгөнцрийг үржих орчин үүсгэхгүй, ялзрахгүй. Байгальд ээлтэй экологид гарз хохирол учруулахгүй, дуу чимээ тусгаарлах онцлогтой. Уур нэвтрүүлэх чадвартай хэрнээ ус чийгээс маш сайн хамгаалж тусгаарладаг.
Марк - D550 маркийн полистирол бетоны үзүүлэлт:
• Ханын зузаан 30 см байх үед дулааны алдагдал: 13.33 Втм2
• Хүйтэн тэсвэрлэлт: F 100 - F 150
• Шахалтын бат бэх: 0.73 МПа
• Блокны хэмжээ: 600x360x240 мм

Төмөр бетон эдлэл
375504: Төмөр бетон эдлэл "Замын бетонон шон"
Мэдээлэл байхгүй байна
Хөнгөн бетон
375601: Хөнгөн бетон "Полистирол ,газо блок"
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ