ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Бөөргийн шугуй

Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 11-р баг, Хайрхан 03-ийн 23

99435333

jargalan_Amarjargal@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Анх 1999 оноос эхлэн талх нарийн боовны үйлдвэр ажиллуулж эхэлсэн. Улмаар үйл ажиллагаагаа өргөтгөн 2011 онд Бөөргийн шугуй ХХК-г байгуулан одоог хүртэл ажиллаж байна. Манай үйлдвэр талх болон  5-н төрлийн нарийн боов үйлдвэрлэж Ховд аймгийн зах зээлд тогтмол нийлүүлж байна. Бүтээгдэхүүнээ тогтмол шинжилгээнд хамруулж, баталгаажуулалтын байгууллагаас тохирлын гэрчилгээ хэрэглэх эрх авсан.

Эрхэм зорилго

Шинэхэн хүнсээр Ховд аймгийн хэрэглэгчдийг хангаж, Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн болгох 

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Талх, нарийн боовны үйлдвэр

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

 

Ажилчдаа чадавхижуулж, нөөц бүрдүүлэх, давтан сургалтанд хамруулах  

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Олон жил ажилласан туршлагатай

Сул тал: Хэрэглэгчдийн худалдан авах чадвар бага, өрсөлдөгч олон

Аюул: Цахилгаан тасрах

Боломж:Зах зээлээ тэлэх боломжтой

Гаргасан амжилт

2013-2014 онд "Элбэг дэлбэг цагаан сар" үзэсгэлэн худалдаанаас мөнгө хүрэл медаль, 2014 онд хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллагаар тус тус шалгарч байсан

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд халгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Өөрийн үйлдвэрийн байртай.

Компанийн нийгмийн хариуцлага

Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажилладаг.

Ирээдүйн зорилт

Зах зээлээ тэлж, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх замаар  үйлдвэрлэлээ өргөтгөнө. Цаашид аймгийн төв болон сум орон нутгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилт тавьж байна.

Байгууллагын хаяг
Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 11-р баг, Хайрхан 03-ийн 23
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Баттулга 99435333 jargalan_Amarjargal@yahoo.com
Нарийн боов Нарийн боов Нарийн боов
234201: Нарийн боов "Цайны боов"

Улаан буудайн гурилаар өдөр дутам хэрэглэхэд тохиромжтой тослог багатай амлаг бүтээгдэхүүн.

Нарийн боов
234201: Нарийн боов "Хэвийн боов"

Улаан буудайн дээд гурилаар шар тосоор багсарч уламжлалт аргаар хийсэн чанартай эрүүл хүнс.

Нарийн боов Нарийн боов
234201: Нарийн боов "Еэвэн"

Улаан буудайн дээд гурилаар их бие хийн арвайн гурил үзэм, сахраар шанз бэлтгэн амт чанартай хийсэн бүтээгдэхүүн.

Нарийн боов
234201: Нарийн боов "Савхан боорцог"

Улаан буудайн дээд гурилаар сахар цөцгийн тосоор амтлан ургамлын шинэхэн тосонд чанаж болгосон амтат боорцог.

Талх Талх
234300: Талх "Талх"

Улаан буудайн дээд болон хөх тарианы гурилаар шинэхэн талх үйлдвэрлэн өдөр бүр зах зээлд нийлүүлж байна. Цаашид аймгийн төв болон сум орон нутгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилт тавьж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ