ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Мөнхийн дуурлиг

Хэнтий аймаг Баян-Адрага сум 4-р баг, Дуурлиг Эрчим хороо

88006343

tserenhand.bataa@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Компанийн нийгмийн хариуцлага

Тус компани нь орон нутгийн төр захиргааны байгууллагууд, иргэд болон өөрсдийн ажилтан, ажиллагсаддаа байнга эдийн засгийн болон эд материалын дэмжлэг үзүүлж байна. Үүнд: 2013 онд Хэнтий аймгийн 90-н жилийн ойд 500000 /таван зуун мянган/ төгрөг, 2013 онд Баян-Адрага сумын 90-н жилийн ойд 3000000 /гурван сая/ төгрөг, 2014 онд сар шинийн баяраар 60-аас дээш насны ахмадуудад өөрийн үйлдвэрлэсэн гурилаар бэлэг барьсан. Компанийнхаа 2 ажилтанд малтай болоход нь дэмжлэг үзүүлж 400 гаруй хонь, өрх толгойлсон эмэгтэйд гэр худалдан авч өгч тогтмол ажлын байраар хангаж амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж ирлээ.

Түүхэн замнал

Ж.Оюунбат захиралтай тус компани нь Хэнтий аймаг Баян-Адрага суманд 2007 онд байгуулагдаж газар тариалангийн 600 га эргэлтийн талбай 10 гаруй ажилтан ажиллагсадтай үйл ажиллагаагаа эхэлсэн.

Эрхэм зорилго

Ард иргэдэд эрүүл, органик, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр тогтмол ханган нийлүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

- Үр тариа болон бусад ургамал тариалалт.

- Гурил үйлдвэрлэл

- Худалдаа үйлчилгээ

- Хөрөө рам

- Эрчимжсэн мал аж ахуй зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Ажилчдынхаа мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах

Компанийн свот шинжилгээ

Дотоод орчин: давуу тал.

- Түүхий эдийг өөрсдийн тариалсан улаан буудайгаар 100% хангаж өөрсдөө гурил үйлдвэрлэх

- Борлуулалтын суваг сайн.

- Бизнесийн туршлагатай.

Гадаад орчин:

-Төр засгийн бодлого шийдвэрт бүрэн нийцсэн.

- Татварын хөнгөлөлттэй тул таатай орчин бүрдсэн.

Гаргасан амжилт

2009 онд 1 га-гаас 30 цн үр тариа хураан авсан амжилтаар аймгийн ХАА-н шилдэг ажилтан, 2013 онд сүүлийн гурван жилийн хураан авсан ургацаараа шалгарч "Аймгийн тэргүүний тариаланч" хамт олон, 2014 онд 1 га-гаас 31 цн тариа хураан авч аймагтаа тэргүүлж "Аймгийн шилдэг ААНБайгууллага" өргөмжлөл, цом, 2015 онд сумын "Шилдэг ААНБайгууллага"-р, Монголын ажил олгогч эздийн холбооны "Тэргүүний ажил олгогч" шагналаар тус тус шагнагдаж амжилтаар дүүрэн урам зоригтой ажиллаж ирсэн.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд хор нөлөөгүй, эрүүл, органик, цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2011 онд гурил тэжээлийн иж бүрэн үйлдвэр

2012 онд зүсмэл материал үйлдвэрлэх зориулалттай хөрөө рам

2014 онд 250 квт-ын цахилгаан дамжуулах дэд өртөө

2015 онд 100 үхэр бордох иж бүрэн цогцолбор

Ирээдүйн зорилт

Газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлж буй цомхотгосон буюу тэг технологи

Хөрсний элэгдлийг бууруулж, үржил шимийг сайжруулж, тогтвортой арвин ургац авч бүс нутгийн хэрэглэгчдийг өөрсдийн гараар тариалсан улаан буудайн гурилаар хангаж зах зээлд өрсөлдөх

Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллах

Байгууллагын хаяг
Хэнтий аймаг Баян-Адрага сум 4-р баг, Дуурлиг Эрчим хороо
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Оюунбат 88006343 tserenhand.bataa@yahoo.com
Гурил II зэрэг
231103: Гурил II зэрэг "гурил"
Мэдээлэл байхгүй байна
Гурил I зэрэг
231102: Гурил I зэрэг "гурил"
Мэдээлэл байхгүй байна
Хивэг
233102: Хивэг "хивэг"
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ