ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Гурванборхууд

Булган аймаг Хутаг-Өндөр сум 1-р баг, Сумын төв 4-р хороо

89104816

jargalsaikhan_2288@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Гурван Борхууд ХХКомпани нь 1992 онд хуучнаар Хутаг-Өндөр сумын Магсаржав САА-н Хантай газар тариалан мал аж ахуйн цогцолбор бригадын суурин дээр Компани аж ахуйн нэгж болон зохион байгуулагдсан юм. Тус компани байгуулагдсанаас хойш газар тариалангийн үйлдвэрлэл тогтмол эрхэлж улаанбуудай тариалж, түүгээрээ гурил үйлдвэрлэж, ойрын аймаг, сумдуудыг гурилаар хангаж байсан. Манай компани нь одоогоор тариалангийн 1000 га эргэлтийн талбайтай, Үүндээ улаанбуудай, халтар арвай тариалж байна. Хоногтоо 3000-5000 кг гурил үйлдвэрлэдэг хүчин чадалтай гурилын үйлдвэр, 235.6 сая үндсэн ба эргэлтийн хөрөнгөтэй, байнгын болон түр 20-30 ажилчинтайгаар үйл ажиллагааг явуулж байна. Компани нь: 2005 оноос эхэлж халтар арвай тариалж түүгээрээ арвайн гурил, үсэлсэн халтар арвай хийж зах зээлд нийлүүлж байна. Тус Компанийн амжилтуудаас:

1. Улаанбуудай тариалалт: Компанийн хамт олон өнгөрсөн  хугацаанд шаргуу хөдөлмөрлөсөний үрээр манай компани нь: атрын 40-н жилийн ойн нэрэмжит уралдаанд 1-р байр "Алтан түрүүний эзэн" цом, 2001 онд уриншаараа улсад 1-р байр эзэлж диплом, 2002 онд "Монгол улсын тэргүүний тариаланч хамт олон" цом диплом, 2002, 2004, 2005, 2007 онуудад "Аймгийн тэргүүний тариаланч хамт олон", 2011 онд МҮОНТ-ээс зарласан уралдаанд тэргүүн байр эзэлж байсан.

2. Халтар арвайн гурил үйлдвэрлэлт: Тус компани өөрийн тариалсан халтар арвайгаар арвайн гурил, үсэлсэн халтар арвай хийж зах зээлд нийлүүлж байна. Энэ нь Булган аймгийн Нутгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн болсон.

Манай компаний халтар арвайн гурил: 2007 онд "Хүнсний шилдэг үйлдвэрлэгч" аж ахуйн нэгж

- 2009 онд орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн /үсэлсэн халтар арвай/

-2010 онд "Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн /үсэлсэн халтар арвай/

- 2011 онд "Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч" аж ахуйн нэгж

- 2012,2015 онуудад "Хангайн бүсийн түншлэл үзэсгэлэнгээс" Экологийн цэвэр бүтээгдэхүүн ээр / халтар арвайн гурил 2 удаа шалгарч цомын эзэн болсон.

Эрхэм зорилго

Халтар арвайн гурил, халтар арвайг зах зээлд нийлүүлэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Халтар арвайн гурил үйлдвэрлэлт: Тус компани өөрийн тариалсан халтар арвайгаар арвайн гурил, үсэлсэн халтар арвай хийж зах зээлд нийлүүлж байна. Энэ нь Булган аймгийн Нутгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч эрэлт хэрэгцээ ихтэй бүтээгдэхүүн болсон.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Манай компани нь одоогоор тариалангийн 1000 га эргэлтийн талбайтай, Үүндээ улаанбуудай, халтар арвай тариалж байна. Хоногтоо 3000-5000 кг гурил үйлдвэрлэдэг хүчин чадалтай гурилын үйлдвэр, 235.6 сая үндсэн ба эргэлтийн хөрөнгөтэй, байнгын болон түр 20-30 ажилчинтайгаар үйл ажиллагааг явуулж байна. Компани нь: 2005 оноос эхэлж халтар арвай тариалж түүгээрээ арвайн гурил, үсэлсэн халтар арвай хийж зах зээлд нийлүүлж байна.

Компанийн свот шинжилгээ

Уламжлал аргаар хйисэн өнгө үнэр сайн арвайн гурил

өрсөлдөгч цөөхөн

өөрийн гэсэн ажлын байртай

Ирээдүйн зорилт

Ирээдүйд ажлын байраа нэмэгдүүлэн үйлдвэрлэлээ өргөжүүлэн гаднах зах зээлд нийлүүлэх

Гаргасан амжилт

Манай компаний халтар арвайн гурил: 2007 онд "Хүнсний шилдэг үйлдвэрлэгч" аж ахуйн нэгж

- 2009 онд орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн /үсэлсэн халтар арвай/

-2010 онд "Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн /үсэлсэн халтар арвай/

- 2011 онд "Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч" аж ахуйн нэгж

- 2012,2015 онуудад "Хангайн бүсийн түншлэл үзэсгэлэнгээс" Экологийн цэвэр бүтээгдэхүүн ээр / халтар арвайн гурил 2 удаа шалгарч цомын эзэн болсон.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчин хүний бие эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

ажлын байраа засварлан сайжруулан ойр орчмоо тохичуулах

Компанийн нийгмийн хариуцлага

Орчин тойроноо тохичуулан мод суулгах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх

Байгууллагын хаяг
Булган аймаг Хутаг-Өндөр сум 1-р баг, Сумын төв 4-р хороо
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Baasansuren 89104816 jargalsaikhan_2288@yahoo.com
Арвайн гурил
231201: Арвайн гурил "арвайн гурил"

Монголын уламжлалт арга технологоор хийсэн өнгө үнэр амт чанар сайн экологийн цэвэр бүтээгдэхүүн юм

Ач холбогдол: Хоол боловсруулах эрхтэний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, сахарыг тэнцвэржүүлэх, өтгөн хаталтын эсрэг, зүрх судас, хавдар зэрэг өвчнийг анагаах, сэргийлэх онцгой нөлөөтэй.

Хэрэглэх заавар: Шар тос элсэн чихэртэй зуурч иднэ гаж нөлөөгүй

Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд 1 жилд хадгална +5 С



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ